x

Монголыг хөгжүүлэх, монголчуудын “гурван муухай”-ЗАРЧИМГҮЙ

(үргэлжлэл)

Манай сэхээтнүүд “монголчууд зарчимгүй” гэж хэлэх дуртай. Бид, орчин цагийн сэтгэл зүйн шинжлэх ухааны ололтуудыг мэдэхгүй болоод тэгэж мэдэмхийрдэг бололтой!

Орчин үеийн сэтгэл зүйн шинжлэх ухааны хамгийн чухал нээлт бол хүний байгалийн дотоод “би”-д нийцээгүй нийгмийн гадаад дарамт ихсэхүйд, эргээд мөнөөх хүн маань “хоёр нүүртэй амьтан” буюу зарчимгүй этгээдэд хувиран өөрийгөө хамгаалдаг болохыг тогтоосон явдал. Дотоод “би” нь гадаад “би”-тэйгээ хэтэрхий их зөрчилд орвол тухайн хүн амь эрсдэхээс өгсүүлээд галзуурах мэт сэтгэцийн эмгэгтэй хүртэл болдог аюултай ажээ. 

Дотоод “би”-гээ хамгаалах аргыг Юваль Ной Харари “Портфель идентичностей” (“Зарчимгүйн портфель” гэж орчуулмаар юм уу?) хэмээн нэрлэсэн байх юм. Нийгмийн дарамт ихсэхийн хэрээр хүн улам бүр “хоёр нүүртэй зарчимгүй амьтан” болдгийг, жишээ нь утопи социалист үзэл санааны бүтэлгүйтлээр түүх тодорхой харуулсан юм. 

Коммунистууд, ор шуналгүй нийгэм байгуулахаар шийдсэн юм. Тэгээд тэд хүний шуналыг нүгэлтэй өдөөн тэтгэгч нь хувийн бизнес юм байна гэж үзэж түүнийг устгахаар зориг шулуудсан.

Төрөөс өөр, хувь хүн бизнес эрхлэх эрхгүй нийгмийг социализм хэмээнэ. Ийнхүү, коммунистууд социализм байгуулахаар хувьсгал хийн төрийн эрх мэдлийг булаан аваад хувийн өмчийг кампаанчлан хураах онцгой комиссуудыг газар сайгүй байгуулсан билээ.

Олон сая гэм зэмгүй хүнийг хөнөөн хэлмэгдүүлж, өмч хөрөнгийг нь хүч хэрэглэн хураасан үйл явдлууд, нарийндаа коммунистууд өөрсдөө ямар ичгүүргүй хоёр нүүртэй, шуналтай дээрэмчид болохыг шууд харуулж эхэлсэн.

Шуналтай тэмцэхийг улиглан уриалж байсан удирдагчид нь ч шуналаасаа салж чадаагүй юм шүү дээ! Ленин, Троцкий нарАмерик, Щвейцарийн банкинд олон арван сая долларын хадгаламжтай байсан агаад Сталин тэр хөрөнгөөр нь барьцаалан Троцкийг шоронгоос суллан явуулсан түүхтэй! 

Монголд болсон өмч хураалтын явцад онцгой комиссын комиссарууд иргэдийн эд хөрөнгийг далдуур, маш ихээр тонон дээрэмдсэн. Тэд нуух аргагүй овор ихтэй хөрөнгийг намдаа тушаагаад, бусад бага овортой алт мөнгөн эдлэлийг хувьдаа завшиж явжээ.

Он жилүүд өнгөрөх дутам комиссаруудын ичгүүргүй хоёр нүүртэй шунал нийгмийн бусад хэсгүүдэд түгэн халдварласан.

Комиссарууд ардын аж ахуйтнуудын малыг хураан нийгэмчилж, нэгдэл гээчийг бий болгосон. Нэгдлийн малыг малладаг хөлсний малчдыг бий болгов. Гэтэл тэд нь явсаар, нэгэнт хувийнх нь биштул хариулж буй малынхаа тоо толгойг өгөгдсөн төлөвлөгөөнөөс дээш өсгөх сонирхолгүй болж, улмаар нэгдлийн малыг амины мал руугаа илүүчлэн гулгуулах болов. 

Ажилчин анги ч хоцорсонгүй. Хувьд нь өгөөж багатай улсын үйлдвэрийнхээ бүтээгдэхүүнийг зувчуулан, илүү үнэд хүрэх хар зах руу нийлүүлж, ашиг олцгоодог болов.

Дэлгүүрийн худалдагч нар бараагаа арын хаалгаар зардаг болов. Тэр үед дэлгүүрийн худалдагчид нэг “муу орлогч сайд” мэтхэнээс илүү эрэлттэй хүн байсан юмдаг.

Улсын дэлгүүрүүдийн лангуу хоосорсоор эцэст нь картын бараанд шилжсэн. Ард түмэн; хар зах дээрх дамын наймааны бараа, арын хаалгын бараа, картын бараа зэргээр хэрэгцээгээ хангах болсон билээ.

Аргаа барсан коммунист намын удирдагчид “социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдлэн хамгаалах” тухай тогтоол гарган, шоронгоор айлгах хүртэл сүржигнэсэн ер бусын их хүчээр захиргаадах болсон. Ингээд ч хөдөлмөрчин ангийн нөхдүүдийн, улсын ашиг сонирхлыг хойш тавиад, хувийн амьдралаа сайжруулах гээд байдаг байгалийн хүсэл зоригийг дарж дийлээгүй юм. Захиргаадах тусам хүмүүс улам л хоёр нүүртэй, улам л зарчимгүй болсоор байв.

Монголчуудыг үнэндээ социализм л хулгайч болгосон юм. Ардын хувьсгалаас өмнө Монгол орноор аялан судалгаа шинжилгээний ажил хийж явсан эрдэмтэн Майский; монголчууд хулгай хийж бараг мэддэггүй, орос, хятад иргэд л тэднийг хулгайд уруу татах гээд байдаг мэтээр тэмдэглэн бичсэн буй.

Хөдөлмөрчин ангийнхаа хулгайд нэрвэгдсэн социалист эдийн засаг маань хүн амаа наад захын хэрэгцээтэй бараагаар ч хангаж чадахаа болиод тэсэлгүй дампуурсан билээ.

Зөвлөлтийн алдарт дуучин Высоцкий, Баруун Германы супермаркетаар ороод лангуу дүүрэн төрөл төрлийн хиам хөглөрөөд хэвтэж байгааг хараад цочирдохдоо “манай аугаа Зөвлөлт улсад хиамаа картаар хуваарилж байхад, та нар яаж лангуун дээрээ ийм их олон төрлийн хиамтай байж чадаж байна! Тэргүүн туршлагаасаа хуваалцана уу?!” хэмээсэн гэх онигоо социализмаар нэг тарсан байж билээ.

Хоёр нүүргүй хувийн хэвшил л капитализмын супермаркетуудыг бараагаар бялхааж байдаг ажгуу. Высоцкийтой хуваалцах тэргүүн туршлага ердөө л энэ юм.

Капитализм: “шунал”-ыг хараал бус баялаг бүтээх эрчим хүч; “атаархал”-ыг, алагчлан дорд үзэхгүй шударга ёс, жентелмэн харилцааны манаач болгон хувиргасан шигээ “зарчимгүйн портфель”-ийг, шинэ сэргэг бүхэнд нээлттэй, уян хатан байх чадвар болгон хувиргасан юм. Монголчууд ортдокс шашны дэглэм, хийрхүү коммунист дарангуйллын хар гайгаар нэлээд замбараагүй “зарчимгүйн портфель”-той болоодохсон. Энэ нь Монголд капитализмыг байгуулахад харин ч давуу тал болсон гэлтэй.

Монголчууд шиг нээлттэй, уян хатнаар шинэ нөхцөл байдалд хувиран зохицож, капитализмыг хурдтайгаар нэвтрүүлж эхлээд буй улс энэ бүс нутагт лав байхгүй. Хүн амын өргөн хэрэглэгээий бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг зуун хувь хувийн хэвшил хангаж байна. Өнөөдөр монголчууд хэрэглээний төрлөөрөө дэлхийн түвшинд хүрснийг, ухаалаг утас, интернэт, хайбрид машин зэрэг нэн сүүлийн технологийнөргөн хэрэглэгээнээс нь харчхаж болно. Манай супермаркетууд ямар ч өндөр хөгжилтэй орныхоос дутахааргүй бараатай, амжиргааны түвшинг харгалзсан олон төрөл болсон.

