x

Сумъяа Гамбит

Олны сэтгэл орчин цагт оргож бусгахыг ажихуй зуур. Хөнгөн бийрийг хөл хорионы хүнд үед хөндөхүй. Төлөвлөөгүй, төөрсөн бичвэр болой.


Хотын дарга гоё хаалгатай болж гэнэ. Ухаалаг төхөөрөмж гэнэ. Халуун хэмждэг юм байх. Халдвартай, халдваргүйг ялгадаг юм байх. Хотын даргатай хаалга нь олон шижмээр холбогддог бас түүнийг хамгаалдаг гэнэ. Хотын дарга хаалганыхаа цаана эрүүл, аюулгүй орчинд ажиллах боломжтой болжээ. Гэвч тэр хаалганы тухай яриа их хотод түймэр адил асаж гэнэ.

Цар тахал дэлгэрсэн цаг. Иргэд айж сандарч, хотод хатуу хөл хорио гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байх. Хий хөллөсөн адил тэр ёрын өвчин хотын хаана ч, хэний ч гэрт ороод ирэхийг үгүйсгэх аргагүй. Нэг мэдэхэд гарт, хувцсанд, аманд, амьсгалд улмаар уушгинд асаж, хүрч халдах халдвар. Хот бүхэлдээ нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд. Тэр тахал хаана хэнд тусаж, хэнээс хэнд халдаж, бас хэн нэг, хоёр, гурав дугаар хавьтагч болж байгааг мэдэхэд хэцүү. Олон түмэн, хэвлэл, сошиал буцалж өглөө.

  • Хотын дарга өөртөө хаалга хийлгэжээ. 

  • Хот ийм ч даргатай байх гэж дээ. 

  • Тэр хаалгыг албаны өрөөндөө биш төрөх эмнэлэгт байрлуулах байсан юм.

  • Хотын дарга аюулгүй хаалганы цаана, хот нь халдварын голомтод. Арай ч дээ.

  • Ийм юм хийсэн хотын дарга огцрох, улс төрөөс хүртэл зайлах ёстой…

Хотын иргэд шуугиж эхлэв. Суудал нь шатаж эхэлсэн хотын дарга гэнэтийн мэдэгдэл хийв. Гэхдээ хаалганы талаар биш. Сумъяа тэр тухай яриагүй биш ярьсан. Хариу жиргэж үзүүлсэн. “Туслахаа явуулж хувийн мөнгөөрөө захиалж авсан юм. Одоо болох уу” гэсэн утгатай. 

Би энд шуугиант хаалганы тухай бичье гэж бодоогүй юм. Хотын иргэн хүний хувьд “хотод шар айраг, дарс мэтийн 17-гоос доош хатуулагтай ундаа зарахгүй. Согтууруулах ундаа өөрөө эрсдэл юм” гэсэн Сумъяабазар даргын мэдэгдэл, тэр ярианы үүсгэсэн эффект, үр дагаврын тухай ажиглалтаа хуваалцах гэсэн юм. “Хичээлд ашиглаж болох алтан санаа”. “Чөлөөт” уналтан дунд санамсаргүй газраас шүхэр бууж ирэв. Гарт таарсан юмнаасаа Сумъяа атгав. Аврал. Улс төрийн өнцөг, олон нийттэй харилцах урлаг, хямралын удирдлагын хувьд сургамж болох үйл хөдлөл. Энэ яриа олны хошууг билүүдлээ. Хотод хүмүүсийн ярианы сэдэв хормын зуур өөрчлөгдөв. 

  • Даргаараа оролдвол дарсгүй. 

  • Ил зарахгүй бол далдуур илүү ууна.

  • Зөв шийдвэр гэж баярласан чинь, ердөө садизм байж.

  • Хорих тусам уумаар санагдах юм.

  • Уух гээгүй, үсээ угаах гэсэн юм. 

  • Хотын дарга шагчдын барьцаанд оржээ.

  • Архи, ковид хоёр ямар хамааралтай юм бол.

  • Захиргаадаж шийддэг байсан бол Улаанбаатарт социализм амьд байх байлаа. 

  • Насаараа дээрэлхүүлчих юм байна л даа.

  • Зөв, зөв. Хэд хоног уухгүй бол яачих гээд байна хүмүүс ээ…

Сумъяа өөрөө ямар алхам хийснээ мэдээгүй байх. Мэдэж хийсэн бол түүний архи зарахгүй тухай мэдэгдэл ангасан олныг оносон нь гарцаагүй. Хотынхон даргынхаа хаалганы тухай бус архи, пивоны хоригийн талаар шуугиж эхлэв. Галыг галаар унтраадаг. Гайхалтай нүүдэл. Их сургуульд бол “case” жишээ болгож олон өнцгөөс ярьж болох сэдэв. Мэдрэмжийн л асуудал. 

Нэгэн их мэдэгч, бас өөр нэгэн пиарчин сошиалд дээрхийн тухай ингэж бичжээ. “Оготны нүхээ онолоо”. Нөгөө нь “Бөхийн мэх уран байлаа. Сумъяагийн сүүлчийн түшиц архи пиво” гэж дүгнэсэн бол гуравдахь хүн “базари” гэж эрхий хуруугаа гозойлгожээ. 

Их хотод орой болжээ.

Ц.Элбэгдорж /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 46 мин Энгийнийг ухаалгаар 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 38 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 55 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top