x

Монголыг ямар хүмүүсээр төлөөлүүлж томилдогоо тайлбарлана уу, ГХЯ!

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд “Энэ ондоо багтааж 20 гаруй Элчин сайдыг томилох асуудлыг УИХ-д оруулна” гэж мэдээлсэн.

Одоогоор Францад Ө.Энхтүвшин, Болгарт Ц.Цэнгэл, Италид Б.Батцэцэг, Унгарт ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг, Чехэд ГХЯ-ны Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Б.Гансүх, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар нарын нэр яригдаж байгаа аж.

Мөн ХБНГУ-д суух Элчин сайдаар Л.Болд, Белорусьт ГХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын захирал Б.Баярсайхан, Эмиратад Дамбажав хамбын хүү Д.Ганболд, Энэтхэгт Ч. Бүрэнбаяр, Туркт Э.Мөнх-Очир, Лаост Ж.Сэрээжав, Австрид ГХЯ-ны Европын газрын дарга М.Цэнгэгийг томилохоор тохирчээ.

Сонирхолтой нь улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн зарласан энэ үед цаг хугацааны фактор харгалзалгүйгээр Австралид Ж.Батзанданг яагаад яаран томилов? Бас нэг хачирхалтай томилгоо нь Японд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханыг Элчин зөвлөхөөр томилохоор болсон нь анхаарал татаж эхэлсэн. Албан үүргээ гүйцэтгэж буй Засгийн газрын тохируулагч агентлагийн даргыг ийнхүү Элчин зөвлөхөөр томилохоор хоёр чухал албыг давхар хаших уу?

Яаравчилсны шалтгаан нь УИХ-аас Элчин сайдаар шууд томилогдож чадахгүй учраас Элчин зөвлөхөөр томилж байгаад Элчин сайдаар үлдээх тактик хэрэглэж буй бололтой юм.

Хамгийн санаа зовинох томилгоо Европын улс орнуудад хэнийг илгээх вэ гэдэгт байгаа юм. Европын улс орнуудад Монголоос томилогддог элч, төлөөлөгчид “чих халууцуулсаар” удаж байна. Гэтэл юун Ж.Батзандан яаран томилогдох нь энэ вэ? Цаагуураа таагүй үр дагуулж мэдэх энэ томилгоо Европт ямар мессеж өгөх бол?

Ж.Батзандангийн тухайд 2019 оны 11-р сарын 8-ны өдөр БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “УИХ-ын гишүүн Ж.Батзандан олон нийтийн сүлжээ ашиглан худал мэдээллийг нийтэд тараасан. Уг мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадаагүй учир дээрх мэдээлэлдээ няцаалт хийхийг даалгасан” шийдвэр гарсан. 

Гэтэл уучлал гуйх нь битгий хэл Ж.Батзандан нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа буюу 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мөн л Төрийн ордонд мэдээлэл хийхдээ Б.Хурц гэдэг хүнийг тагнуулын байгууллагыг удирдаж байхдаа хар тамхины бүлэг байгуулсан, тамхины наймаа хийж байгаад ял авсан хүмүүсийг нэр бүхий улс орнуудад явуулсан, генерал цол олгосон, Монголын төрийн толгой дээр гарсан гэхчлэн ажил хэргийн нэр хүндийг нь гутаасан. Иргэн Б.Хурц өмгөөлөгчөөрөө дамжуулан уг мэдээллийнх нь дагуу мөн л БЗД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч тухайн хариуцагч Ж.Батзандан Баянзүрх дүүрэг дэх оршин суугаа хаяг дээрээ оршин суудаггүй гэдэг байдлаар шүүхэд тодорхойлолт гаргуулсан байдаг. Энэ нь Иргэний хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиар “Хариуцагч тодорхой хаяг дээрээ оршин суугаа тохиолдолд тухайн нэхэмжлэлийг гардуулж өгөх” зохицуулалттай учраас Ж.Батзандан гишүүн өмнө нь өөрийн хаягаар нэхэмжлэлийг гардаж авч байсан бол дараагийн нэхэмжлэлийг гаргахад хаягаа өөрчлөөд зугтсанбайдаг. Ингээднэхэмжлэгч талхуулийн дагуу Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Өөрөөр хэлбэл, иргэн Б.Хурц ХУД-т оршин суудаг учраас хуульд заасан үндэслэлийн дагуу нэхэмжлэгч тухайн оршин суугаа хаягаар нэхэмжлэл гаргаад хариуцагч болох Ж.Батзанданг эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан. Одоо хүртэл Цагдаагийн байгууллагаас Жалбасүрэнгийн Батзандан гэдэг хүнийг эрэн сурвалжилж байгаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

Тухайн шүүхийн шийдвэр ямар шатандаа явж байгаа талаар Б.Хурцын өмгөөлөгч цагдаагийн алба хаагчидтай холбогдож удаа дараа лавласан байдаг. Энэ тухайгаа тухайн өмгөөлөгч хэвлэлд ярихдаа “Цагдаагийн алба хаагчдын өгсөн мэдээллээр Ж.Батзандан гэдэг хүн утсаа авдаггүй. Утсаа авсан ч “Би Монгол Улсад байна” гэдэг байдлаар үл тоомсорлож харилцдаг. Мөн “та оршин байгаа хаягаа хэлчих” гэхээр “Би та нарт хэлэх албагүй” гэдэг байдлаар утсаа тасалдаг. Уулзахыг санал болгоход уулздаггүй. “Надад уулзалтын цаг байхгүй” гэдэг. Туслахаар нь дамжуулаад уулзуулах гэхээр нөгөө хэд нь тодорхой хаягийг нь хэлж мэддэггүй. Ийм маягаар төрийн алба үйл ажиллагаагаа эрхэлж байхад нь саад учруулдаггэж ярьсан байдаг.

