x

"Уучлаарай, иргэд ээ! Төр өөрөө санхүүгийн стресст орчихлоо"

Санхүүгийн стресс & Ковидын хямрал

Улс орны хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хөл хорио тогтоогоод яг нэг сарын хугацаа болов. Ковидоос үүдсэн хөл хорионд зутарч энэ нөхцөл байдал ковидын дараа ч үргэлжлэх нь тодорхой болоод байна. Аливаа ирээдүй цаг дээрх санхүүгийн ачааллыг стресс тест хийж дүгнэдэг. 

Гэтэл бидэнд, манай төрд стресс тест хийх загвар байгаа эсэх, стрессийн хэмжээг мэдэж байгаа эсэх нь тун ч эргэлзээтэй. Үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнесийн “санхүүгийн стресс”-т мөнгөний бодлого чухал нөлөөтэй. Нөгөөтэйгүүр эрсдэлээс хамгаалах гол дархлаа нь нөөц, хуримтлал. Түүнийгээ хөл хорионы үеэр шавхчихлаа. Цаашид яах вэ?

Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатарын хэлснээр “2020 оны арваннэгдүгээр сарын эдийн засгийн тооцооллоор худалдааны эргэлт 10 тэрбум төгрөг хэвээрээ буюу 2018 оны түвшинд байна. Экспорт 5.9 тэрбум төгрөг, үүнээс доошилбол дефольт зарлаж дампуурахад хүрнэ” гэв.

Төсвийн орлого хүнд байгаа ч Засгийн газар өнгөрсөн хавраас хойш 5.1 их наяд төгрөгийг зарцуулах, мөн сүүлд зарласан 23 арга хэмжээ, мөн сайжруулсан түлшийг 50 хувь хямдруулж 223 мянган иргэний амьжиргаанд дэм үзүүлсэн. Гэтэл хөл хорионы үеэр нийслэлийн бизнес эрхлэгчдийн 66 хувь нь бүрэн зогссон гэсэн судалгаа байна. Одоо өнөөх “өрх бүрийн хаалгаар орох” орлого л чухал болчхоод байгаа юм.

Өнөөдөр бидэнд Ерөнхийлөгчийн удаа дараа сануулсаар байгаа “Эрсдлийн сан” алга. Мөн Засгийн газарт ирүүлсэн санал болон Төсвийн тухай хуульд хориг тавихдаа дахин дурдсанчлан өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үүнд 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгчдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг хэлбэрээр олгох зэрэг өрх бүрийн хаалгаар орох, иргэдээ санхүүгийн стрессээс хамгаалах “вакцин” дутагдаж байна.

Харамсалтай нь, “Уучлаарай, төр өөрөө “санхүүгийн стресс”-т орчихлоо”. Нэг л жишээ дурдъя. Монгол Улсын Хөгжлийн банк 2021 онд үндсэн зээл болон хүүнд 104 сая ам.доллар, 2022 онд 107 сая ам.доллар, 2023 онд 834 сая ам.долларын зээл төлөх ёстой. Хөгжлийн банк энэ зээлээ төлж чадахгүй бол баталгаа гаргаснаараа Засгийн газар хариуцаж үр дүнд нь Засгийн газрын өр дахин нэг тэрбум ам.доллараар нэмэгдэнэ. 

Хөгжлийн банк нь 2020 оны гуравдугаар улирлын байдлаар нийт актив хөрөнгө нь 4.3 их наяд төгрөг, үүний 77 хувь нь зээл, зээлийнх нь тал хувь нь “чанаргүй” ангилалд байх юм. Тус банкны талаар “Өөрийн хөрөнгө нь 1.1 их наяд төгрөг, бондын өр 2.4 их наяд, гадаад зээл нь 793 тэрбум төгрөг, эрсдэлийн сангаа байгуулаад өөрийн хөрөнгөөрөө зээлээ хаавал “дампуурах” эрсдэл хүлээж байна” гэсэн мэдээллүүд хөврөх аж. Харин Хөрөнгө оруулалтын сангийн хуулийн дагуу байгуулагдсан тус банкны охин компанийн мэдлийн хувийн сангууд татан буугдсаар байгаа нь анхаарал татаж байна. Энэ талаар эргэн сурвалжлах болно.

Өнөөдөр татвар төлөгч аж ахуйн нэгжүүд тэр аяараа хүндрэлд орж эдийн засаг хумигдаж улсаараа өрийн дарамтад орсон нь үнэн. Энэ нөхцөл байдал дуусавч, өөрөөр хэлбэл, Ковид-19-ийн нөхцөл байдлаас дөнгөж салахад залгуулаад өрийн дарамт биднийг хүлээж байна. Энэ байдлаа засахын тулд олон улсын байгууллагуудад одоо төлөхөөр хүлээгдэж байгаа бондын өр төлбөрүүдээ худалдах арга замыг сонгох тухай ч ярьж эхэллээ. 

Магадгүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьцаалж Хятадын “Чалко”-гоос зээл авсан гашуун түүх давтагдахыг ч үгүйсгэхгүй. Хятадаас зээлсэн бүх зээл дээрээ гадаад бондуудаа багцалж зараад, своп хэлцлийн өрөө тэглүүлчихвэл дээрх түүхээс ялгаатай нь юу байна, харин ч илүү том өрөн дээр бүр ч чанга унах нь тодорхой.

Харин иргэд яах вэ? Иргэдэд өрөө багцлаад өөр хэн нэгэнд зарах боломж байхгүй. Санхүүгийн стресс хангалттай байна. Энэ нь тэсэрч, сэтгэл гутралд орж, үүнээсээ үүдэн гэмт хэрэг үйлдэж, амиа хорлосон бараан түүхтэй үлдэх вий. Энэ бол гамшиг. Эмээж тойрох зүйлгүй, энэ бол хямралын үед хаа сайгүй л байдаг бодит нөхцөл байдал.

Өнөөдөр үнэндээ стресс тест хийж ялгаж салгаж, золигт гаргаж суух банк ч, тэгж хандах төрийн байгууллага ч алга. Зөвхөн өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ бол хамгийн муу нөхцөл байдал. Маргааш юу болохыг мэдэхгүй байна гэдэг л гамшиг шүү дээ. Харин Засгийн газар энэ нөхцөл байдлыг хэрхэн давж гарах талаар таамаглахад амаргүй байна. Яагаад бид цар тахлын дараа “хүйтэн дайн” болоод өнгөрсөн мэт нөхцөл байдалд очих төсөөлөлтэй болчихдог билээ.

АНУ-аас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямрал өмнөх жил нь Монголын эдийн засагт нөлөөлж, 2008-2009 онд буюу хүний насаар зүйрлэвэл 12 жил буюу яг нэг үеийн өмнө бид хямралтай нүүр тулсан. Гэхдээ 2011 онд “Сэргэлтийн жил” байв. Эдийн засгийн өсөлт 17.5 хувьд хүрч, хурдацтай өсөж буй эдийн засгийн орнуудын тэргүүнд давхиж явлаа шүү дээ. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн.

Харин 2021 он Монголын хувьд “Сэргэлтийн жил” байж чадах уу? Уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, үнийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн иргэн бүрийн амьдралд гэхээсээ Засгийн газрын гадаад өрөнд очихоор дүр зурагтай байна. Засгийн газар ямар алхам хийж, “Санхүүгийн стресс”-ийг ялах бол? Өнөөгийн Засгийн газарт ийм хэмжээний таамаглал дэвшүүлэх мэргэжлийн хүмүүс, хэрэгжүүлэх манлайлагчид юусан билээ гэхээр цаанаа л бүрхэг харагдана. Өнөөдрийн байдлаар тэд иргэдэдээ хандаж, “Уучлаарай, төр өөрөө санхүүгийн стресст байна” гэж зориглон хэлж чадах болов уу?

У. Оргилмаа

Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • DR. PRADHAN (146.70.25.100)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 28 | Хариулах
  • DR. PRADHAN (146.70.25.100)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2021 оны 06 сарын 28 | Хариулах
  • Иргэн (104.227.178.203)
    Demjij bn demjij bn
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.88.201)
    yamar geechiin setgegdel wee
    2020 оны 12 сарын 15 | Хариулах
  • DR MAXWELL.. (129.205.124.241)
    Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авахыг хүсч байна уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Санхүүгийн эвдрэлээс болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг эрэлхийлж байгаа бөгөөд та юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бөөрөнд чинь зориулж танд $ 500,000 доллар өгөх болно. Намайг доктор MAXWELL гэдэг бол BILL ROTH HOSPITAL-ийн мэдрэлийн эмч. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьдрах донортой хамт бөөр худалдаж авах, шилжүүлэн суулгах ажлыг хийдэг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Хэрэв та бөөр зарах, худалдаж авах сонирхолтой бол бидэнд мэдэгдээрэй Эрхтэнүүд бидэнтэй имэйлээр болон имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын дугаар: +33751490980 Хүндэтгэсэн ДАРГЫН ЭМНЭЛГИЙН ЗАХИРАЛ DR MAXWELL
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 33 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 43 мин Энгийнийг ухаалгаар 50 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 19 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 31 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 45 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 52 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 58 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 19 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 21 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 35 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 52 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top