Дэлхий дахинд жил бүр 12 сая гаруй хүн хорт хавдраар оношлогдож, 7.6 сая хүн нас барж байна гэсэн судалгаа бий. Тэр дундааЭмэгтэйчүүдийн дунд элэгний хорт хавдрын дараа орох өвчлөл бол умайн хүз хорт хавдрын шалтгаанаар эндэж буй 13 хүн тутмын нэг нь умайн хүзүүний хорт хавдраар өнгөрдөг гэсэн тооцоо байна. Ялангуяа Азийн орнуудад өвчлөл, нас баралт өндөр байгаагийн дотроос Монгол Улс Зүүн өмнөд Азийн бүс нутагт өвчлөл нас баралтаараа тэргүүлж байна.
Иймд МЭХ-ноос эмэгтэйчүүдийн дунд чимээгүй тахал болоод буй умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлж, эмэгтэйчүүд, тэр дундаа алслагдсан сум, баг дахь малчин эмэгтэйчүүдийг эмчийн үзлэг, эрт илрүүлгэд хамруулах, энэ төрлийн өвчлөлийн талаарх мэдлэг, мэдээлэлтэй болгох зорилгоор “HOPE” төслийг үндэсний хэмжээнд эхлүүлээд байна.
Төслийн хүрээнд МЭХ, Хавдар Судлалын Үндэсний Төвийн умайн хүзүүний хорт хавдрын эмчтэй хамтран энэхүү өвчний тухай мэдээ мэдээллийг цахимаар олон нийтэд түгээхийн зэрэгцээ МЭХ-ны 21 аймаг, 330 сум, Нийслэлийн 9 дүүргийн салбарын тэргүүн тэргүүлэгч, болон тухайн орон нутгийн эмэгтэйчүүдийн эмч нарт цахимаар сургалт зохион байгуулах юм.
Сургалтын үр дүнд тус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар үр дагавартай, илрэх шинж тэмдэг гээд бүхий л төрлийн мэдээллийг олон эмэгтэйчүүдэд хүргэх, орон нутгийн эмнэлэг цуврал мэдээллийг иргэдэд хүргэхэд хамтран ажиллах юм.
Эх сурвалж: МЭХ