x

Худал мэдээнээс хамгаалагдах объект нь удирдагчийн нэр төр гэж үзжээ

Эрүүгийн хуульд жилийн өмнө нэмэлт өөрчлөлтөөр оруулсан 13.14 “худал мэдээ тараах” заалтыг одоо дахин өөрчилж 80 хүртэлх сая төгрөгийн торгуультай, 5 хүртэлх жилийн ялтай болгоод зогсохгүй фэйсбүүк, твитер, бусад сүлжээнд ИРГЭН ТА түгээсэн буюу шэйрлэсэн тохиолдолд бас буруудахаар тийм хуулийн төслийг Засгийн газар санаачилчихаад энэ лхагваг гаригт хуралдаанд оруулахаар зэхээд байгаа юм! 

За сэтгүүлчид эсэргүүцэж, тэмцэж эхэллээ. Буцаагаад сөргүүлэн тавьж байгаа нь ГҮТГЭХ, ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ НЬ ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ИРГЭНИЙ ЭРХ МӨН ЮМ УУ гэдэг АСУУЛТ. Дахиад л иргэн биднийг гэмтэй байдалд оруул байгаад эрх мэдэлтнүүд нэр хүндээ Эрүүгийн хуулиар айлгаж хамгаалах аргыг сонгоод байгаа юм. Бид тэмцэж буй учир шалтгаанаа Та бүхэнтэй хуваалцья! ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ нь сүүлийн 10-аад жилд дэлхий дахинд шинээр бий болсон гэмт хэрэг. Эхлээд хаалттай улс орнууд, улмаар ардчилсан улс орнууд Эрүүгийн хуульдаа оруулж эхэлж байна. Гэхдээ ямар ч тэнэг төр засаг байлаа ч Худал мэдээ болгонтой тэмцээд байхгүй нь ойлгомжтой. 

Тэгвэл ямар тохиолдолд Эрүүгийн гэмт хэрэг болдог гээч?! Худал мэдээний зорилго, эсвэл үр дагаварт хохирогч нь НИЙГМИЙН ДЭГ ЖУРАМ болох тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно. Үндэсний аюулгүй байдал алдагдуулах, үндэстэн ястан хооронд талцал үүсгэх, үй олныг хамарсан хүчирхийлэл, үймээн дэгдээх зорилготой, эсвэл ийм зорилготой байгаагүй ч тийм үр дагаварт хүргэсэн худал мэдээг тараасан бол гэмт хэрэг мөн. 

Нийгмийн дэг журам гэдэг нь хүн бүрийн гэр орон, аюулгүй орчин, нэг нэгдээ итгэх итгэлцэл гээд бүхий амин зүйлсийг багтаасан ойлголт бөгөөд үүнийгээ алдах нь асар том сүйрэл юм. Харин манай сайн сайхан хууль санаачлагчид маань бусдын нэр хүнд, алдар нэрд халдсан худал мэдээг Эрүүгийн гэмт хэрэгт тооцох гээд байгаад л асуудал нь байгаа юм! Бусдын нэр хүндийн эсрэг гэмт хэрэгт хохирогч нь ХУВЬ ХҮН байдаг. Худал мэдээ гэмт хэргийн хохирогч нь нийгэм байдаг бол гүтгэх гэмт хэргийн хохирогч нь хувь хүн. Иймээс хуулинд нэг нь нийгмийн эсрэг гэмт хэрэг хэмээх бүлэгт, нөгөө нь иргэний эрхийн эсрэг гэмт хэрэг бүлэгт, ардчилсан улс орнуудад бол Иргэний хуульд бичигддэг хэрэг юм. Ухаандаа бол иргэн Нямбаатарын нэр хүнд ямарваа шалтгаанаар, тэр дундаа худал мэдээний улмаас гутаагдсан тохиолдолд нийгмийн дэг журамд хохирол учрахгүй гэсэн үг. Тиймээс хувь хүн нэр төрөө сэргээх, хохирлоо барагдуулах гомдлоо ИРГЭНИЙ ШҮҮХЭЭР шийдүүлэх ёстой. 

Хувь хүний нэр хүндийн асуудлыг нийгмийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг болгон зүйлчилж, 5 хүртэлх жилээр хорих ялтай Эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилж болохгүй. ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХЫГ БИД ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ХЭЛЭЭГҮЙ. ХАРИН МАНАЙ ХУУЛЬ САНААЧЛАГЧИД ХУДАЛ МЭДЭЭ ТАРААХ гэмт хэргээс ХАМГААЛАГДАХ ОБЪЕКТ нь УДИРДАГЧИЙН НЭР ТӨР гэж үзэж байгаа ДИКТАТУР НИЙГМИЙН жишгийг хуулбарласан учир БИД АЙЖ БАЙНА! АРДЧИЛСАН улс орнуудад худал мэдээнээс хамгаалагдах объект нь НИЙГМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ гэж үзэж байгаа шүү дээ! БИД БАСХҮҮ ХУВЬ ХҮНИЙ НЭР ХҮНДИЙГ ХАМГААЛАХЫН ТӨЛӨӨ БАЙНА. Гэхдээ хэний ч болов нэр хүндийг ЭРҮҮГИЙН ХУУЛИАР ХОРИХ ЯЛААР АЙЛГАЖ ХАМГААЛАХ ДАРАНГУЙЛЛЫН ЭСРЭГ БАЙНА! Хүнийг хүн болгодог, иргэнийг толгой дээгүүр хүчирхэг иргэн болгодог зүйл нь ҮЗЭЛ БОДОЛ, ҮГ ХЭЛ, ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ҮНЭТ ЗҮЙЛ, үүнийгээ бусдад ИЛЭРХИЙЛЭХ, ХУВААЛЦАХ эрх, эрх чөлөө нь юм шүү!

З.Оргилмаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 39 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 49 мин Энгийнийг ухаалгаар 56 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 25 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 37 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 51 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 58 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 4 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 25 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top