x

Чимээгүй ажиллах эрх

“Сүүлчийн мод цавчигдаж унахад
Сүүлчийн гол ширгэж дуусахад
ХҮН та алтыг ууж идэж болохгүйг ойлгоно”

...хэмээх утга уянгын мөртүүдийг бид нийгмийн сүлжээнд тавьж, бусаддаа уул уурхайн аюулыг сануулах дуртай. Гэвч өнөөдөр үнэндээ сүүлчийн бизнэс нурж унахад, сүүлчийн цалин шавхагдаж дуусахад, монголчууд бид зэс, нүүрс идэж амьдардаг гэдгээ л ойлгож байна. Амьдрал хэвийн буцлаж, улс төр ердийн өрнөж байх үед бид хэн нь сайн хэн нь муу ажиллаад байгааг тэр бүр анзаардаггүй. Харин бүгд сонор сэрэмжтэй, илүү дутуу зүйлд сатаарахгүй гамшигийн нөхцөлд амьдралын олон хөөс хагарч, хэн сайн хэн мууг цүлхийтэл ил тод харуулав. Сүүлийн хагас жил, ялангуяа сүүлийн нэг сарын хугацаанд ТВ–ээр хамгийн цөөхөн гарсан мөртлөө гамшигийн үеийг давахад хамаг ажлыг чимээгүйхэн нугалж буй нь уул уурхайн салбар гарцаагүй мөн. Цар тахлын энэ үед “төрийн аврагч” Эрдэнэс ТТ, Эрдэнэт ГОК муухан мэнэжмэнттэй, муухан ажиллаж байсан бол яанаа гэдгийг төсөөлөхөд хэцүү. 

Эдийн засаг сэргэнэ, бизнэсүүд сэргэнэ, хүмүүс ажилдаа орно гэдэг нь угтаа мөнгө гүйлгээнд эргэлдэхийг л хэлнэ, харин мөнгө гүйлгээнд эргэлдэхийн тулд эхлээд мөнгө орж ирэх ёстой. Мөнгө оруулж ирдэг нь уул уурхай. Манай эдийн засгийг зүрх судасны системтэй зүйрлэбэл банкууд бол судас, харин цус шахдаг зүрх нь уул уурхайн салбар мөн. Жишээ нь зээлийн хүү буурахад банкны салбар гэхээсээ уул уурхайн салбар л гол үүрэгтэй. Банкууд бол нэг хүний мөнгийг аваад нөгөө хүнд борлуулдаг супэрмаркэт. Супэрмаркэтийн лангуунд бараа /мөнгө/ элбэг байж гэмээнэ тухайн барааны борлуулах үнэ /зээлийн хүү/ буурна. Уул уурхайн сэргэлттэй үе бүрт зээлийн хүү аажим буурч байснаа, уул уурхай доголдсон үед зээлийн хүү огцом өсдөг түүхэн графикийг ч харж болно. Хадгаламжийн хүү нэг оронтой тоонд хүрч, дагаад зээлийн хүү буурах нөхцөл бий болж буй нь уул уурхайн салбар сайн ажиллаж буйн л илрэл.

Шилэн дансаа сайн хөтлөөд, нийтэд ил тод байвал ер нь төрийн өмчийн уул уурхай амжилттай ажиллаж болмоор найдвар харагдаж байна. Шилэн данснаас болж уул уурхайн Г.Ёндон сайд өөрөө ч хэл аманд өртөөд амжсан л даа. Гэхдээ чухам түүний үед л Эрдэнэс Тавантолгойн нүүрсний кариерт ажиллаж буй компаниуд дураараа дуртай газраа шанагаддаг байсныг анх удаа нэгдмэл бодлого, уялдаатай болгож авто зам, төмөр зам хаагуур орж ирэх, нүүрсний овоолгоо хаана байршуулахаас эхлээд тодорхой төлөвлөлттэй болгосон нь үнэн юм. Банк санхүүгийн рэформ, үнэ чөлөөлөх рэформ, иргэдэд хашааны газрыг нь эзэмшүүлэх рэформ зэрэг нь тухайн үедээ чимээгүйхэн явчихсанаас биш одоо эргээд харахад маш том рэформууд байсан. Түүнтэй ижилхэн Төрийн өмчит уул уурхайн компани хувьцааны ногдол тараасан нь тун удахгүй нэг том рэформ гэж яригдах вий. Анх удаа халамж биш ногдол ашиг өглөө шүү дээ.

Жирийн үед нийгмийн 90 хувь нь уул уурхайн салбарыг муулдаг, харин гамшиг тахлын үед 90 хувь нь магтахгүй гэхэд эрхбиш муулахгүй байна. Үүнийг чимээгүй ажиллах эрх гэнэ. Уул уурхайн салбарынхан бол чимээгүй ажиллах эрхтэй хүмүүс. Энэ улсын аж амьдрал, цаашлаад энэ төрийн нэр хүнд чухамхүү чимээгүй ажиллах эрхтэй энэ хэдхэн хүний нуруунд л тогтож байнам. Чимээгүй ажиллах эрх... энэ бол их гоё эрх чөлөө. Бүгдэд байдаг ч эрх биш, учир нь чимээгүй ажиллах эрхгүй хүмүүс олон шүү дээ.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 57 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 4 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 49 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top