x

Шударга ёс, Хувьсгал бас Ард түмэн

Он солигдох зааг дээр төрийн гурван өндөрлөгийн хэлсэн үг дээр товч дүгнэлт хийх гэж оролдов.

Хэрвээ би багш байсан бол Ерөнхийлөгчийн илтгэлд муу, УИХ-ын даргад сайн, Ерөнхий сайдад дунд дүн тавих байлаа.

Ерөнхийлөгчийн үг:

Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд ШУДАРГА ЁС гэдэг үг хамгийн их давтагдав. 1 сая төгрөгийн эрхийн бичиг гэдэг саналыг нь эс тооцвол Монгол Улсын төрийн тэргүүний үгэнд харамсалтай нь ямар ч тоо, статистик байсангүй. Салхитын мөнгөний орд гэдэг шиг энэ 1 сая төгрөгийг гаргах боломжит эх үүсвэрийг үндэслэлтэй нь тайлбарласан бол харин сонирхол татахаар байв.

Тоо тооцоолол байхгүй атлаа Монгол түмний итгэл найдвар, ирээдүйн хүсэл тэмүүлэл, эх дэлхийгээ хайрлах, хүн хүнээ эрхэмлэх, эв нэгдэл, шударга ёсны үнэ цэн, ухаарал зэрэг хийсвэр буюу хэмжихэд хүнд зүйлсээр агуулгаа баяжуулжээ. 

Рационал гэхээс илүү цэвэр эмоци дээр суурилсан үг бэлдэх гэж хичээжээ. Гэхдээ сайн бэлдэж чадаагүй байна.

Үгийг сүүлийн хагасыг анзаарвал гомдоллосон, хохирогчийн байр сууринаас хандаж буй нь анзаарагдлаа. Баялгаа ард иргэддээ тэгш хүртээх, баялгийн шударга хуваарилалт дээр онцолсон нь уул уурхай мань эрийн гол сэдэв хэвээр буйг батлав.

УИХ-ын даргын үг:

УИХ-ын дарга ХУВЬСГАЛ гэдэг үгийг хамгийн их дурдах шиг боллоо. Шинэ жилийн илтгэлдээ видео дүрс оруулж, доогуур нь титр урсгаж буй нь хэлэх үгээ эртнээс, нэлээд сайн бэлдэх гэж хичээснийг баталж байна. Мөн нөгөө хоёртой харьцуулбал хамгийн их тоо, статистик дурдав. Мөн мань эр Ардын хувьсгалын 100 жилтэй холбон бодлогын асуудлуудыг цогцоор нь хөндлөө. Хамгийн таалагдсан нь цахим шилжилт, технологи, боловсрол, хүний эрх зэрэг эрдэнэ мэт үгсийг удаа дараа давтан төрийн бодлого болгоно гэдгээ амлав.

Ковидтой хийж буй тэмцлээ хангалттай ярьсан ч пост ковид буюу хямралын дараах төрийн бодлогыг тоо төлөвлөгөөтэй даанч дурдсангүй. Эдийн засаг талдаа орлогын нэмэлт эх үүсвэр, нэмүү үнэ цэнийн тухай үг цухуйлгасангүй, хөлгүй их мөнгөтэй их сангийн нярав шиг ингэлээ тэглээ, ингэнэ тэгэнэ гээд илтгэлээ дуусгаж байна.

Ерөнхийлөгчтэй адил байгалийн баялгийн тэгш бас шударга хуваарилалтаас гадна Ардын хувьсгалын 100 жилийн ойг илтгэл дээрээ онцоллоо.

Ерөнхий сайдын үг:

Ерөнхий сайдын үгэнд АРД ТҮМЭН гэдэг үг хамгийн их давтагдсан анзаарагдав. Хэлсэн үгний тал нь онцгой байдлын даргын илтгэл шиг болжээ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдэг утгаараа бүх биш юм гэхэд ядаж бодлогын яамдуудынхаа зорилго, гүйцэтгэлийг дүгнээд хэлсэн бол өгөөжтэй байх байлаа. Ийм агуулга байгаагүйгээс хэлсэн үг нь уул тахиж байгаа засаг ноёны илтгэл маягийн жул уншигдаж байна.

Хүмүүсийн анхаарлыг вакцин дээр татахын оролджээ. Зүйн хэрэг. Гэхдээ эх үүсвэр, хугацаа, мөн хямралын дараах эдийн засаг, нийгмийн амьдралыг талаар төсөөлөл өгсөнгүй. Бодлого юу ч ярьсангүй. Ковид, хүн ам, малын тоог эс тооцвол мөн л тоо, баримт, судалгаа дурдсангүй.

Хамгийн сайшаалтай нь ковидтой тэмцэн өдөр шөнөгүй ажиллаж буй хүмүүс, хувийн хэвшилд талархал илэрхийлжээ.