Секс бол хүний муу муухай бүх чанаруудын эхлэл хэмээн үзэж сексгүй нийгэм байгуулах утопи (үл гүйцэлдэх) үзэл санаа шашинтай зэрэгцэж гарсан байдаг. Бодит амьдралд хэрэгжүүлье гэхээр улсынхаа бүх иргэдийг толгой дараалан устгахаас өөр аргагүй тул тийм үзэл санаатай удирдагчид сексийн хорио цээрээтэй бичил нийгэмлэгүүдийг л мэр сэр байгуулж иржээ. Гэхдээ үнэндээ тэр нийгэмлэгүүдэд нь бандидах, эмлэх зэрэг сексийн өөр хэлбэрүүдийг бий болгосон завхралууд л газар авсаар байсан юм. Секс бол хүний оршихуйн үндэс тул яалтай билээ.

Хүний хангалуун амьдрахуйн хүсэл (шунал), дорд үзэгдэхгүй байхуйн хүсэл (атаархал), дотоод “би”-гээ хамгаалахуйн хүсэл (зарчимгүй) зэрэг хүслүүд нь секстэй адилхан хүний эволюцийн явцад бий болж, байгалийн мөн чанарт нь хадагдсан ухамсрын модулиуд юм. Тэдгээр модулиуд нь байрлах тархины хэсгийг нь гэмтээх юм уу, хагалгаа хийж салгаж авахгүй бол тархинд байрласаар байх болно.

Гэтэл ХХ зууны аймшиг гэгдэх коммунизм, фашизм, нацизм гурав хүний байгалийн мөнөөх гурван модулиудыг үгүй хийх утопи (үл гүйцэлдэх) үзэл санааг дэвшүүлэн хэрэгжүүлэх гэж оролдсон юм. Мэдээж тэдгээр нь антисекс шиг утопи үзэл санаад тул асар их хүчирхийлэлд хүргэх нь гарцаагүй байсан. Хүчирхийлэлд ч хүргэсэн! 

Жишээ нь, коммунистууд хүний хангалуун амьдрахуйн хүсэл (шунал)-ийг үгүй хийх зорилгоор 90-100 сая гэм зэмгүй хүний амь насыг хөнөөсөн байдаг. Фашист (нацист)-ууд, хүний дорд үзэгдэхгүйн хүсэл (атаархал), дотоод “би”-гээ хамгаалах хүсэл (зарчимгүй)-г устган дуче, фюрерийн хамжлага албатууд болгохын тулд 20-ЗО сая гэм зэмгүй хүнийг хөнөөсөн байдаг.

Харин капитализм хүний байгалийн мөн чанарт хадагдсан “шунал”, “атаархал”, “зарчимгүй” гэх “гурван муухай”-г нийгмийн хөгжлийн хүч болгон хувиргасан юм.

Үүний тод жишээ нь Дэлхийн хоёрдугаар дайнд ялагдаж сүйрсэн нацист Герман, фашист Итали, милитарист Японыг, чөлөөт капитализм үнс нурамнаас босгождэлхийн эдийн засгийн гурван их гүрэн болгож амжилтад хүргэсэн. Гитлер, Муссолини нар хэчнээн хийрхэж хүчирхийлээд ч улс орноо ийм амжилтад хүргэж чадахгүй байсаан.

Монгол, социализмын далан жилд яаж ч захиргаадаад хүрч чадахгүй байсан малын тоо толгой, эд барааны хангамжид нялх капитализмын ачаар л хүрсэн. Тийм болохоор цаашаа улам хөгжиж, одоо байгаа ядуурал, хоцрогдлоосоо салъя гэвэл монголчуудын; “шунал” буюу хангалуун амьдрах хүсэл, “атаархал” буюу бусдын дорд орохгүйн хүсэл, “зарчимгүй” буюу аливааг нээлттэй хүлээн авах чадвар “гурван муухай”-г урагшлах эрчим хүч болгох капитализмаа улам бүр төлөвшүүлж боловсронгуй болгох учиртай. Энэ “гурван муухай” бидэнд бусдаас онцгой их байдаг нь үнэн юм бол хөгжлөөр тэргүүлэгч орон болох нь дамжиггүй!

Жич: Уншигчид маань гайхаж буй. Коронагийн тахал энэ цагийн хамгийн анхаарал татсан сэдэв болчхоод байхад намайг юун шунал, атаархал, зарчимгүйн тухай философидоод унав гэж?! Хариулъя.

