Улсын Онцгой комиссоос коронавируст халдварын нөхцөл байдал, илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 38409 хүнд шинжилгээ хийж халдварын 28 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 27 нь хавьтлын шинжилгээгээр илэрсэн. Харин 1 тохиолдол нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд илэрсэн.
Энэ сарын 11-нээс хойш "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын батлагдсан тохиолдлыг илрүүлээд байна. Халдварын нэг тохиолдлын ард маш олон хүн байж болох учраас чухал ач холбогдолтой ажил юм.
"Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын хүрээнд нийт 27 халдварын тохиолдлыг илрүүлээд байна. Эдгээр тохиолдол нь:
- БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
- БЗД-ийн 26 дугаар хороо
- СБД-ийн 18 дугаар хороо
- СХД-ийн 7, 39 дүгээр хороо
- ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
- ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороонд тус тус бүртгэгдсэн байна.
Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 2444 болсон бол үүнээс 1777 тохиолдол эдгэрсэн байна. Эмчилгээнд байгаа 654 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 2, хүнд 6, хүндэвтэр 84, хөнгөн 562 байна.
Сүүлийн 24 цагийн дотор 17 хүн эдгэрч гэртээ гарсан" гэлээ.