Дүгнэлт:

Төрийн гурван өндөрлөгийг уул уурхайн салбар нэгтгэж байгаа нь хэлсэн үгнүүдээс нь илт байна. Бүгд яг адилхан баялагтаа эзэн байх, баялгийн тэгш хүртээмж, шударга хуваарилалт гэдэг дээр нэг хүн мэт илтгэлүүдээ онцолжээ. Сонирхолтой нь Ерөнхийлөгч мөнх тэнгэрийн хүч, УИХ-ын дарга эцэг дээдсийн ариун сүнс, харин Ерөнхий сайд Бурхан Халдундаа залбираад үгээ дуусгав.

Төрийн гурван өндөрлөгийн шинэ жилийг үгийг тоймлосон инерциэрээ хоёр хөршийнхөө боссын үгийг гүйлгэж бас харлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хэлсэн үг:

Миний анзаарснаар ЭВ НЭГДЭЛ гэдэг үгийг хамгийн олон давталттай хэлэх шиг боллоо. Шууд дүгнэвэл дэлхийн сүйрэлтэй холливүүдийн кинон дээр гардаг скрийп шиг санагдав. Илтгэл тэр чигээрээ ковидын тухай, цар тахлын энэ хүнд үеийг эв эетэй байж даван туулахыг ард иргэддээ уриалсан эмоцилог илтгэл болжээ.

Хүний жинхэнэ нөхөрлөл, итгэл, хайр, ойлголцол, дэмжлэг гээд нэлээд уянгалж байна. Дахиад зүйрлэвэл хамаг нөөцөө шавхаад бүх цэргээ дагуулан тулаанд орж буй баатрын зураглал нүдэнд харагдлаа. Хүний амьдралд юу хамгийн эрхэм гэдгийг ойлгуулж байна аа гэж хэлэхийг нь сонсоод өрөвдөх бас өмөлзөх сэтгэл төрөх л юм билээ.

Яаж зүгээр байх вэ аугаа их эх орны дайнаа бас дурсаад л авна лээ. Цэрэг, армидаа онцгойлон, бүр нэрлэж байгаад талархал илэрхийлэв. Итгэл найдвар, хамтын хүч, дотоод эв нэгдлээр коронаг давна шүү дорогие друзья гээд дахин дахин хэллээ. Харин хаа очиж өвөг дээдэс, тэнгэр бурханд залбирсангүй Оросууд бид хамтдаа хүчтэй шүү үгээ дуусгажээ.

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жин Пинийн хэлсэн үг:

Минийхээр бол ИННОВАЦИ гэдэг үг, утгыг маш ихээр давтлаа. Эдийн засгийн, нийгмийн, улс төрийн, технологийн инноваци л гээд байна. Илтгэлийн эхний хагаст корона, хоёрдугаар хагаст улсынхаа хөгжил дэвшил, гуравдугаар хагаст намынхаа тухай өгүүлжээ.

Энэ жил Хятадын Коммунист намын 100 жилийн ой юм байна. Хүүк, Зандка хоёр дарга Ардын хувьсгалын 100 жилийг онцолсон шиг Ши дарга шинэ жилийн илтгэл дээрээ намынхаа ойг нэлээд томоор гаргажээ. 100 жилийн өмнө байгуулагдсан зорилгоосоо огт ухраагүй, яг хэвээрээ явж байгааг бахархаж хэллээ. 100 жилийн өмнө жижиг завин дээр улс, эх орныхоо зорилгыг ярьж эхэлж байсан манай нам одоо Хятадын хөгжлийг тодорхойлогч асар том усан онгоц болчихлоо гээд бааварлажээ.

Үргэлжлүүлээд улсынхаа ДНБ-ийг 100 ихнаяд юаньд хүргэсэн амжилтаа дурдаад ангараг гараг, сар, далайн гүнд шумбан зорчсон шинжлэх ухааны ололтуудаа ард түмэндээ мэдээллээ. Цаашилбал байгалийн гамшигтай үр бүтээлтэй тэмцэж эхэлж байгаагаа даруухан хэлснийг анзаарахгүй өнгөрч чадсангүй. Луу, күнз энэ тэр гэж уянгалахгүй эр зориг, бахархал гэдэг үсгийг илтгэлийнхээ төгсгөлд ашиглажээ.

Дүгнэлт:

Путин ерөнхийлөгчийн илтгэл эмоци, Ши ерөнхийлөгчийнх нэлээд рационал болжээ. Урд, хойд хөршийн ерөнхийлөгч шинэ жилээр аль аль нь цэрэг, армидаа онцгойлон талархал илэрхийлсэн нь анхаарал татав. Ковидын үеэр магадгүй тэд хамгийн эхэнд дайчилгаанд явж байгаа ч цаад утгаараа зэвсэгт хүчин, армийнхаа цуу алдрыг дэлхийн чихэнд хүргэж буй нь тэр биз ээ. Бас нэг үнэртсэн зүйл бол аль аль нь эв нэгдэл, эх оронч үзэл гээд даяаршил гэхээсээ илүү дангааршил гээд нухацтай ярьлаа даа.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 45 мин Энгийнийг ухаалгаар 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 22 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top