Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр нийт 20,240 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүний 800 гаруй хүнийх нь хавьтлын хяналтыг шинжилгээ юм. Энэ шинжилгээнээс 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад шинжилгээнд коронавирус илрээгүй.
Улаанбаатар хотод 3 тохиолдол шинээр бүртгэгдсэний хоёр нь өмнөх хавтлын давтан шинжилгээнээс илэрсэн бол нэг нь өчигдрийн автобус баазын жолоочийн хавьтал болсон хүн байна. Жолоочийн ойрын, нэг унаагаар ажилдаа явдаг хүнээс илэрсэн. Автобус баазын нийт 512 хүнийг шинжилгээнд хамруулахад бусад хүнээс халдвар илрээгүй. Нийт Улааныаатарт 99 тохиолдол бүртгэгдлээ.
Сэлэнгэ аймагт 4 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь гэр бүл болон ойрын хавтлын шинжилгээ байна.
Дорноговь аймгийн Замын-Үүдэд мөн шинээр 4 тохиолдол батлагдсан. Ийнхүү улсын хэмжээнд дотоодын 397 тохиолдол бүртгэгдлээ.
Коронавирусийн халдвараар өвчилсөн иргэдээс дахин гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ" гэлээ.
Ийнхүү Монгол улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 842 болж байна. Үүнээс 368 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд ХӨСҮТ-өөс гурван хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалт руу шилжсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт бүртгэгдсэн тохиолдлоос 368 хүн эдгэрээд байна.
Эдгэрсэн хүмүүсээс ажиглалтад 35, гэрийн хяналтад 11 хүн байгаа бол 322 хүний ажиглалт, тандалтын хугацаа дуусжээ.