Коронагийн тахал дэлхийн улс орнуудын эдийн засгийг сүйрүүлж байна. Цаашаа их сунжирвал дэлхийн нэгдүгээр дайны үзүүлсэн шиг хор хөнөөлийг хүн төрөлд хүргэж мэдэхээр байна хэмээн таамаглаж ч байна. Тэгвэл, хааяагүй ядуурч туйлдсан хүмүүс хоолныхоо төлөө алалдаж мэдэхээр аж.

Ийм үед л иррационализм мандаж, эрүүл ухаан, тэвчээр хүлцлээ барсан олон түмэн, үлгэр домог шиг аврал амласан янз бүрийн утопи популизмд автан галзуурцгаадаг.

Бөөн бөөнөөрөө; шинэ коммунизм, шинэ фашизм, шинэ нацизмын үзэл санааг хошууран дагаж, хүний байгалийн мөн чанарыг нухчин дарж номхотгох амбицтай, хийтэй удирдагчийнхаа хүчирхийллийн гар хөл болцгоох ажгуу.

Коронагийн гайгаар ийм цаг ирж болзошгүй тул хүний байгалийн ямар ч муухай араншинг хүчирхийллээр устгаж чаддаггүй учрыг эртлэн ухуулж, харин ч тэдгээр муу чанаруудыг эерэг хүч болгон хувиргах капитализмыг бүр ч хөхиүлэн урагшлах ёстой хэмээн анхааруулах гэсэн юм!

