x

Коронавирус илэрсэн халдварын эх сурвалжийг тандан судалж байна

Эрүүл мэндийн яамнаас КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд нийт 11,152 хүнд PCR шинжилгээ хийхэд 22 хүнд халдвар илэрсэн. Үүний долоо нь зөөвөрлөгдсөн тохиолдол, дотоодод гарсан халдварын голомтуудад 15 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн долоон хүний гурав дахь давтан шинжилгээгээр коронавирусийн халдвар илэрсэн. Тус нислэгээр ирсэн хүмүүсийг ажиглан тусгаарлах байранд байршуулсан бөгөөд "Амар" зочид буудалд байсан тав, "Жаргалант"-ад байсан хоёр хүнээс халдвар илрээд байна. Мөн "Амар" зочид буудалд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан нэг резидэнт эмчийн шинжилгээнд халдвар илэрсэн.

Иймд халдвар тархах эрсдэлээс сэргийлж, тус зочид буудалд тусгаарлагдсан 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, үйлчилгээний ажилтнуудыг сольж, өөр ажиглан тусгаарлах байруудад шилжүүлсэн. 

Дотоодод нийт 15 тохиолдол шинээр бүртгэгдсэн.

Мөнххада компанид үүссэн голомтод хавьтал болсон хүмүүсээс дөрөв илэрлээ. Уг голомтод нийт зургаан хүнээс халдвар батлагдаад байна. Эх үүсвэрийг нь судалж байна. тус компанийн ажилтан 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн ажиглан тусгаарлах байранд тусгаарласан. 92 хүнийг гэрийн ажиглалтад авч, шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Дотоодод шинээр бүртгэгдсэн хоёр тохиолдол нь Төв шуудан компанийн гүний гаалийн хэсэгт ажилладаг хоёр хүнээс илэрсэн. Нэг хүнийх нь гэр бүлийн гишүүн коронавирусийн халдвараар өвчилсөн байсан учир эх уурхай тэндээс  эхтэй юм. Иймд тус шуудангийн 70 хүнийг хяналтад авсан. 20 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан.

Үүний дээр өмнө нь батлагдсан тохиолдлуудын хавьтал болсон, Баянзүрх дүүргийн эмнэлэгээс улбаатай, гэр бүлийн халдвартай холбоотой дөрвөн тохиолдол батлагдсан байна. Түүнчлэн өргөн хүрээний цэгүүдээр хийж байгаа шинжилгээнээс гэр бүлээрээ халдварт өртсөн 3 тохиолдол батлагдсан. Эх үүсвэрийг нь судалж байна. 

Мөн ХСҮТ-тэй холбоотой голомтоос тохиолдол батлагдсан. 

Дотоодын кластер өвчлөлийн голомтод нийт 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эмчлэгдэн эдгэрсэн. Улсын хэмжээнд зөөвөрлөгдсөн болон дотоодод гарсан нийт батлагдсан тохиолдол 1,242 байна. Үүнээс 855 хүн эдгэрсэн" гэлээ.

Мөн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд анхаарал сэрэмжтэй байж, амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар ариутгах, гэртээ зочин урихгүй байхыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 22 цаг 44 мин Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 22 цаг 44 мин ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа Өчигдөр 13 цаг 30 мин Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ Өчигдөр 13 цаг 02 мин Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ Өчигдөр 12 цаг 55 мин Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална Өчигдөр 12 цаг 45 мин 1968 оны Чехословакийн хавар Өчигдөр 12 цаг 18 мин Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ Өчигдөр 12 цаг 04 мин Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав Өчигдөр 10 цаг 30 мин В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн Өчигдөр 10 цаг 21 мин “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ Өчигдөр 10 цаг 00 мин Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно Өчигдөр 09 цаг 10 мин Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаатайгаар өгөхөө тодорхой шийдэх ёстой Өчигдөр 09 цаг 00 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Өчигдөр 08 цаг 21 мин Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Уржигдар 14 цаг 28 мин Цөмийн инергийн тухай хуулиар геополитикийн том боломж нээгдэж байна Уржигдар 12 цаг 39 мин Ө.Шижир: Улаанбаатарын утаанаас уран хамаагүй бага хортой шүү! Уржигдар 12 цаг 27 мин П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнээ хэлмэгдүүлдэг төр байж болохгүй Уржигдар 12 цаг 22 мин Starship пуужингийн зургаа дахь туршилт амжилттай болов Уржигдар 11 цаг 05 мин Рафа Надаль албан ёсоор зодог тайллаа Уржигдар 10 цаг 57 мин
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх 1968 оны Чехословакийн хавар Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй Балтийн тэнгис дэх кабелиудыг тасалсан нь Оросын ХОРЛОН СҮЙТ... Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top