Монгол улсад батлагдсан коронавирусийн халдварын тохиолдол 1242 боллоо.
Эрүүл мэдийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр коронавирусээс сэргийлэх ямар вакциныг авах, хэр хэмжээгээр захиалах төлөвлөгөөтэй байгааг тодрууллаа.
Дэлхий дахинд 172 вакцин эмнэлзүйн судалгаандаа явж байгаагаас 62 төрлийн вакцин эмнэлзүйн туршилтандаа явэ байгаа аж.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл "ДЭМБ яаралтай горимоор Pfizer, BioNTech вакциныг бүртгэсэн. Цаашид ч олон компани бүтээсэн вакцинаа бүртгүүлэхээр хүсэлтээ гаргаад байгаа. Манай орны хувьд вакцин авахад ДЭМБ хүлээн зөвшөөрсөн байх, манай улсын вакцин хадгалах хүйтэн хэлхээний шаардлагыг хангасан байх зэрэг чиглэлийг баримтлан ажиллаж байна. Одоо байгаа тоног төхөөрөмжүүдийн ихэнх нь -20 хэм байдаг учир үүнд тохирсон вакциныг авах чиглэл барьж байгаа" гэлээ.
Дашрамд, БНХАУ-д 4.5 сая иргэн, АНУ-д 3.1 сая иргэнээ вакцинжуулаад байна.