x

Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлалын дэглэмд шилжихийг Б.Энхбаяр гишүүн зогсоож чадах уу?!

Гитлерийн засаглалын үед Герман улс ардчилсан үндсэн хуультай атлаа фашист хуулиудтай улс байв. Өөрөөр хэлбэл үндсэн хууль нь хуулиудаа конституцилж (“захирч”) чадаагүй улс байв. Үндсэн хуулиараа хүний эрх, эрх чөлөөг өргөмжлөн дээдэлж бататгасан хэдий ч хуулиудаараа болохоор фашист (нацист) үзэл санааг эс дагасан хэн бугайг ч алах хүртэл ялтайг, бүр еврей гаралтай бол хүүхэд ч байсан шатаан устгаж болохыг тогтоосон байв. Дайны дараа нацистын олон гэмт хэрэгтэнг шүүх үед тэд хуулиуд руугаа заачхаад амаргүй байсан гэдэг.

Гитлер; онц байдлын үед хууль тогтоох эрх мэдлийг парламентаасаа шилжүүлэн авах онцгой бүрэн эрхийг засгийн газартаа олгодог үндсэн хуулийнхаа заалтыг ашиглан фашист дарангуйлалдаа хүрсэн юм. Онц байдал тогтоохын тулд “Германы дайснууд төрийн ордон (рейхстаг) шатаасан” гэх зохиомол хэрэг сэдэж зохион байгуулжээ. Нацизмын үеийн аймшигт туршлагаас сургамж авсан Герман улс Дэлхийн II дайны дараа буюу 1949 онд шинэ үндсэн хуулиа гаргахдаа, нөхцөл байдлаар далимдуулах хийгээд хуулиар дамжуулан үндсэн хуулийг гуйвуулж гажуудуулдаг явдлыг ахин гаргахаас сэргийлсэн түгжээнүүдийг уг үндсэн хуулиндаа суулгасан байна. Тухайлбал; төрөө хүний эрхийг хамгаалах байгууллага байхаар, үндсэн хуулинд заагдсан хүний эрх, эрх чөлөөг үгүйсгэсэн хууль гаргавал ард түмэн төрийнхөө эсрэг хүч хэрэглэн бослого гаргах эрхтэй байхаар конституцлаад, үндсэн хуулиас урган гараагүй, үг үсэг хазайж парадигм нь нийцээгүй заалттай хуулийг хүчингүй болгох эрхтэй тусгай шүүх байгуулжээ. Энэ түгжээнүүдийнхээ ачаар өдгөө Германд Үндсэн Хуулийн Засаглал бүрэн тогтож чадсан.Германы парламент, засгийн газар нь ковидын эсрэг хорио цээрийн арга хэмжээ авахдаа үндсэн хуулийн шүүхээс зөвшөөрөл авч байгааг харахгүй юу!

Үндсэн хууль гэдэг бол ард түмний нэрийн өмнөөс бичсэн “дээд зарлиг” юм. Бусад хуулиуд бол тэрхүү дээд зарлигийг хэрэгжүүлэх “албат”-ууд төдий юм. Тэгэхээр хуулиуд энэ зарлигийн хүсэл зориг, үзэл санаа, үг үсэгт яв цав нийцэж, түүнийг хэрэгжүүлэхүйцээр бичигдсэн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл хуулиудын парадигмыг үндсэн хуулиар заана. Үндсэн хууль нь хуулиудаа “захирах” буюу конституцлана хэмээх нь ийм утгатай! Ийн бодвол, нацизмын үед Германы Үндсэн хууль нь бус Гитлерийн хүсэл зориг л улсын хуулиудаа конституцилж байсан хэрэг ажээ.

Одоо мөрдөгдөж байгаа манай Үндсэн хууль нь шинэ Герман улсын өдгөө мөрдөж буй Үндсэн хуультай үзэл санаа их нийцсэн байдаг. Нэн ялангуяа, төрийг хүний эрхийг хамгаалах байгууллага мэт байхаар журамлаж дэглэсэн нь тун адилхан. Харамсалтай нь, манай хууль тогтоогчид нь социалист сэтгэлгээнээс салж чадахгүй байснаас болоод Үндсэн хууль маань хүчин төгөлдөр болсон цагаасаа хойш хуулиудаа сайн конституцлаж хүчрэхгүй явж ирсэн. Үүний тод жишээ нь шүүхийн багц хуулиуд байдаг!

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг, Гуравдугаар бүлгийн Дөрөвт шүүх эрх мэдлийн парадигмыг тун тодорхой зааж өгсөн. Тухайлбал, иргэнийхээ өмнө шүүх байгууллагын хүлээх үүрэг бол тэдний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлүүлэх явдал хэмээсэн буй. Монголын ард түмэн шударга шүүхээр шүүлгэх гэж шүүх байгууллага байгуулсан юм. Шударга шүүхээр шүүлгэх эрхгүй байхын гай зовлонг, Их хэлмэгдүүлэлт болон социализмын үед монголчууд биеэр машид ихээр амссан учраас шударга шүүхтэй байхыг эрмэлзсэн хэрэг. Энэ эрмэлзлэлээ Үндсэн хуульдаа тусгажээ!

Гэтэл, шүүхийн багц хуулиудыг хийхдээ шүүх нь иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх зорилгоос гарвалтай процедур, процессоос бүрдэх алгоритм гэхээсээ илүүтэй, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны үе шатууд төдий мэт явцуу харж хийсэн аж. Ядахдаа, щударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлүүлэх нь үгүйдээ л хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа хуулийн үг үсэгтэйгээ яв цав нийцэн явж байж хангагдана гэдгийг ч биччихгүй!

