Оросын эрдэмтдийн бүтээсэн коронавирусийн эсрэг "Спутник V" вакциныг Монгол Улс эмчийн бүртгэлдээ авах зөвшөөрөл хараахан өгөөгүй байгаа гэж ЭМЯ-ны эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар тус яамнаас маргааш дэлгэрэнгүй мэдээлэхээр төлөвлөжээ.
Өчигдөр ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сангийн мэдэгдлийг иш татан РИА Новости агентлаг Монгол Улс "Спутник V" вакциныг бүртгэсэн хэмээн мэдээллээд байсан юм.
Монгол Улс КОВАКС санаачилгын хүрээнд хүн амынхаа 20 хувийг вакцинжуулахаа мэдээллээд буй.
Дашрамд, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И.К.Азизов "Спутник V" вакциныг манай улсад нийлүүлэх боломжтойг мэдэгдсэн. Мөн БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруй Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцины буцалтгүй тусламж үзүүлэх болсноо мэдээлээд буй. Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингх манай улсад ойрын хугацаанд вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн билээ.