Эрүүл мэндийн хуулиудад 2020 оны наймдугаар сард өөрчлөлт орж, өөрчлөлтийн зүйл заалтууд 2021 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.
Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 03 дугаар тогтоолоор “Тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн жагсаалт, журам” батлагдаж, Хууль зүйн яаманд бүртгэгдэн хэрэгжиж эхэлж байна.
Энэ тогтоол хэрэгжиж эхэлснээр эрүүл мэндийн салбарт хэд хэдэн шинэчлэлийг эхлэл тавигдсан юм. Тухайлбал, Өндөр өртөгтэй хагалгааны зардлыг иргэнээс гаргуулах бус Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахаар шийдвэрлэсэн.
Ийхнүү тогтоолын энэ заалт 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ.