x

С.Энхболд: Энэ сарын 23-наас вакцинжуулалтыг эхлүүлхээр төлөвлөсөн

Эрүүл мэндийн сайд С.Энхболд Нийслэлийн хэмжээнд тархсан коронавируст халдварын голомт болон вакцины талаар мэдээллийг өглөө. 

Тэрээр "Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын 120 гаруй голомт байгаагаас 30 нь идэвхтэй байна гэдэг судалгааг эрдэмтдийн зөвлөл, тандалтын багаас хийсэн. Энэ хүрээнд 100 мянга орчим хүн байгаа хэмээн тооцоолоод эхний гурав хоногт голомтын өргөтгөсөн тандалт хийсэн. Дараагийн төлөвлөгөө бол нэг захаас нь нөгөө зах руу хөөж шинжилгээ авах юм. Ийм түүврийн тандалтын арга байдгийг хэрэгжүүлээд явж байгаа. 

"Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээ халдвар авчихаад шинж тэмдэггүй яваад байгаа иргэдийг илрүүлэх зорилготой. Эхний байдлаар үр дүнгээ өгч, 17 тохиолдлыг илрүүллээ. Мөн голомтыг хумих, вакцинжуулалт эхлэхэд шаардлагатай суурь нөхцөлийг бий болгох зорилготой ажил үргэлжилж байгаа гэж ойлгож болно" гэлээ. 

Мөн үргэлжлүүлэн вакцины талаар "Хөл хорио 23-наас дуусна. Манай улсад 23-наас вакцин хийж эхэлнэ. ДЭМБ-аас одоогийн байдлаар Pfizer-ийн вакциныг яаралтай горимоор хийх зөвшөөрөл олгочихсон байгаа. Энэ долоо хоногт AstraZeneca вакцин бүх шатны туршилт шинжилгээгээ даваад зөвшөөрөл олгогдоно.

Манай улс 4 төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгээд эхнээсээ тээвэрлэлтийн асуудлыг төлөвлөөд явж байна. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирнэ. ХӨСҮТ-д Үндэсний агуулах байдаг. Тоног төхөөрөмжүүдийг хангасан байгаа. Pfizer-ийн вакциныг -70 градусын нөхцөлд хадгалах ёстой. Агуулах тоног төхөөрөмжийг суурилуулсан, тээвэрлэлт хадгалах бэлтгэлийг хангасан. 

2020 оны долоодугаар сараас эхлэн COVAX хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ тавиад хамрагдаад явж байна. COVAX хөтөлбөрөөр хүн амын 20 хувийг хамруулна. Үлдсэн 40 хувийг өөрсдийн санхүүжилтээр хийнэ. Санхүү төсөв, худалдан авалтын журмаар худалдан авалт хийх асуудал Сангийн яаманд асуудал шийдэгдсэн. Нийт хүн амын 60 хувийг буюу 2 сая орчим хүнд вакцинд хамруулна. 0-18 насны 1.2 сая хүн, 18-аас дээш насны 2 сая орчим хүн байгаа. Зарим вакцин 16-аас дээш насныханд хийдэг. Дийлэнх нь 18-аас дээш насныханд хийнэ гэсэн зөвлөмжтэй явж байгаа учраас бид нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна. Зардал, төсөв бүгд шийдэгдсэн байгаа. Одоо худалдан авалт, тээвэрлэлт яригдаж байна" гэлээ.

Хүн амыг COVID-19-ийн вакцинжуулалтад хамруулах дараалал:

 

Зорилтот хүн ам

Хамрагдах хүн амын тоо

Нийт хүн амд эзлэх хувь

1

Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид

56.047

1.7%

2

Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа гэх мэт)

52.750

1.6%

3

50-аас дээш насны хүн ам

583.545

17.7%

4

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

230.781

7%

5

Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар гэх мэт)

276.937

8.4%

6

Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана)

65.937

2%

7

Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүр тээврийн жолооч гэм мэт)

329.687

10%

8

Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид

69.234

2.1%

9

Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам

313.202

9.5%

 

 

1.978.120

60%

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 6 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 6 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 22 цаг 35 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 3 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 11 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 20 мин 1968 оны Чехословакийн хавар 23 цаг 48 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top