Коронавируст халдварын хөнгөн өвчтөнүүдийг Хан-Уул дүүрэгт шинээр баригдсан Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвд эмчилж эхэлжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна. Үүнээс ХӨСҮТ-ийн Халдвартын клиникд 199 хүн байгаа бол 211 хүн Цэргийн төв эмнэлэгт, 13 хүн Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс Яармагийн 300 ортой эмнэлэг рүү биеийн байдал нь хөнгөн 89 хүнийг шилжүүлэн эмчилж эхэлсэн" гэлээ.
Сэтгэгдэл (1)