Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрээр "2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж сүргийн дархлаа тогтоовол өвчлөл буурна.
Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа нь зөвхөн эм хэрэглээнээс гадна ажиллаж байгаа ажилтны цалин, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдаж байна.
Ирэх гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Өвчлөл хүндэрч, эмч хүрэлцэхгүй болвол тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна" гэв.