x

МҮОНРТ: Юу хийх вэ?

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийн бараг тэн хагасыг УИХ-аас нөхөж  бүрдүүлсэн ч хуучин бүрэлдэхүүнтэй Үндэсний зөвлөл нь шинэ Ерөнхий захирлыг сонгон шалгаруулжээ. Үүнийг хамт олны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийнхэн чимээ шуугиантайгаар эсэргүүцсэн боловч дийлдсэн байна.

Барагцаалбал дөрвөөс таван жилийн давтамжтайгаар дэгддэг энэ удаагийн тэмцлийн онцлог бол удаж төдөлгүй огцорсон өмнөх Ерөнхий захирлаас гадна Үндэсний зөвлөлийн эсрэг байсан явдал юм. Төчнөөн жил энд тухлан суусан хэрнээ ажиллагсаддаа хаалттай, нэр хүндгүй, юм л бол тэдэнтэйгээ хэрэлдсэн хүмүүс харагдлаа. Бодоод байхнээ МҮОНРТ-ийнхэн шиг аядуу, дуулгавартай сэтгүүлч, уран бүтээлчид Монголд алга. Улс төрийн томилолтоор ирсэн үе үеийн удирдлагууд намынхаа дайчин зэвсэг болгож, төрийн өндөрлөг, сайд дарга, яам тамгын газруудын эх захгүй сурталчилгаа хийлгэж, сувгийг нь тариф гаргаад компаниудад зарж байхад эсэргүүцлээ барилаа гэж сонсоогүй. Сая бужигнах үеэр, та нарын ямар нэвтрүүлгийг гаргахгүй цензурдэж байсан бэ гэсэн асуултын хариуд дорвитой юм дуугараагүй. Аа тийм, "Цаг үе, үзэл бодол"-д хэнийг урьж оролцуулахыг дээрээс зааж өгдөг гэсэн. Яг үнэндээ хэн ч оролцоод нэмэргүй усан ярилцлагууд билээ.

Үндэсний зөвлөлийн шинэ гишүүд болон шинэ Ерөнхий захирлыг сонгосон тухайд гэвэл эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа яг хашлаа. МҮОНРТ хэзээ ч зүүсэн нэр шигээ олон нийтийнх биш, зөвхөн төр засгийн, түүний цаана эрх баригч намынх байж ирсэн. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн телевизийг сул тавьж хэрхэвч болохгүй учраас УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрхэм гишүүд "Үндэсний зөвлөлд уг нь олон нийтээс сонгох ёстой л доо" хэмээн матрын хэд гурван нулимсыг цахимаар дуслуулж байгаад халааснаасаа найдвартай хүмүүсээ гарган Үндэсний зөвлөлд байршуулсан бол Ерөнхий захиралд шуудхан намынхаа шилдэг пиарчинг илгээв. Санал хуваах шинжтэй зарим нөхдийн нэрийг татуулжээ. Одоо эрхбиш шинэ хүн учраас шинэчлэл хийнэ, нэр хаяг зөндөө өөрчилнө, мөнгө олно, авна, том том төсөл, шоунуудыг бодож олно. Харин энэ бүгдийн цаана олон нийтийн өргөн нэвтрүүлгийн мөн чанарыг юун түрүүнд илэрхийлэх мэдээллийн хөтөлбөр, нийгэм-улс төрийн нэвтрүүлэг, ярилцлагуудын агуулга, зорилго өөрчлөгдөх үү?

Бид чадаагүйгээ засах гэж оролдохдоо хэрэглэдэг ганц аргатай. Тэр бол хууль гаргах юмуу хуулиа сайжруулах. УИХ-аас Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулжээ. Сая томилгооны сонсгол хийж байж Ерөнхий захирлыг сонгохыг уриалаад амаа алгадуулсан төрийн бус байгууллагууд бас тийм санал дэвшүүлсэн. Төсөв санхүүжилтыг баталгаатай болгох, шударга сайн хүмүүсийг өрсөлдүүлж сонгох, олон нийтийн хараа хяналтыг сайжруулах гээд яриа хөөрөө ундарна. Хэзээ нэгэн цагт хууль батална, хэсэг хугацааны дараа нь хэрэгжилт муу байгааг шүүмжилнэ, төдөлгүй өөрчлөлт оруулж шинэчлэхээр хөөцөлдөнө.  Харамсалтай нь аль ч салбарт, тухайлбал өргөн нэвтрүүлэг, тэр тусмаа олон нийтийн өргөн нэвтрүүлэгт хууль дангаараа юу ч биш гэдгийг 2005 онд ийм хуультай болсноос хойшхи арван таван жил харууллаа.

