Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт 14283 хүнд шинжилгээ хийхэд халдварын 38 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Энэ тохиолдлууд бүгдээрээ Улаанбаатарт хотод бүртгэгдсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлуудын давтан болон өчигдөр батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын эхний шинжилгээгээр халдвар илэрсэн. Түүнээс гадна 5 тохиолдлын эх үүсвэрийг судалж байна.
Сүүлийн голомтууд нэлээд өргөн цар хүрээтэй байгаа.
Тодруубал, "Монгол шир" компанийн голомтод өргөжүүлсэн тандалт хийхэд 7 тохиолдол нэмэгдэж, халдварын голомтод нийт 25 тохиолдол бүртгэгдлээ.
Х апартмент хотхоны халдвар нэмэгдэж нийтдээ 13 тохиолдол боллоо.
Банк бус санхүүгийн байгууллагатай холбоотой гэр бүлийн үргэлжилсэн халдвар нэмэгдэж 40 тохиолдол болсон.
Бэлхийн гутлын цехийн халдварын голомтод нийт 26 тохиолдол болсон.
СХД-ийн худалдааны төвийн голомт мөн идэвхтэй байгаа бөгөөд 17 тохиолдол болоод байгаа. Мөн нийтийн байруудын голомт нэлээд идэвхтэй байгаа.
Өчигдөр 32 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Улсын хэмжээнд халдварын батлагдсан тохиолдол 1928 болсон бол үүнээс 1430 тохиолдол эдгэрсэн байна. Эмчилгээнд байгаа 485 хүний биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 1, хүндэвтэр 95, хөнгөн 388 байна" гэлээ.