x

Жижиг улс том зорилготой байх ёстой

Тухайн үедээ хар тамхи, биеийн үнэлэгчдийн төв болж байсан загасчны тосгоныг 50 жилийн дотор тэр чигээр нь өөрчилж чадсан гайхамшиг бол Сингапур улс. Энэ улсын загалмайлсан эцэг бөгөөд анхны ерөнхий сайд нь хэдхэн жилийн өмнө нас барсан Lee Kuan Yew. Мань эрийг ид байхад нь цуг ажиллаж, шадар сайдын албыг нь хашиж байгаад 1990 онд Сингапур улсын хоёр дахь ерөнхий сайдаар томилогдсон эрхэм бол Goh Chok Tong юм. Мань эр ерөнхий сайдын албыг 2004 онд хүртэл буюу 14 жилийн турш хашаад одоогийн ерөнхий сайдад шилжүүлсэн байдаг. 

1976 оноос улс төрд орсон энэхүү эрхэм парламентийн гишүүн, хэд хэдэн яамны сайд, шадар сайдаас ерөнхий сайд болтлоо дэвшсэн бөгөөд өдгөө Сингапурын мөнгөн бодлогын зөвлөлд ахлах зөвлөх хийдэг. Улсынхаа төлөө хийсэн гавъяаг нь үнэлэн Emeritus Senior Minister (манайхаар бол бараг Чингисийн одон) цолоор өргөмжилсөн түүнтэй хагас өдрийг өнгөрөөх завшаан тохиов. Хятадыг дэлхийтэй холбохын тулд мань эр саяхан манайд болдог АСЕМ буюу Ази Европийн уулзалтыг анхлан санаачилснаас гадна Бан Ки Мүүнээс өмнө түүнийг НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах санал ирж байсныг зөвшөөрөөгүй Сингапуртаа илүү их цаг зарцуулж хөгжлүүлэх хэрэгтэй байна гээд татгалзаж байснаа хэлэв. Түүнчлэн дэлхийн залуу манлайлагчдийн сонгон шалгаруулах хороонд ажиллаж байснаа дурдаад Young Global Leader-р сонгох гол шалгуур нь Game changer буюу үнэхээр өөрчлөлт хийж чадах хүн мөн үү гэдгийг хардаг байснаа хэлж байв. НҮБ дээр Сингапурыг Монгол "санаандгүй" дэмжсэн тухай онигоог ярьж хэсэг инээлдэв.

Манлайлагч хүний чадвар, чансаа, сэтгэл улс орныг хамгийн хүнд үед байхад л мэдрэгддэг. SARS гарах үе мань эрийг засгаа удирдаж байх хугацааны хамгийн хүнд үе байсан гэж хэлж байв. Учир нь эдийн засгийн хямрал энэ тэр яах вэ, гол нь манай улсын хүмүүс халдварт өвчнөөр өвдөж, нас барах, иргэдийн маань амь настай холбоотой асуудлууд нь улсын удирдагчийн хамгийн чухал асуудал үргэлж байх ёстой гэж байв. Бүх хүнд тэгш боломж олгох орчныг бүрдүүлэх нь төрийн эрхэм үүрэг аж. 

Бидний гол ярилцаж, бас битүүхэн маргалдсан хоёр гол сэдэв бол Сингапур улсын ардчилал болон хэвлэл мэдээллийн орчин байв. Улс болчихоод үндэстнээ бүрдүүлж байгаа (state nation) энэхүү хот улс өөрөө асар төвөгтэй түүхийг туулж босчээ. 1960-аад оноос бүх ард түмэндээ шууд хүрч үйлчилж чадахгүй гэдгээ ойлгоод улсынхаа бүх нөөцийг хүний нөөцдөө зарцуулах шийдвэр гаргасан аж. Тухайн үедээ хамгийн толгойтой залуусаа шигшин цуглуулж бүгдийг нь барууны сургуулиуд руу явуулж дээд боловсрол эзэмшүүлж, улсынхаа элит давхаргыг үүсгэх бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлсэн тухайгаа хэлж байв. Одоо тэд ба тэдний дараагийн өндөр боловсролтой үе нь эх орноо удирдаж байна. 

Жижиг улс том зорилготой байх ёстой. Том зорилготой байхын тулд өндөр боловсролтой байх ёстой.

Боловсрол бол бидэнд ус, агаараас илүү үнэтэй эрхэм гэж онцолж байв. Энэ өндөр боловсролоос нь болоод магадгүй дэлхийн хамгийн өндөр цалин авдаг ерөнхий сайд, сайдуудтай засгийн газар Сингапур улс байх шүү. Ерөнхий сайд нь лав дор хаяж жилийн 3 сая долларын цалинтай гээд жиг жуг болж байх шиг байсан.

