x

Төсвийн хоригийг парламент эсэргүүцсэн ч иргэд дэмжинэ

Өнгөрөгч лхагва гаригийн өглөө Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан билээ. Төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнээс хойш ажлын тав хоногийн дотор буюу хуулийн хугацаандаа багтаж хориг тавигдав. Хоригийг УИХ 14 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрэх ёстой.

Төсвийн хуульд хориг тавих болсон үндэслэлээ Ерөнхийлөгч “Цаг үеийн шаардлагад нийцээгүй, төсвийн үрэлгэн байдлыг халж чадаагүй, улс орны дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг бодитоор дүгнэж, төсвийн бодлогодоо тусгаагүй” хэмээн дүгнэсэн байна. Нэн ялангуяа иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцин худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгаагүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хөнгөн бодол, хоосон мөрөөдөлд хөтлөгдөн хүйтэн хөндий хандсан нь хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ. Түүнчлэн,

-Төсвийн зарлагыг 20 хувиар танах,

-Эрсдлийн сангаас өрх бүрт сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх,

-Төсвийн хэмнэлтээс үүссэн хөрөнгийг вакцин худалдан авахад зарцуулах,

-Үйлдвэрлэл, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих... зэрэг шаардлагуудыг хоригт тусгасан байна. Ингэхдээ өрх бүрт олгох сая төгрөгийн 80 хувийг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих буюу бараа бүтээгдэхүүн хэлбэрээр, 20 хувь буюу 200 мянган төгрөгийг бэлнээр олгох нь зүйтэй гэсэн байна.

Сануулахад энэ сарын 13-ны өдөр УИХ-аар баталсан 2021 оны төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг /ДНБ-ий 27.9 хувь/, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг /ДНБ-ий 33.0 хувь, нэгдсэн төсвийн  буюу 2 их наяд 153,7 тэрбум төгрөгийн алдагдалтай /ДНБ-ий 5.1 хувь/ баталсан байна. Ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нийт 1100 төсөл, арга хэмжээнд 1 их наяд 391 сая төгрөг баталжээ. Үүнд жишээ нь,

-Төв халх" дуулалт жүжгийн театр /Дундговь, Сайнцагаан сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 1 тэрбум 710 сая,

-Аймгийн хөгжимт драмын “Ойрад” театрын барилга /Увс, Улаангом сум/ - 10,5 тэрбум төгрөгийн өртөгтэй, энэ онд 500 сая,

-Аймгийн хөгжимт драмын театрын барилга /Архангай, Эрдэнэбулган сум/ - 13,5 тэрбум өртөгтэй, энэ онд  1 тэрбум,

-Байгалийн түүхийн музейн барилга /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг – 94 тэрбум 460.1  сая төгрөгийн өртөгтэй, энэ онд 13 тэрбум 300 сая,

-Дүүргийн соёлын ордны барилга /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо/ - 14 тэрбум 532.8 сая төгрөгийн өртөгтэй, энэ онд  7 тэрбум 182 сая гэх мэтчилэн явж өгнө.

Зөвхөн музей, Соёлын ордон барихад зориулж аймгуудад 5-10 гаруй тэрбум /аймаг тус бүрт/, сумдад 1-2 тэрбум төгрөг /сум тус бүрт/ төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөж, энэ онд санхүүжүүлж эхлэхээр тусгасан. Аймаг, сумдын төвүүдэд барихаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг тусгасан Соёлын ордон, музейн барилга гэхэд 60 гаруй. Нийслэлд барьж байгаа Чингис хааны музейн шилэн хорго, тоног төхөөрөмжийг худалдаж авахад 5 тэрбум төгрөг, үзмэрүүдийг сэргээн засварлахад 10 тэрбум төгрөг /Урчуудын эвлэлээс тендер зарлаад байгаа үзмэрүүдийг шинээр хийхэд/ төсөвлөсөн юм байна.

Энэ тэгээд Сангийн сайдын хэлсэн “Коронавирусийн үед зохицсон сайн төсөв” мөн үү? Эсвэл ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан “улс төржсөн” төсөв үү? Дээр нь хөрөнгө оруулалтаар тавьсан төгрөг, мөнгө болгоны цаана “Тойрогтоо хийж байгаа миний хөрөнгө оруулалт шүү” гэх өглөгийн эздийн өөртөө зурсан ашиг, авилга явдаг нь ч нууц биш болсон.

Тиймээс Ерөнхийлөгчийн энэ удаагийн төсөвт тавьсан хориг цаг үеэ мэдэрсэн, “нүдээ олсон” нүүдэл болсныг хэлэх хэрэгтэй. Ялангуяа улс даяар тогтоосон хатуу хөл хорионоос болж хувийн хэвшил, аж ахуй эрхлэгчид, баялаг бүтээгчид нь элгээрээ мөлхчихөөд, иргэд нь ажил, орлогогүй, хатуухан хэлэхэд хоногийн хоолгүй болчихоод байхад төсөв зарцуулагчдад ингэж тансаглах эрх ч бий юу?

Тиймээс Төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн хоригийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хэдийгээр УИХ олонхиороо түрээд, ирэх жил болох сонгуулийг тооцоод /хөрөнгө оруулалтаас өөрсдөд нь унагах цавчаагаа ч гэсэн хэд нугалаад хийсэн байгаа/ 2021 оны төсвийн тухай хуулийг хамгаалаад гарч болох ч иргэд бол хүлээн зөвшөөрөхгүй нь тодорхой.

Тэгээд ч төсвийн тухай хуулийг батлах үед дотоодын халдвар хараахан тархаагүй, хэзээ тавигдах нь тодорхойгүй хатуу хөл хорио ч тогтоогоогүй байсан үе. Тиймээс тухайн үед эрсдлээ дутуу тооцоолжээ гэж үзээд, өнөөдөр улс орны эдийн засаг, иргэдийн аж амьдралд үүсээд байгаа хямрал, бэрхшээлийг үнэлээд ч болов УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах, оройтсон ч гэсэн алдаагаа залруулахаас өөр арга зам харагдахгүй байна.

Б.СЭМҮҮН

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 46 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 56 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 3 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 32 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 44 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 58 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 5 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 11 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 32 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 34 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 48 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top