x

“Экс”-үүд ээ! Хуулийн өмнө цэх зогс!

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улсын Ерөнхий Прокурорт хандан хүсэлт гаргажээ. Түүний хүсэлтээс харахад өөрт нь холбогдуулан гаргасан яллах дүгнэлтийг “цагийн ая даахгүй башир тоглолт” гэж үзэж байгаагаа илэрхийлээд “Хэрэгсэхгүй болгохыг” хүссэн байна.

Төрийн тэргүүнээр найман жил, Ерөнхий сайдаар хоёр удаа ажилласан энэ хүн Прокурорын байгууллагад, өөрт оногдсон яллах дүгнэлтэд ингэж хандсан нь тийм ч зохимжтой харагдсангүй.

2019 оны хоёрдугаар сард түүнийг АТГ-т дуудсан байдаг. Тэр өдөр Ц.Элбэгдорж твийтр хуудсандаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван толгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" хэмээн жиргэсэн билээ. Харин энэ удаад Прокурорт бичсэн хүсэлтээс нь харахад “Нэр бүхий нэг дунд сургуулийн миний өөрийн эзэмшдэг 10 хувийн хувьцаа болон Оросын Холбооны улсын эзэмшилд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбогдуулан надад ял тулгаж, яллах дүгнэлт үйлдлээ”, ““Эй Эс Юу” гэх дунд сургуулийн 10 хувийн хувьцааг миний бие эзэмших болсон үйлдлийг хууль зөрчсөн, авлига авсан гэж буруутгаж байгаа юм” гэхчлэн бичээд “Намайг яллан буруутгаж байгаа энэ асуудал аль ч талаасаа гэмт хэрэгт тооцох, түүнд хэн нэгнийг буруутгах үндэслэл, боломж үгүй иргэн хоорондын харилцаа” гэсэн байгаа юм.

Уучлаарай, Ц.Элбэгдорж оо! Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ийм хүсэлт уламжилсан эсэхээс үл хамааран та ч энэ тайлбараа хуулийн байгууллагад өгч, тэд ч шалгаж байгаа биз ээ. Энэ бүхэн зөвхөн хуулийн дагуу явагдах ёстой тийм л зарчмын төлөө Та залуу халуун насаа зориулж төрийн өндөр албан тушаалуудыг шат дараалан “ханатал” хашсан. Ард түмэн танаас өгч болох бүх эрх мэдлийг харамгүй өгсөн. Наанадаж найман жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Прокурорын байгууллага яаж ажилладаг, ер нь яаж ажиллах ёстойг мэдсэн, “цэвэрлэсэн” байх учиртай биш билүү?

Ганцхан жишээг сануулъя. 2015 оны наймдугаар сарын 14. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцон Прокуроруудад хандан үг хэлсэн. Энэ үеэр “Прокурорын байгууллагын ажил, прокурорын ажил гэдэг бол хэцүү ажил. “Чи хууль зөрчсөн байна. Чамд ийм ял оноож байна” гэж Монголын төрийн нэрийн өмнөөс хэлдэг ажил. Түүнийг тогтоодог ажил, Ямар хэцүү нөхцөлд манай хууль хяналтын байгууллагынхан, ялангуяа прокурорын байгууллагынхан ажиллаж байна вэ гэдгийг энд хэлэх ёстой” гэж байгаад нийт72минут ярьсан байх аа.

Ц.Элбэгдоржийн хэлсэн үг бүхэлдээ экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухай байв. Учир нь тухайн үедавлигын хэрэгт холбогдон ял эдэлж байгаад  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  уучлалаар суллагдсан МАХН-ын дарга НамбарынЭнхбаяр Өршөөлийн хууль батлагдсаны маргааш эх орондоо ирээд удаагүй байв. Өөрөөр хэлбэл Авлигатай тэмцэх өөрийн жорыг УИХ-д алдчихаад “шатаж” явсан үедээ гэнэтхэн Прокурорын байгууллагын ойн арга хэмжээн дээр очоод “агсам тавьсан” нь тэр.

Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нь мөн л түүнээс дээрдэх юмгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн үед Баянгол зочид буудлынхаа үүдэнд бослого удирдах нь холгүй бантаж явсан тэрбээр 2019 оны нэгдүгээр сарын16-нд Прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөлгөөнд очиж мөн л “агсам тавьсан” билээ. Мөнгөн аяга ганзгалж очоод мөн л урт удаан хугацаанд уураа гаргасан түүний ярианы сэдэвт бас л өнөөх Эрдэнэт үйлдвэрийн 49хувь, оффшор данстай төрийн албан хаагчдын асуудал хөндөгдөж байв.

Харин Х.Баттулга Ерөнхийлөгчийн тухайд тэгж шахсаны дүнд овоо “олзтой” яваа юм даг уу даа. Өнөөдөр оффшор данстнууд нь хэн болох, юу нуусан нь тодорхой болж эхэлж яваа бололтой. Цаашилбал Эрдэнэт үйлдвэрийн49хувийг авчирсан “гэм зэмийг” хэд хэдэн Ерөнхий сайд хүлээж шоронд хоригдож байна. Харин үүний “гавьяагаар” бид өнөөдөр тог цахилгааны мөнгөө тэглүүлж хожиж байгаа юм даг уу даа. Өнөөгийн ЗГХЭГ тэгж тайлбарлаж байна билээ. Ерөөсөө бид тогны мөнгөө тэглүүлэх гэж Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчирсан ч юм уу. Яагаад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Эрдэнэтийн49хувийг авчирсан явдлыг “гоё кейс” болгож ярьдаг вэ гэдгийн цаана хэн, хэнийх нь сайн мэдэх “нууцууд” бий шүү дээ.

Дашрамд сануулахад Х.Баттулга ч шударга ёсыг өөрийнхөөрөө л үздэг, үнэлдэг. 2016 оны дөрөвдүгээр сарын12-нд УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамаарал бүхий компанид нэгжлэг хийхэд тухайн үеийн Хуульзүйн сайд Д.Дорлигжавт гаргасан хүсэлтийг санацгаая.

Тэрбээр уг хүсэлтдээ "...ЦЕГ-ын дарга, тэргүүн комиссар Р.Чингис өөрийн баталсан хууль дүрмээ зөрчиж, "Баянгол" зочид буудалд байрлах "Түмэн хишигтэн" ХХК болон "Баялгийн хувь" ХХК-уудад санхүүгийн шалгалт хийх нэрээр цагдаагийн тусгай хүчний тасгийг бүрэн зэвсэглэн, хүч хэрэглэсэн үйл ажиллагаа явууллаа. Компанийн энгийн ажилтан, албан хаагчдын эсрэг Тусгайгийн зэвлэсэн хүчийг ашиглах ямар ч шаардлага байгаагүй. Гэтэл  Цагдаагийн дарга Р.Чингис албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн цагдаагийн тусгай хүчийг зориулалтын бус үйл ажиллагаанд ашигласан. Иймээс Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг шалгаж өгнө үү” гэжээ.Тэрхэн үед “зовж” явсан нь тэр. Гэвч түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Бас бус хэргийг ч мөн адил. Хожмын өдөр сэргээж шалгах эсэхийг таашгүй.

Нэг жил гаруйн дараа тэрбээр Ерөнхийлөгч болсон байлаа. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн шалгуулах “ээлж” ирэв. Ц.Элбэгдоржийн хадам дүүгийн компанид 2019 оны гуравдугаар сарын 19-ний орой Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийсэн гэх боловч өөрөө үгүйсгэж байв.

АТГ-т шалгуулахдаа “зангиагаа засаж, гутлаа тослоод очлоо” хэмээн мэдэгдэж байсан тэрбээр өнөөдөр Прокурорын байгууллагаас чухам юу хүсэж болохыг мэдэж л хүсэлтээ гаргасан баймаар юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр зарлиг гаргаснаар Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа хүлээж авсан. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж түүнд бичсэн хүсэлт хаана очиж хэрхэн шийдэгдэхийг сайн мэднэ.

Эцэст нь хэлэхэд хуулийн өмнө цэх зогсож сурцгаая. Хэзээ ч, хэний ч, шоронгийн дотроос ч, гаднаас ч бичсэн хүсэлт Прокурорын байгууллагад очоод ёсчлон биелэгдэж байсан жишээг хэн хэлж чадах билээ. Зүгээр л шалгуулцгаа! Тийм нийгмийг та бид бүтээсэн.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 45 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 55 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 2 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top