Монгол улсад нийт батлагдсан халдварын тохиолдол 831 боллоо.
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдал, тандалт судалгааны талаар мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Монгол улсын хэмжээнд халдварын тохиолдол 831 болсон бөгөөд 365 хүн эдгэрсэн. Одоо 457 хүн эмчилгээ хийлгэж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 75, хөнгөн 374 хүн байна. Маш хүнд хүний биеийн байдал тогтвортой байгаа.
Өчигдөр бид долоон тохиолдлын голомтод ажиллаа. Батлагдсан тохиолдлууд маань хавьтлаа мартаснаас болоод хожуу бидэнд мэдэгдэх тохиолдол гарч байна. Өчигдөр бол Автобус баазын жолоочийн онош батлагдсан. Энэ хүнийг Арваннэгдүгээр сарын 30-наас эхлээд хоёр дахь хавтагчаар тооцож тусгаарласан. Тэгээд энэ хүнийг ойрын хавьтлуудын шинжилгээ, тусгаарлалтыг өргөн хүрээнд зохион байгуулж байна.
Тус Автобус баз 500 гаруй ажилчидтай. Яг ойрын хавьтлын 17 хүнийг тусгаарлаж, PCR шинжилгээнд хамруулж байна. Мөн 400 гаруй хүний нэрийг гаргаж түргэвчилсэн тестээр тандалт судалгаа хийж байна.
Үүнд ард иргэд шинээр гараад ирлээ, өөр тохиолдлууд бүртгэгдлээ гэж айж сандрах хэрэггүй. Хавтлуудыг хөөх явцад олж авсан хүмүүсээ тусгаарлаж байгаа. Тандалт судалгаа хийхдээ халдвартай иргэнээ аль болох яриулах талаас нь ажиллаж байгаа" гэлээ.