Шүүхийн зүгээс прокурор болон мөрдөн шалгах байгууллагуудад, үйл ажиллагаагаа хуулийг ягштал баримтлан явуулах хатуу шаардлага тавьдагүйгээс тэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурилддаг болсон юм. Гурилдаад зогсохгүй сүүлдээ гөлдийчхөөд улс төрийн захиалгаар ажиллаж эхэлсэн. Үүнийг нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шүүрч авсан билээ! 

Үндсэн хуулиар шүүх эрх мэдлийг хараат бус байхаар хатуу заасаар байтал,түүнийг хуулиар ҮАБЗ-ийн доор оруулсан.Эл явдал,ардчилсан үндсэн хуультай атлаа хуулиудаар нь дарангуйллын дэглэмд хүргэдэг мөнөөх фашистуудын туршлага манайд нэвтэрч эхэлсний дохио байлаа.Дохиолоод зогссонгүй ээ,төд удалгүй Тройкагийн “Дело” ажиллагаа эхэлсэн бөлгөө!

Төрийн бодлогыг хэрэгжүүлж явсан арван дөрвөн төрийн зүтгэлтнүүдийг шүүхээр буруутган яллав. Тэдний өмнөөс харуусахуй нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг нь эдлүүлсэнгүй шүү дээ. Хөөрхийс,шударга шүүхээр шүүлгэх эрхээ эдлэхийг л хүссэн!

Ямар ч атугай, ерөнхий сайд, сайд асангууд; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өчүүхэн ч саад учруулаагүйгээр барахгүй, гадна дотноос өөрсдөө гүйж ирэн мөрдөн байцаагчийн ажлыг хөнгөвчилж, иргэний журамт үүргээ биелүүлэхийн үлгэр жишээг үзүүлж байв. АТГ шалгах ёстой юм бол шалгуулах л ёстой шүү дээ! хэмээн М.Энхсайхан, С.Баяр нараас авахуулаад тэднүүс мэдэгдэж байлаа. Үүнийг харсан жирийн иргэн, төрд зүтгэж явсан эрхэмүүд аргагүй л өндөр ухамсартай юм гэдэг!

Харин АТГ, прокурор, шүүхийн зүгээс тэдний өндөр ухамсарыг үл тоон хууль бусаар яллагдагчаар татах, цагдан хорих зэргээр үйлийг нь үзсэн. Ийн явсаар эцэст нь шүүгчид, улстөрийн захиалгатай гэдгээ санаатай харуулж байгаа юм шиг тун чиг аархуу авирлан шоронд хорихоор ялласан билээ. Хууль зөрчин зөрчин хэн нэгнийг мөрдөн шалгана гэдэг бол зөвхөн улстөрийн захиалгатай үед болдог хэрэг гэдгийг шүүгчид мэдэхийн цаагуур мэднэ л дээ!

Арван дөрөв бол стратегийн ордуудад хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэл өгсөн төрийн бодлогыг хэрэгжүүлсэн улс. Хэрэв зээ ингэснийхээ төлөө гэмт хэрэгтэн болдог ахул шийдвэр гаргахад оролцсон УИХ,Засгийн газрын гишүүд бүгдээрээ л хам хэрэгтэнгүүд юм. Тухайн үед сайд,гишүүний алба хашиж явсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар нар мөн хам хэрэгтэн юм!

Цаашлаад ярих юм бол өнөөгийн төр мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж буй төр! Учир нь гэмт хэргийн аргаар олсон мөнгийг төсвөөрөө дамжуулан угааж байгаа учир. Эрдэнэтийг зуун хувь Монголын болгож авчирсан төрийн зүтгэлтэнгүүд гэмт хэрэгтэн болдог юм бол өнөөдөр цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлтөд өгч байгаа 640 тэрбум төгрөг бас л мөнгө угаах гэмт хэрэг болно. Аливаад шударга, үнэн зөв хандъя гэвэл ийм байна!

Одоо УИХ дээр шүүхийн хуулийг өөрчлөх асуудлыг хэлэлцэж байна. Хараад байхад, шүүх бол хэнээс ч хараат бус байж, иргэнийхээ шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах байгууллага хэмээн ойлгож, уйгагүй нотлон үзэлцээд байгаа нэг гишүүн бол Б.Энхбаяр аж. Бид ийм нэг гишүүнтэй нь яамай даа! Гэхдээ мань эр ганцаараа дийлдэг болов уу? ҮАБЗ-ийг дийлдэг болов уу? Хуулийн тухай социалист ойлголт хэвээрээ хууль тогтоогчдод шударга шүүхээр шүүлгэх эрхийн утга учрыг ойлгуулж дийлдэг болов уу? Үндсэн хууль нь хуулиудаа конституцалдаг (захирдаг) болохыг ойлгуулж дийлдэг болов уу? Ардчилсан Үндсэн хуультай Дарангуйлал бол ердөө л фашизм гэдгийг ойлгуулж дийлдэг болов уу даа? Харцгаах л үлдлээ!

Э.Бат-Үүл /2020.12.28/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 39 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 50 мин Энгийнийг ухаалгаар 57 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 25 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 37 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 51 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 58 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 4 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 25 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top