Улсаа хөл дээр нь босгохын тулд төр тэргүүн эгнээнд ажиллаж, тэр энерциэрээ одоо хүртэл явж буйгаа хүлээн зөвшөөрч байх. Улс төрийн хувьд бусад нам удахгүй бий болно, бий болгохын тулд ажиллаж, орчин нөхцлийг нь бүрдүүлж байгаагаа ч дурдаж байв. Юмыг гаднаас хараад шүүмжлээд суух амархан. Дотор нь орж ирж асуудлыг шийдэхэд оролцох хэрэгтэй. Ийм учраас би улс төрд орсон гэдгээ хэлж байв. Улс төрд орно гэж өмнө нь хэзээ ч бодож төлөвлөж байгаагүй нэг л өдөр шийдсэн түүхээ маш дэлгэрэнгүй ярьснаас ойлгосон зүйл бол Сингапурын төр хүний нөөц дээрээ үнэхээр мундаг бодлого барьж, шилдэг залуус болгонд боломж өгдгийг ойлгов. Шинэ нам байгуулж байснаас одоо байгаа намд ороод дотроос нь өөрчлөөд явах нь хамаагүй дээр гэдэг зөвлөгөөг бас өгч байв. 

Мөн улс төрд орохгүйгээр нийгмээ хөгжүүлэх, орчноо сайжруулах, иргэдийн хандлага, ухамсар, үйлдэлтэй холбоотой ажлуудыг төрийн ажлаас маш сайн ялгаж салгаж ойлгох, ард иргэддээ ойлгуулахын чухлыг дахин дахин онцолж байв. Жишээ нь, бохь хориглосон шалтгаан нь метро нь байсныг ярив. Анх метротой болж байхад хүмүүс зажилсан бохио метроны хаалга, хананд наадгаас болоод мэдрэгчтэй хаалга нь хаагдахгүй, метроны том шугамнууд саатаж, олон хүнийг бухимдуулж, нийтийн тээврийн реформд нь саад болсон аж. 

Улс төрд хамгийн чухал зүйл нь тогтвортой байдал аж. Ийм ч учраас дараагийн ерөнхий сайдын сонголт, томилгоо, нэр дэвшүүлэх асуудал дээр нэлээд ярьж байгаа юм байна. Хамгийн боломжтой, туршлагатай гэгдэх нэр дэвшигчид нь бараг 70 нас дөхөж байгаа тул мань эр дотроо дэмжихгүй байгаагаа нуулгүй хэлж байв. Учир нь төрийн өндөр дээд албан тушаалыг дор хаяж 10-15 жил тасралтгүй хийх чадвартай хүн чухал ба тэгж байж л бодитой үр дүн гардаг. Одоогийн нэр дэвшигчид 80, 90 хүртлээ бүтээмжтэй ажиллаж улс орноо дэлхийн хурдтай хөл нийлүүлж алхуулна гэхэд хэцүү, иймээс залуу хүн байх ёстой гэж байв. Улсын удирдагч хүн эдийн засаг, нийгмийн асуудлуудаа мэдээж гадарладаг байх ёстой. Гэхдээ хамгийн том чадвар нь харилцааны чадвар, гадаад хэлний чадвар байх ёстой, яагаад гэвэл гээд хүнд үед НҮБ, ойрхи дорнод, АНУ, Хятадтай хийж байсан улс төрийн хэлэлцээрүүдээ жишээгээр тайлбарлаж байв. Гольф тоглох зуураа ямар том асуудлуудыг улсын удирдагчид шийддэгийг бид огт мэддэггүй юм билээ. 

Сингапурт дэлхийн бараг бүх том компани байх боловч тэдэнтэй зэрэгцэх Сингапурын үндэстэн дамнасан том корпораци одоог хүртэл үүсч чадаагүй байгаа нь сонин. Магадгүй төр хувийн хэвшлийн бизнесээ өмнөөс нь хийдэгтэй холбоотой болов уу. Сингапурын засгийн газар нийт орон сууцныхаа 85%, тэтгэвэр ба хөрөнгө оруулалтын сангуудаа 100%, хэвлэл мэдээллийн салбараа 100% (The Straits Times сонин нь манайхаар бол намын Үнэн, Медиа корпораци нь манайхаар бол МҮОНРТ) хянаж атгаж байна. Товчхондоо гол бүх салбар төрийн бүрэн мэдэлд. 

