x

Халуурах шинж тэмдэг илэрч байвал халдвар авсан байх магадлал 88 хувь

Эрүүл мэндийн яамнаас амьтнаас хүнд халдварласан 7 дахь төрлийн шинэ коронавирусээр үүсгэгдсэн амьсгалын замын халдварт өвчний талаар мэдээллүүдийг хүргэж байна. 

Халдвар хэрхэн дамждаг вэ?

  • Халдвартай хүн ханиах, найтаах үед агаар дуслын замаар

  • Бохир гар, эд зүйлсээр дамжих замаар

Ямар шинж тэмдэг илрэх вэ?

  • Халуурах – 88%

  • Хуурай ханиалгах – 68%

  • Ядарч сульдах – 38%

  • Цэр гарах – 33%

  • Амьсгал давчдах – 19%

  • Булчин өвдөх – 15%

  • Хоолой өвдөх – 14%

  • Толгой өвдөх – 14%

  • Бөөлжих-5%

  • Хамар битүүрэх-5%

  • Гүйлгэх-4%

Нус гоожих нь өвчний шинж тэмдэг биш гэж үзэж байна.

Хэн илүү өвчилж байна вэ?

Бүх насны хүн өвчилж байна. Өндөр настан, архаг хууч өвчтэй ялангуяа зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихэсдэг хүмүүс хүндрэх тохиолдол их байна.

Коронавируст халдвар хаанаас үүсэлтэй вэ?

n-CoV нь сарьсан багваахайн коронавирустэй 96%,  панголины  коронавирустэй 86-92% ижил байгааг тогтоожээ.

Эпидеми (дэгдэлт) гэж юу вэ?

Халдварт өвчин тухайн улс оронд голомтолж, хүн амын дунд өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Пандеми (цар тахал) гэж юу вэ?

Халдварт өвчин дэлхийн ихэнх улс оронд олон хүнийг хамран өргөн хүрээгээр тархахыг хэлнэ.

Коронавируст халдвар (COVID-19)-аас хэрхэн сэргийлэх вэ?

  • Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх;

  • Давс, нимбэг, содтай бүлээн усаар ам, хоолойг зайлах;

  • Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах;

  • Гараа сайтар савандаж угаах;

  • Нүд, ам, хамартаа гар хүрэхгүй байх;

  • Амны хаалт зүүх;

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх;

  • Гадуур явахдаа бээлий өмсөх;

  • Олон хүн цугларсан газраар явахгүй байх;

  • Бусадтай гар барих, үнсэхээс зайлсхийх;

  • Сайн унтаж амрах;

  • Тайван стрессгүй байх;

  • Аль болох бэлэн мөнгөтэй харьцахгүй байх;

  • 1-5 давхарт цахилгаан шат ашиглахгүй байх;

  • Шүлсээ хаяхгүй байх;

Ахмад настан, архаг хууч өвчтэй хүмүүс юу анхаарах вэ?

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, зүрх судас, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэйг ДЭМБ анхааруулж байна. Иймд:

  • Эмчийн хяналтад тогтмол байх;

  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх;

  • Холбоо барих хүний утасны дугаартай байх;

  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх;

  • Халуун, бүлээн шингэн зүйл ойр ойрхон уух;

  • Сайн унтаж амрах;

  • Тайван стрессгүй, ядрахгүй байх;

  • Дулаан хувцаслах, даарахгүй байх;

  • Хөнгөн дасгал хөдөлгөөн хийх;

  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх;

  • Олон нийтийн газраар явахгүй байх;

  • Амны хаалт зүүх;

  • Гараа сайтар савандаж угаах;

  • Бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв – 103, СЭМҮТ – 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандах;

Аж ахуйн нэгж, байгууллага юуг анхаарах вэ?

  • Албан хаагчдын биеийн халууныг өглөө бүр үзэж, өвчний шинж тэмдэг илэрвэл гэрт нь буцаах;

  • Үйлчилгээг цахимжуулан хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх;

  • Санал хүсэлт, өргөдлийг утсаар болон цахимаар авах;

  • Хурал уулзалтыг богино цагаар, цөөн хүнтэй хийх;

  • Хурлын үеэр өрөөнд цэвэр агаар оруулах;

  • Хурлын дараа шал, ширээ, сандал зэрэг хатуу гадаргууг сайтар цэвэрлэх;

  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байлгах;

  • Микрофоныг спиртэн суурьтай уусмалаар арчих эсвэл нэг удаагийн уут хэрэглэх;

  • Цахилгаан шатны товчлуур, явган болон урсдаг шат, хаалганы бариул, компьютер, утас зэргийг өдөрт 2-оос доошгүй удаа сайтар арчиж цэвэрлэх;

  • Халуун аарц, чацаргана, зөгийн балтай ус, цай ажилчиддаа өгөх;

  • Хоолны газар ажилчдыг цөөн тоогоор ээлжлэн үйлчлэх;

  • Ажлын байрны дарамт, стресс үүсгэхгүй байх;

  • Ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүдийг амны хаалтаар хангахад дэмжлэг үзүүлэх;

  • Ариун цэврийн өрөөнд саван, халдваргүйжүүлэгч, гарын цаас байлгах;

  • Ариун цэврийн өрөөнд чийгтэй цэвэрлэгээ өдөрт 4-өөс доошгүй удаа хийх;

  • Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг албан тасалгаанд ил тод байрлуулахыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 21 цаг 32 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 21 цаг 32 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 23 цаг 1 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 23 цаг 29 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 23 цаг 37 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 23 цаг 46 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top