x

Даатгалын нөхөр олговор Засгийн газрын өглөг биш

Эдийн засагч Н.Туяа өөрийн нүүр номоор дамжуулан хөл хорионы үед Засгийн газраас авч хэрэгжүүлж болох болон зайлшгүй авч хэрэгжүүлэх ёстой зарим арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцсаныг уншигчиддаа хүргэж байна.

Даатгалын нөхөн олговор Засгийн газрын өглөг биш

Хатуу хөл хорио тогтоосноос хойш би энэ Засгийн газраас ямар ч #сайхан_сэтгэл, #баатарлаг_үйлс шошгогүйгээр хууль ёсны нэг асуудлыг шийдэж өг гэж нэхээд удаж байна. Энэ бол Засгийн газрын шийдвэрээр ажиллах боломжгүй болж цалин орлогогүй хэдэн сар болж байгаа үйл ажиллагаа нь хаасан салбарын даатгуулагчдад Ажилгүйдлийн даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал юм.

Даатгуулагчид ажил олгогчийн хамт сар бүр цалингийн 24 хувиар нийгмийн даатгал төлж байгаа. Үүнд ажилгүйдлийн даатгал ч мөн багтдаг. Даатгалаа төлсөн иргэд цалин, орлогогүй болсон байхад Даатгалын сангаас яагаад хууль ёсны нөхөн төлбөрийг нь өгөхгүй байна вэ? Хуулийн дагуу даатгуулагчид цалингийнхаа 45-70 хувиар 76 өдрийн цалинтай тэнцэх нөхөн олговор авах эрхтэй. Жишээ нь, 800 мянган төгрөгийн цалинтай даатгуулагч даатгал төлсөн хугацаанаас хамаарч 1 сая 272 мянгаас 1 сая 979 мянган төгрөгийн нөхөн олговор авах эрхтэй. Засгийн газар энэ асуудлыг яагаад ярихгүй байна вэ?

Сануулахад, сонгуулийн өмнөх 4-6 дугаар сард ажлаа хийгээд цалингаа бүтэн авч байсан даатгуулагчдад Засгийн газар ажилгүйдлийн даатгалын сангаас сар бүр 200 мянган төгрөг олгосон. Энэ арга хэмжээнд 218 мянган хүн хамрагдаж, 43.6 тэрбум төгрөгийн тэтгэмж авсан. Энэ бол даатгуулагчийн мөнгийг улстөрчид зөвхөн өөрсдийн эрх ашигт нийцүүлэн ашигладгийн тод жишээ. Сонгуулийн өмнө, ажилгүйдлийн даатгалын тохиолдол /хуульд заасан нөхцөл/ үүсээгүй байхад даатгуулагчдын 43.6 тэрбум төгрөгийг хуулийн үндэслэлгүй тараасан энэ үйлдлийг улс төрийн зорилгоор даатгуулагчдын хөрөнгийг ашигласан гэж үзэх үндэстэй.

Харин өнөөдөр жинхэнээсээ даатгуулагчид нь ажилгүй, орлогогүй болсон байхад даатгалаас нөхөн олговор олгох ёстой Засгийн газар, ХНХЯ, Сангийн Яам мэдсэн ч мэдээгүй царайлаад сууж байна.

Мөн Капитал банктай холбоотой 104 тэрбум төгрөгийн асуудлаа яаралтай шийдэж даатгуулагчдын хөрөнгийг зохих ёсоор нь зарцуулах ёстой. Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоосон, одоо ч нээгдээгүй байгаа хувийн хэвшлийнхэн ажилчдынхаа зөвхөн НДШ-ийг төлөөд цалингүй суулгаж байна. Энэ хүмүүс хохироод үлдэх ёстой юу? Засгийн газар 1,9 сая төгрөгийн нөхөн олговрыг /өмнөх жишээг үзнэ үү/ нь өгөлгүй зургаан сарын цахилгааны төлбөрөөс 180 мянган төгрөг чөлөөлж байгаад баярлаад дуугүй суух ёстой юу?!

Энэ асуудлыг хөндөхдөө би “Эрдэнэт” үйлдвэрээс бүх нийтийн эрчим хүчний төлбөр төлөх болсныг огт эсэргүүцээгүйгээр барахгүй, “Үндэсний шуудан” сонин болон inews.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчит компаниуд тансаглалаа орхивол хэдэн тэрбум бүү хэл их наядын нөөц гарч ирнэ, үүнийг ашиглаж бизнесээ, эдийн засгаа дэмжмээр байна” гэдэг санаагаа хэлсэн. Төрийн өмч, байгалийн баялаг ард түмнийх юм бол түүнийг ядарсан үедээ ашиглаж боломж нь ард түмэнд байх ёстой. Гэхдээ үүнийг хийхдээ хэт хавтгайруулсан, судалгаа тооцоололгүй хийсэн, эрсдэлээ тооцоогүй асуудлууд ч гарсан.

Харин Даатгалын сангаас нөхөн төлбөр олгох асуудал бол олон мянган даатгуулагчийн эрх ашгийн өмнөөс тавьж буй хууль ёсны шаардлага юм. Үүнийг зарим нь "Цахилгаан, дулаанаа тэглүүлчихээд ямар шуналтай юм" гэх мэтээр зориудаар гуйвуулах хандлага ч байна. Ажил хийж, цалингаасаа татвар, шимтгэл, даатгал төлж үзээгүй хүмүүсийн хувьд ойлгомжгүй, зүгээр сууж байгаад хүртдэг халамж шигээ бодож байж болох ч нөхөн олгвор бол халамжаас огт өөр ойлголт.

Энгийнээр хэлбэл хүмүүс эрсдэлээ даатгаж төлбөр төлдөг, түүнийг даатгал гэдэг. Даатгуулсан тэр эрсдэл нь иргэнд үүсвэл даатгалын сангаас нөхөн олговор олгодог хуультай. Энэ бол хууль, гэрээгээр зохицуулсан иргэний эрх зүйн харилцаа. Үүнийг Засгийн газар хүссэн үедээ өөрчлөх, эсвэл саатуулах эрхгүй юм.

Эдийн засагч Н.Туяа

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.161.100)
    Hi sain durin daatgal tologchid yah ve ajilaa hij chafahgui hol horiond 2 sar bolloo
    2021 оны 01 сарын 02 | Хариулах
  • oyunerdene (66.181.161.18)
    11sar niigmiin daatgal tolson hvnd oldohuu
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (139.5.218.31)
    Ийм үед л нөхөн олговор өгөхгүй бол, Тэр нийгмийн даатгал гэх байгууллага байх хэрэг бна уу?!?!!!!
    2021 оны 12 сарын 31 | Хариулах
  • Зочин (66.181.161.99)
    Авмаар бна шүү
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Иргэн (66.181.161.20)
    Ёстой үнэн.Зөвхөн 10-р сарын НД шимтгэл гэж 198000төгрөг суутгуулсан хүмүүс бн.Сар болгон төрд баггүй хэмжээний татвар төлдөг.
    2021 оны 12 сарын 30 | Хариулах
  • Түндэв Пүрэвсүрэн (64.119.18.145)
    Зөв
    2021 оны 12 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 20 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 31 мин Энгийнийг ухаалгаар 37 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 6 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 18 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 32 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 39 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 45 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 6 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 8 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 23 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 40 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top