Хууль хэзээ ч билээ, харин түүнийг хүлээхгүйгээр өөрчлөлтийг хийх боломж олон нийтийн радио телевизийн уран бүтээлч, сэтгүүлчдэд өөрсдөд нь байна. Мэдээж цалин хөлсөө шийдүүлж авах хэрэгтэй, тэгээд өнгөрсөн хоёр сарын турш уриа лоозонгоо болгож тэмцсэн шударга, хараат бус нэвтрүүлгүүдээ хийж эхлэх цаг болжээ. "Цагийн хүрд" хэмээх ганц брэндээ ил далд ухуулга сурталчилгаанаас салгаж аврах. Олон нийтийн телевизийн сурвалжлагч заавал УИХ-ын гишүүн, сайд нарыг дагахгүйгээр бие дааж хөдөө орон нутгийг айхгүйгээр зорьж үзэх. Долоо хоногийн тоймоо “Ийгл” телевизийн 25 жилийн ойд зориулсан мэдээллийн хөтөлбөрийн саяхны тусгай дугаар шиг түвшинд хүргэх, тэгээд давж гарах.

Бага тойруу, Төрийн ордон, яам тамгын газар, төрийн өндөр албан тушаалтнууд болон мөнгөө төлөөд өөрсдийгөө гаргуулж чаддаг том том банк, компаниудаас гадна тэгэж чаддаггүй ч үгээ хэлж дуу хоолойгоо гаргах эрхтэй гурван сая иргэн, хэдэн арав, зуун мянган байгууллага байдагсан.

Цаашлаад Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, яам, агентлагийн бэлтгэж ирүүлсэн сурталчилгааг зогсоож тэднээр заалгахгүйгээр өөрсдөө нэвтэрч сурвалжилдаг болох. Нэрээ нуугаад сумаа тавьсан, сайндаа л "2020 он" гэх мэт  хаягтай, монголын бүх дэлгэцийг нэг үдэш гэнэтхэн дүүргэдэг захиалгат нэвтрүүлгийг цацахаа болих.

Хүсэл байгаад чадал хүрвэл том, тодорхой юм барьж авах. Дөнгөж сая илчлэгдсэн Ерөнхийлөгчийн офшор дансыг сөхөж харах, УИХ-аас баталсан 2021 оны төсвийн үрэлгэн зарцуулалт, тансаглалуудыг эздийнх нь нүүрийг улалзтал дэлгэх, Монгол Улсын өр хэд болсныг өглөө бүр цаг агаарын мэдээ шиг тоолж Тан улс шиг сануулж байх, сэмээрхэн мартагнуулж чадлаа гэж тэдний бодож байгаа ЖДҮ-гийн хэргүүдийг гүйцээх, Монголд нэг ч айл цахилгаан, усны үнийг тэглэх байтугай хямдруулаач гэж гуйгаагүй байхад Эрдэнэтийн бүтэн жилийн ашиг буюу бүхэл бүтэн цахилгаан станц барих мөнгийг зольчихсон Ерөнхий сайдын ээлжит цочролыг задлан шинжлэх, шоронд бөөнөөр шахам хоригдож буй өмнөх гурван Ерөнхий сайд, бас бус экс сайдууд дээр очиж юм хэлүүлэх ...

Ингэж ажиллаад эхлэхэд захирлууд муухай харах гээд байвал редакцийн бие даасан байдлыг эхлээд эелдгээр сануулах, дараагийн удаад олон нийтэд хандаж чангахан дуугарах. Жинхэнээсээ эрэн сурвалжлага хийдэг болох, шаардлага гарвал "муусайн" арилжааныхан байтугай монголын бусад бүх сэтгүүлч мөрөөдөөд ч авч чадаагүй эх сурвалжаа нууцлах онц эрхээ эдэлсэн шиг эдлэх. За тэгээд цар тахал, хөл хорионы зуун асуудал, мянган сэдэв олон нийтийн телевизийг хүлээсэн мэт гарч ирэхгүй байх шиг.

Өмнөх хийж бүтээснээ үгүйсгэж мэдээж болохгүй. Түүх соёл, уран сайхны чиглэлийн уламжлал болсон хэдэн нэвтрүүлэг, тухайлбал, "Гэгээн үдэш"-ээ үргэлжлүүлэх. Заримыг сэргээх хэрэгтэй байж магадгүй. Мартсанаас, "Гэрэлтэй цонх" гэж нэвтрүүлэг хаачсан билээ?

Д.Цэрэнжав

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 47 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 58 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 5 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 33 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 45 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 59 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 6 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 12 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 33 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 35 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 50 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top