Улирлын өөрчлөлтүүд ямагт гуниг, санагалзал төрүүлдэг. Энэ үед тааламжтай зүйлд төвлөрөх нь чухал юм. Өвөл болохоор бид хаврыг, харин хавар нь зуныг, зун нь намрыг хүлээдэг жамтай. Үүний зэрэгцээ шинэ улирал шинэ трендыг заавал гаргадаг. 2020 оны намар ямар маникюр хамгийн загварлаг болох вэ? Шинэ төрлийн френч, лого, гоёлыг талаар...
ХАР ӨНГӨ
Маникюрт энэ өнгө хамгийн чухалдаа ордог. Өвөл ч тийм үлдэх гэнэ. Хумсаа дүүргэж будах албагүй. Харин элдэв чимэглэл илүүдэхгүй шүү.
ГРАФИК
Графикийн дизайн нэгэн өнгийн будалтаас залхсан хүмүүст хамгийн сайн шийдвэр болох ажээ. Галзуу принт, хийсвэр урлагийн ямар ч төрөл энд зохимжтой.
ЕР БУСЫН ФРЕНЧ
Энэ стиль үргэлж цэмцгэр, уйтгартай биш харагддаг. Харин та энд янз бүрийн өнгөөр тоглож болно.
ЛОГО ШОХООРХОЛ
Стиль цагаа өнгөрөөжээ гэсэн чинь хэвээр л байна. Энэ намар чухал хандлагын нэг болно. Загварын дуртай ордныхоо логог зурчих. Энэ улиралдаа л тэр хойш тавигдахгүй.
ГОЁЛТОЙ МАНИКЮР
Амьдралд түүнийг дандаа хэрэглэнэ гэж үгүй л дээ. Гэхдээ ямар гоё харагдана вэ? Ийм маникюртэй байхад тань шиг дэгжин хүн гарахгүй биз. Туршаад бай, үргэлж сонирхолтой!
М.ЦОГТ