x

Дэглэмийг сулруулсан нөхцөл ба Засгийн газрын үүрэг

Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх даваа гаригаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг буулгаж, хөл хориог сулруулахаар шиийдвэрлэжээ. Шадар сайд Я.Содбаатар өнгөрсөн 30 хоног барьсан хатуу хөл хориог үе шаттайгаар сулруулж, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээж байгаа тухай мэдээлэв. Ерөнхий сайд Ү.Хүрэлсүх мөн “Өвчний эсрэг тэргүүнд эгнээнд явж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын үр дүнд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадлаа. Өнгөрсөн хугацаанд олсон амжилтаа бататгаж, хорио цээрийн дэглэмээ ягштал барьж ажиллахыг яриалж байна” гэв.

Харин Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Арванхоёрдугаар сарын сүүлээр нууц үедээ байсан хүмүүс буюу халдвар авсан хүний тоо огцом нэмэгдэх хандлага байна. Үүнээс улбаалан 2021 оны хоёрдугаар сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо оргил үедээ хүрч болзошгүй. Халдварын дэгдэлтийн хоёр дахь давлагаа эхлэх магадлалтай” гэв.

Ийм нэг “үл ойлгогдох” нөхцлийн дунд бүтэн сар үргэлжилсэн хатуу хөл хориог сулруулж, ирэх даваа гаригаас нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг Засгийн газраас зарлалаа.

Хөл хориог цуцлах, зарим төрлийн ажил, үйлчилгээг нээхээр болсон нь иргэдийн хүсч, шаардаж байсан зүйл мөн үү, гэвэл мөн. Хөл хорионы улмаас үйл ажиллагаа нь зогсож, орлого нь тасалдсан иргэд ямар ч үнээр хамаагүй ажилтай, орлоготой болохыг хүсч байгаа нь ч гэсэн зүй ёс. Харин Засгийн газар ийм шийдвэр гаргахад хүргэсэн гол хүчин зүйл нь юу байв?

Сүүлийн гурав хоногт Монгол Улсад коронавирусын халдварын 44 тохиолдол бүртгэгдсэний  34 нь Улаанбаатарт, Сэлэнгэд 6, Замын Үүдэд 3, Орхон аймагт 1 тохиолдол бүртгэгджээ. Энэ баримтаас харсан ч халдварын тархалтыг хумьж чадсан, эсэх нь одоохондоо эргэлзээтэй хэвээр байна. Мөн Эрүүл мэндийн сайдын хэлсэн сэрэмжлүүлэг ч гэсэн хоосон зүйл биш. Дээр нь өнгөрөгч даваа гаригт Архангайгаас нийслэл рүү зорчиж явсан иргэнийг Эмээлт өртөөн дээр зогсоож, эмнэлгийн тусламж авч чадалгүй амиа алдсан харамсалтай явдал ч гарав. Хөл хорионы үед үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын ажлын уялдаа холбоо муу байгааг ч хүлээн зөвшөөрч эхэллээ.

Хамгийн гол нь ажил, орлогоо алдсан иргэд амьжиргаагаа залгуулах боломжгүй болсныг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр цөөн боловч төрлийн ажил, үйлчилгээг тусгай шаардлагын /халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисны үндсэн дээр/ дор эхлүүлэхээр болов. Гэвч зөвшөөрөл олгосон төдийгөөр асуудлыг бүрэн шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Засгийн газрын үүрэг, хариуцлага үүгээр дуусах ёстой юу?

Манай сайтын өчигдрийн дугаарт Эдийн засагч Н.Туяагийн ярилцлага /Хөл хорионы үед Засгийн газар цалингийн нөхөн олговор өгөх, бизнесээ дэмжих үүрэгтэй/ нийтлэгдсэн билээ. Эдийн засагч уг ярилцлагаар өнгөрсөн дөрөвдүгээр сард УИХ-аар батлаад мартсан “Ковидын” хуулийн /Ковид-19 цар тахлаас сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай/ хэрэгжилтийг Засгийн газраас нэхсэн билээ.

Хуулийн 7.1.2-т “Цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч хоорондхөрөнгийн болон урсгал зардал хооронд төсвийн зохицуулалт хийх” эрхийг Засгийн газарт олгосон юм байна. Өөрөөр хэлбэл, “Ковид бол ковид юм” гэх өнгөлөн далдлалтаар баталсан 2021 оны улс төржсөн төсвийн усыг нь шахах бүрэн боломж Засгийн газарт өөрт нь байна аа гэсэн үг.

Хэдийгээр өнгөрөгч долоо хоногт УИХ ирэх оны төсвийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй ч гэлээ төсвийн нийт зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр зохицуулалт хийх /нэг үгээр хэмнэлт гаргах/, түүгээрээ аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих, иргэдэд нөхөн олговор олгох эрхийг нь УИХ энэ хуулиар Засгийн газарт олгочихсон. Нөгөө Ерөнхийлөгчийн санаачилсан “өрх бүрт сая төгрөг”, эсвэл орлого нь тасарсан аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, тусламж, татаас олгох, үйл ажиллагааг нь дэмжих Засгийн газрын эрх, үүрэг. Цаг хугацаа тулгамдуу байгаа энэ үед тодотгол хийнэ гэж УИХ-ын амыг харах ч шаардлагагүй.

Хамгийн наад зах нь сургууль, цэцэрлэгүүдийн урсгал зардал, албан хаагчдын цалингийн хэмнэлт, үдийн хоолны мөнгийг /2020 оны төсөвт аль хэдийн суулгачихсан бэлэн байгаа мөнгө/ аж ахуйн нэгжүүд, орлого нь тасарсан иргэд рүүгээ чиглүүлэх боломж байна шүү гэдгийг эдийн засагч тов тодорхой хэлсэн байна лээ. Өөр олон эх үүсвэрийг нэрлэсэн, ярилцлагаас үзэж болно.

Тийм болохоор “ААН, иргэдээ дэмжих гээд улсаа алж болохгүй” гээд тойргийнхоо хөрөнгө оруулалтыг дараад суугаа улстөрчдийн амин хувийн хэрэгцээ Засгийн газарт “түй” ч хамаагүй. Улс орноо, ард иргэдээ хямралаас гаргах, цар тахлыг даван туулах үүрэг, хуулиар олгогдсон бүрэн эрх нь Засгийн газар, Ерөнхий сайдад байна. Одоо л жинхэнээсээ "Монгол Улсын төлөө зүтгэе!"

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Монгол улсын иргэн (202.9.46.165)
    Дэглэмийг сулруулсан нь нөхцөл байдалд хийсэн бодит алхам биш зөвхөн ажлаа хийж чадахгүй болоод арга ядсан алхам шүү дээ. Энэ төр, засгийн газар, УОК зүгээр л суудлын төлөө тэмцэлдсэн аймшгийн хүмүүсийн тоглоом гэдэг нь тодорхой болсон. Эдэнд ямар ч удирдах чадвар, эх орноо гэсэн сэтгэл, ажил хийх сонирхол байхгүй. Зөвхөн баяжихын тулд л худлаа ярьж, ард түмний толгойг угааж чаддаг уран илтгэгч, луйварчид гэдгээ харууллаа. Чадахгүй байж суудлаа тавьж өгөөч МАН. ой
    2020 оны 12 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 15 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 26 мин Энгийнийг ухаалгаар 33 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 1 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 13 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 27 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 34 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 40 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 1 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 3 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 18 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top