x

Зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардлыг ЭМДС-гаас 100 хувь санхүүжүүлнэ

“УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан санаачлан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж эхэлснээс хойш өнөөдөр 99 дэх хүүхдэдээ мэс засал хийжээ.

Зүрхний мэс заслын эмчилгээний өртгийг сайхан сэтгэлт хүмүүс болон албан байгууллагын хандиваар босгож бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байсан билээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журам саяхан батлагдсан. Уг журамд хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай, өндөр өртөгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгасан билээ. Үүнд зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардал мөн багтах юм байна.



Дөрвөн сартай хүүхдийн зүрхний цоорхой нөхөх хагалгааг өнөөдөр /2021.03.01/ амжилттай хийсэн “Зүрх мартахгүй” төслийн багийнханд Эрүүл мэндийн сайд С.Энхболд баяр хүргэж, батламж гардууллаа.


Сайд С.Энхболд “Иргэд гадаадад өндөр төлбөртэй хийлгэдэг хагалгааг эх орондоо эрүүл мэндийн даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдлээ. Төр, хувийн хэвшлийн эмнэлэг гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох учраас иргэд эмнэлэг, эмчээ өөрөө сонгож хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн онцлон хэллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болдсайхан эмч ажилдаа дэндүү эрт орж байна.Ядарна шүү дээ олон цаг хөл дээрээ зогсч, нерв шаардсан ажил хийхээр !Өөрийн биеийг бодож гам сайн хийвэл илүү олон хүнд буян хийнэ шүү ! (122.201.21.126)
    Иргэн
    2021 оны 03 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 19 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 19 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 22 цаг 49 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 17 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 24 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 34 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top