Төр одоо хүртэл бүх юмандаа оролцоод байгааг хүлээн зөвшөөрч байв. Шалтгаан нь төр эхлээд бүх экосистем буюу тоглоомын дүрэм, орчинг зөв бүрдүүлж өгч, энэхүү орчноо зүгшрүүлтлээ өөрөө авч явах ёстой. Нэгэнт орчин нь бүрдэж, жигдэрсний дараа хувийн хэвшил тэртэй тэргүй өгнө гэдгээ хэлж байв. Гэхдээ газар нутаггүй жижиг хотын хувьд үл хөдлөх хөрөнгө бол улс төрийн хөрөнгөд (Political asset) тооцогдоно гэж хатуу дурдаж байв. Арилжааны салбарт өгвөл үнэ нь тэнгэрт хадаж, Сингапурчууд орох оронгүй болох эрсдлийг маш ойлгомжтой тайлбарлаж байв. 

Цензуртай хэвлэл мэдээллийн салбараа яагаад либерал болгож болохгүй байгаа юм бэ гэхэд шууд асуултанд хариулаагүй. Гэхдээ дараах тайлбарыг өгч байв. Сингапур улсад дүн тавибал 65-80% гэж би хэлнэ. 20-35% бидэнд хийх ажил, сайжруулах зүйлс зөндөө байгаа. Ийм үед медиаг хэт чөлөөтэй байлгавал ард иргэдийн сэтгэхүйд сөргөөр нөлөөлнө. Хүн 90%-ийн сайн талтай, 10% муу талтай гэж бүдүүлгээр жишвэл ихэнх сэтгүүлчид тухайн хүний 10%-ийн мууг нь л тойруулж, ухаж бичээд байдаг. Барагтай бол сайн талыг нь дурдахгүйгээс гадна хуурамч мэдээлэл тарааж нийгэм үймүүлэх эрсдэл байдаг. Ингэж хэлэхэд манай сошиал медиа ертөнц шууд нүдэнд харагдаж байв. Баталгаагүй худлаа мэдээлэл, хов, хэнд ч хэрэгггүй шар мэдээ, хүн гүтгэсэн, хоорондоо хэрэлдсэн энэ бүх орчинг Сингапур үүсгэхийг хүсээгүй ажээ. Сингапурчууд харьцангүй боловсролтой боловч медиаг бүрэн чөлөөлөх хэмжээний соён гэгээрэлд арай хүрээгүй байгаа гээд шууд бусаар хэлэх шиг болно лээ. 

Товчхондоо популист улстөрчдийг гаргаж ирэхгүйн тулд, бий болгохгүйн тулд медиад шүүлтүүр тавьдаг гэдгээ хэлсэн. Тоглоом болгоод нэг жишээгээ ч хэлж байв. Дандаа хүний сөрөг талыг хайж, шүүмжилж бичдэг нэгэн сэтгүүлч энэ зан, хандлагаасаа болоод олон жил ганц бие явжээ. Мань эр уг сэтгүүлчтэй уулзаад хүнд муу тал бий, гэхдээ  сайн тал нь их байдаг. Хүний сайныг нь харахыг хичээгээрэй гэж хэлснээс хойш удалгүй гэр бүлтэй болсон аж. 

Сингапурын ерөнхий сайд асан Goh дотоод асуудлаа шийдэж чаддаггүй улстай харьцахаас зайлсхий, асуудал биш хүн ярьдаг хүмүүсээс хол бай гээд шулуухан захиж байна. 

Joy economy буюу аз жаргалын эдийн засаг гэдэг концепцийн өнөөдрийн Сингапур яриад эхэлжээ.

Учир нь эдийн засаг зөвхөн тоогоор хэмжигдэх ёсгүй, төрийн гаргаж буй шийдвэр бүр иргэн хүний амьдралд хэр эерэг нөлөөлж буйг хэмжих ёстой. Иймээс газар, хөрөнгө оруулалт, хүний нөөц, шинэ санааг нийлүүлж хэрхэн нийгмээ, улсаа хөгжүүлэх гэхээс илүүтэйгээр аз жаргалтай байлгах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаагаа бидэнтэй хуваалцлаа. Шинэ санаа, шинэ бизнес байвал Сингапурт ирж туршилтаа хийгээрэй. Бид сая 19 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд бүхэл бүтэн инноваци, инкубатор, старт апийн хот байгуулсан гээд онгироод авна лээ.

Монголын маань улстөрчдийн яс чанар, сэтгэл зүрх, мэдлэг чадвар бас л арай л хол байна даа. Спортоор бол дандаа сэргээш хэрэглэж, шүүгчтэй хуйвалддаг бөх шиг л санагдах:(

В.Ганзориг /2017 оны 11 сар/ Сингапур улс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 35 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 46 мин Энгийнийг ухаалгаар 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 21 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 33 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 47 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 3 цаг 54 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 0 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 21 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 38 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 23 цаг 55 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top