Э.БАТ-ҮҮЛ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Ганаа (202.9.40.129)
    Өмч бол төрт нийгэмийн суурь талцал хуваагдал тэмцлийг байнга агуулж байдаг Ямар төр байхаас үл шалтгаалан өмчтэй болох асуудал энэ тэмцлийн мөн чанар нь хүний эрх чөлөө юм Гэхдээ өмчийг шударгаар олж авах эс бөгөөс тэцэл тасрахгүй харамсалтай нь Цустай цусгуй хувьсгалаар шийдэгддэггүй бололтой тэмцлийг хэрхэн цохьцуулахаас шалтгаална Энэнд тэр онол энэ тэр хэрэг болох нь 2 р асуудал Том эрдэмтэн мэргэд удирдагч нар санал нэг байдаг Эцсийн эцэст өмчийг шударгаар бий болгох Үүнийг хүний эрх буюу ардчилал гээд байгаа юм?!
    2020 оны 12 сарын 13 | Хариулах
  • Batka baagii (202.126.88.34)
    Yaj ingej uran dongodoj bnaa ter niigemees hoishih ued ta nar buh bolomjiig gartaa hiij avsaniiha daraa jinhen utgaar ni mongoliin oligarh gegdeed bga nuhduudiig uursunu demjij baritsaalah maygaar ulsiin ucni tucninuun hurunguiig hugjuuleh neriin dor ugui hiij etsedee uursuduu gaviya shiagnal uguud erh darhaa batalgaajuulj huulias gaduur baih nuhtsuluu burduulsen shuude odoo tegeed cni doloo bi doloohon gedeg shig uhsenee hutsaad bgan cni uuruu ymar gaviyataigaar tuuhend uldeh ve gedegee sain medej bga bizdee hugshin hulgaicni nohoi min
    2020 оны 12 сарын 11 | Хариулах
  • Билгээ (66.181.182.163)
    энэ хүний хотын дарга болгох хэрэгтэй
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Гэрэлпэрэл (66.181.189.55)
    Санал нэг бна даа.Аргагүй ардчилагч баатао шүү
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.126.88.66)
    Хэт хувь шуналтай , хэт богино тархитай гадны шуналтны аманд багтаж Дүлзэнгийн дүр бүтээж яваа гар.
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (122.201.22.158)
    Э.БАТ-ҮҮЛ, ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ХОЁР бол жинхэний жинхэнэ ХУЛГАЙЧ, бас болоогүй АЛУУРЧИН ... Жнь: Өрсөлдөх ухаантай нэгнээ алдаг ЯРГАЧИН... УЛСАД юу ч бүтээгээгүй байж, "УЛСЫН БААТАРЫН ЦОЛ, ТЭМДЭГ" хулгайлсан...
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (192.82.70.12)
    Утопт үзэл санаа бидний ирээдүй байж болно. Энэ нь та бидний зөн билгийг хадгалаж байна гээд төсөөлж бас болно. Хүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулах чинь социализм коммунизм байгуулахтай яг адилхан иррацианаль гээд байгаа утопт үзэл санаа юм. За ..Батүүл баатар минь нэг зүйлийг сайн ойлгоод авчих ард түмэн гэдэг чинь ямар нэг нийгэм байгуулахад ашигладаг барилгын материал биш..!!!! за. Бид ардчилалаас ухарсан юм алга харин бүх утга учираа алдаад байгаад ард түмэн айгаад байна Яг өнөөдөр бид ямар төлөвт амьдрах ёстой юм бэ? Үүнийг л зөв тодорхойлоод өгчих .. чи чадахгүй л дээ Түрүүлж хулгай хийсэн нь амьдар гээд байгаа юм уу? хийж чадаагүй нь үе удамаараа та нарт боол болж амьдрах юм уу...битгий хуц...
    2020 оны 12 сарын 10 | Хариулах
    • Зочин
      ЯГ ҮНЭН ШҮҮ... БАТ-ҮҮЛ өөр шигээ түрүүлж ХУЛГАЙ хийх, өрсөлдөх ухаантай сайн нөхрөө алж устгаад ХАМГИЙН ДЭЭД "Алдар цолыг нь амархан хүртээд" жинхэнэ "хулгайч дарангуйлагч" болох уу...???
      2020 оны 12 сарын 10
  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • Коммунист (64.119.20.32)
    Энэ хvн юу гэж эргvvтээд элий балай юм бичээд байгаа юм бэ? Ленин Сталин Швецарьт данстай байсан ч гэх шиг , соц- ын vед улсын vйлдвэрээс чанартай барааг гулгуулж хар зах дээр зардаг байсан ч гэх шиг СVНСГVЙ худлаа ярих юм. Хэрвээ одоогийн та нар шиг хулгай хийвэл аль хэзээний ЦААЗЛУУЛЧИХСАН байна. Соц- ын vед КАРТНЫ БАРАА гэж байгаагvй харин улсын баатар та 1990 онд КАРТЫН БАРАА ХУЛГАЙ 2- г жинхэнэ цэцэглvvлсэн.
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
    • Чи мөн их хөрөнгөжсөн дөө хувиин хороололтой ч болсон эрдэниин төгөл гэж
      2020 оны 12 сарын 09
  • Зочин (202.126.88.159)
    Бат-Үүл Элбэгдорж Дорлигжав Болд Баярцогт Цагаан за тэгээд аль хулгайчийг хэлж бархав дээ. Дахин төлөвлөлт гэчихээд хүүтэйгээ нийлээд хулгай хийчихээд байгаа хүнийг яахав. ХУЛГАЙЧАА ХУЛГАЙЧАА ХУЛГАЙЧАА ХУЛГАЙЧАА
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
  • энхжаргал (202.179.27.128)
    бат үүлээ олон юм бичих яах вэ лангуу ё ажилуулаж үзээгүй байж яаж ингэтлээ баяжснаа сайхан яриад өгөөч бусдад хэрэгтэй мэдээлэл болно мөг бэрэн клмпаниао дамжуулаж 9 тэрбум төгрөг авч хүүгийнхээ өрийг дарснаа мартав
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
    • Ардчилал хараацай гэж гарч ирсэн та нар мөнл соц үеиинхэн тиим болхоор хулгай хиихииг яруу тодоор харуулсан улс бүгд л ноорхой пальтотой үстэй дээлтэй нөхдүүд байсан биз дээ тү цч ажиллуулж үзэлгүй баяжиснаа яариач
      2020 оны 12 сарын 08
  • Мөн чанар нь (103.212.118.155)
    Бусдаас л бурууг хайдаг хөөрхий.
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.46.52)
    Чи бол ардчилсан үзэлтэй хүн биш,зүгээр л тэгж ярьж амьдарч хоолоо олж идэж бгаа амьтан даа...
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
  • Иргэг (66.181.161.116)
    Буриад хүмүүс монголын төрд хорсож байдгийн жишээ Батүүлээс цухалцаад байх юм буриадууд өөрсдөө лбуруутай орсоос цугтажорж ирээд араас нь орсууд л хүн явуулж барьж алж хядсан энэ монголын төртэй муудаж монголыг харлуулах хэрэггүй
    2020 оны 12 сарын 08 | Хариулах
    • Чинбаатар
      Чи өөрөө хэн юм.
      2020 оны 12 сарын 08
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 41 мин Энгийнийг ухаалгаар 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 17 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 29 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 43 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 50 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 4 цаг 56 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top