Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Өчигдөр 14,987 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд нэг хүнээс халдвар илэрсэн байна.
Уг тохиолдол нь Цэргийн төв эмнэлэгт эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байсан сувилагч бөгөөд тусгаарлалтын 14 хоногийнхоо долоо дахь өдөрт шинжилгээ өгөхөд ийнхүү вирусийн халдвар илэрсэн. Бусад голомтод халдварын тохиолдол нэмэгдээгүй. Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 454 байна.
Ингэснээр Монгол Улсад дотоодод болон зөөвөрлөгдөн орж ирсэн нийт батлагдсан тохиолдлын тоо 907 боллоо.
Коронавирусийн халдвар авсны улмаас 514 хүн эмчлэгдэж байгаагаас 429 хүний бие хөнгөн, хүндэвтэр 79, хүнд 5, маш хүнд хүн нэг байна" гэлээ.