2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13, 14 дүгээр зүйлд худал мэдээлэл тарах гэсэн зүйлчлэл Зөрчлийн тухай хуулиас шинээр нэмэгдэж орсоныдагуу Ж.Батзандангхууль хяналтын байгууллага буюу цагдаагийн байгууллагаар шалгуулахэрх зүйн орчин бүрдсэн байдаг.

Шүүхээс “Хариуцагчийн татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан нийтэд илэрхий үйл баримт гэж тогтоогдоогүй гэж үзсэн. Нийтэд илэрхий үйл баримт гэдэг нь шүүхэд болон хэргийн оролцогчдод илэрхий байхаас гадна тухайн үйл баримтын талаар мэдээлэлтэй байх боломжтой тодорхой хүрээний хүмүүст илэрхий байхыг хэлнэ. Үйл баримт болсон эсэхэд хэн ч эргэлзэхгүй байх нь нийтэд илэрхий байх шинжийг тодорхойлох бөгөөд урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараагдсан мэдээ, ярилцлага нь хариуцагчийн тайлбарласнаар хэн ч эргэлзэхгүйгээр нийтэд илэрхий болсон гэсэн ойлголт биш” гэж үзсэн.

Одоо Ж.Батзандангийн тухайд 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас шүүхийн шийдвэрийн дагуу тэрбээр Б.Хурцаа суучлалт гуйх ёстой. Мөн тухайн мэдээлэлээ худал гэдгийг анх тараасан хэлбэрээрээ буюу хэвлэл мэдээллийнхний өмнө зарлаж залруулж байж шүүхийн шийдвэр биелэгдэнэ.

Хамгийн сонирхолтой ньшүүхээс Ж.Батзанданг эрэн сурвалжлахаар цагдаагийн байгууллагад даалгавар өгсөн. Үүний дагуу тэрбээроршин суугаа газрынхаа мэдээллийг өгч цаашид хуулийн дагуу үйл ажиллагаануудыг хийх боломжийг хангах үүрэгтэй. Шүүхийн эдгээр шийдвэрийн талаар манай талаас Австралийн талд мэдэгдсэн тохиолдолд түүнийг хүлээн авахгүй байх магадлал өндөр. Учир нь Монгол Улсыг төлөөлөн өөр улс оронд Элчин зөвлөхөөр ажиллана гэдэг нь хууль, хяналтын байгууллагаар хэргээ шийдвэрлүүлэхгүй зугтах арга огт биш.

Үүний нэгэн адил Германд Элчин сайдаар томилогдохоор яригдаж буй Л. Болдын зэвсгийн наймааны хэргийг сануулахад л Германы тал хүлээж авахгүй байх магадлалтай. Л.Болдын зэвсгийн наймааны тухайд Шведэд суугаа Элчин сайд О.Энхцэцэгийг Нью-Йоркт НҮБ-д Байнгын төлөөлөгчөөр ажиллаж байхад ОХУ-ын Элчин сайд түүнтэй уулзах албан ёсны хүсэлт тавьж анхааруулсан мэдээлэл хэлж байсан гэдэг. Тухайн үед О.Энхцэцэгүүргийнхээ дагуу Монгол Улсын холбогдох албанд мэдээлсэн байдаг. Тэгээд ч Л.Болд л мэлздэг болохоос Т.Дашдэлэг генерал байлдааны онгоцны моторыг Хойд Солонгос руу наймаалсан гэх хэрэгт ял шийтгүүлсэн нь уг хэргийг үнэн гэдгийг нотлох бус уу.

Эх сурвалжийн мэдээлснээр Монгол Улсаас Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татахаар болсон. Түүний оронд тус улсад Ерөнхий консулаар ажиллаж байсан, эдүгээ Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж буй Э.Мөнх-Очирыг томилохоор болсон аж. Мөн Швейцарьт суугаа Элчин сайд Л.Пүрэвсүрэнг ирүүлж Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргалтай байрыг нь оронд нь томилох буюу тэдний одоо хашиж буй албан тушаалыг сольж томилох талаар яригдаж эхэлжээ.

Одоогийн байдлаар Элчин сайдаар томилогдох нэрсийн жагсаалт Ерөнхийлөгчид очоогүй, Ерөнхий сайд, Засгийн газарт шийдвэр хүлээж байгаа юм байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
1924 оны Үндсэн хууль 45 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 56 мин Энгийнийг ухаалгаар 1 цаг 3 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 2 цаг 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 3 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 3 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 4 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 5 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 5 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 18 цаг 33 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 23 цаг 48 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Тэтгэвэр барьцаалсан зээлийн хугацааг 12 сар болгоно
Top