Засгийн газар ээлжит бус хуралдаан өндөрлөж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэддээ хандан мэдээлэл хийж байна.
Тэрээр "Дэлхий нийтээрээ хүндхэн цаг үеийг туулж байна. Үүнээс үүдэж улс, орны хоорондын харилцаа, эдийн засагт хүнд тусаж байна. Монгол Улсын эдийн засаг хүнд байгааг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн гуравхан сарын хугацаанд манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.3 хувиар буурсан.
Засгийн газар хуралдаж зарим нэг шийдвэрийг гаргаж байна. Улсын түүхэнд огт гарч байгаагүй шийдвэрийг бид гаргалаа.
Хэрэглээний эрчим хүч, дулаан, усан хангамжийн төлбөрийг төр хариуцна. Тодруулбал, энэ сарын 1-нээс 2021 оны долдугаар сар 1-н хүртэл айл өрх, ААН-ийн цахилгаан, дулаан, хогны төлбөрийг төр хариуцхаар боллоо.
650 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг "Эрдэнэт үйлдвэр"-ээс гаргана. Иргэд байгалийн баялагаа хүртэж байна гэж ойлгож болно.
Энэ шийдвэрүүд айл өрх, ААН-үүдэд томоохон дэмжлэг болно гэж найдаж байна" гэв.