x

Цагдаагийнхан мафижаад ирэхээрээ яадаг вэ?

Цагдаа бол улс орны аюулгүй байдал, олон нийтийн амгалан тайван байдлыг сахиулахын тулд төрд тангараг өргөсөн мөрдөстөнгүүд. Ийм ч болохоор ард түмэн тэднийг цалинжуулж, хувцаслаж, машин тэрэг,техник хэрэгслээр хангаж сэтгэл дотроо “миний сэргийлэгч /цагдаа/ намайг хамгаална” хэмээн сүсэглэдэг. Нэгэн цагт, өнөөдөр ч олонхи нь ингэж л ажиллаж байгаа. 

Гэхдээ олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдгээр энэ олны дунд өргөсөн тангаргаа умартаж, амин хувиа хичээсэн, ашиг орлогыг эрхэмлэж, өөр хэн нэгний эрх ашгийг хамгаалах гэж ариун шударгыг хөсөр хаядаг нэг хэсэг байсаар. Ийм явдал аль ч улсын хууль сахиулагчдын дунд байсаар.
Мафийнхны гар хөл болсон, тэдний эрх ашгийг хамгаалж, сүлбэлдсэн, “хонин дунд орсон чоно” мэт цагдаа юу хийдэг вэ.

10.Иргэдийн өмчийг булаан авах

Гэмт хэргийн бүлэглэлийн иргэдэд үзүүлдэг дарамтын нэг хэлбэр нь дайсагнасан халдлага. Танд байгаа ямар нэг зүйл тэдэнд таалагдсан л бол төрийн нэрээр шууд л хураагаад авна. Америкт үүнийг “иргэний өмч хураах” гэж нэрлэдэг, таныг ямар ч буруутгалгүйгээр хөрөнгийг чинь хураана. Нэг үгээр хэлэхэд та гэмт хэрэгт оролцоогүй атал, өмч хөрөнгө чинь гэмт хэрэгт оролцсон юм уу, гэмт хэргийн бүрэлдхүүүн болох жишээний. АНУ-ын Филадельфи мужид “иргэний өмч хураах” ажиллагаагаар жилд зургаан сая ам.долларын өмч авдаг байна. Гэтэл үүний бараг 80 хувь нь ямар ч гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байдаг гэнэ. Гэмт хэргийн бүрэлдхүүн гээд байгаа ч тэр нь хураасан хөрөнгөтэй нь харьцуулахад өчүүхэн. Нэг хосыг гэхэд л 40 ам.ыыдолларын марихуан худалдсаны нь төлөө байшинг нь хураасан жишээ бий.
“2018 онд Гэр хорооллын хөдөлгөөний удирдагч Батсүхийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулан шалгаад суллахдаа гар утас, бусад эд зүйлийг нь бүгдийг цагдаагийн офицер Чинбат, Анхбаяр нар хураан аваад хэдэн сар болж байна” baabar.mn. 2018 оны аравдугаар сарын 20. Баримт ийм л байна.

9.Нотлох баримтыг устгах

Калифорнид зургаан цагдаа Дэвид Сэл Сильву гэгчийг бороохойгоор бүгд зодож байхыг Мария Мендес гэгч бичиж авсан байна. Найман минутын энэ бичлэгийг тойргийн цагдаагийн газар ямар ч бичиг баримтгүйгээр авч, бусад гэрчүүд ч ийм явдал болсныг гэрчилж. Өмгөөлөгч нь гэрчүүдтэй ярилцах гэхэд цагдаагийнхан саад хийж байжээ. Цагдаа утсаа маргааш аваарай, явж болно гээд маргааш нь утсаа авахад ямар ч бичлэг нотлох баримт байхгүй болсон, хүнийг зэрлэгээр зодсон цагдаа нар ч ямар ч гэм зэмгүй өнгөрсөн гэдэг.

8.Айлган сүрдүүлэх

Мафид “хүн байхгүй бол, асуудал байхгүй” гэдэг дүрэм үйлчилдэг нь айлган сүрдүүлэх. Харамсалтай нь өнөөгийн цагдаагийн байгууллагад ийм аргыг хэрэглэдэг. АНУ-ын цагдаад хүнийг зүгээр л шалгах хооронд “Хэрэв та хөдлөх л юм бол, би таныг газар дээр чинь буудна” гэдэг хэллэг бий. Фергюсонд болсон явдал бол ердөө л ийм. Ер нь ганц АНУ-д ч биш, төрийн хувцасаар түрээ барин хүнийг дарамталж, айлган сүрдүүлэх явдал аль ч улсад, манайд ч бий.

7.Харгислал

Дээрэмчдийин бүлэглэлд алах бол хангалттай айдас, хүндэтгэл биш хэмээн золиосоо алахын өмнө тамлаж хүчирхэгээ, хэнд ч захирагддаггүйгээ мэдрүүлэх гэдэг. Энэ арга цагдаагийнханд байх нь түгээмэл. АНУ-ын Атлантагийн цагдлаагийн офицер жирэмсэн эмэгтэйн гэдсэнд өшиглөж, хоёр цагдаа эмгэтэй хүнийг гавлаад зодож, 10 настай хүүг эргүүлийн машин угаасангүй хэмээн зодсон үйл явдлууд хөвөрнө. Эсэргүүцэл үзүүлбэл “цагдаагийн өөдөөс эсэргүүцэл үзүүлсэн” хэмээн улам зодно. Ийм явдал аль ч улсын цагдаад, манайд ч бий.

6.Дээрэм

Мафийнхны хөлждөг нэг арга нь түүхийн бүхий л үед жижиг гэмт хэрэгтнүүдийн олзыг булаан дээрэмдэх. Харамсалтай нь өнөөдөр төрийн ажил, төрийн хувцасаар далайлган цагдаагийнхан энэ аргыг хэрэглэдэг болсон. АНУ-ын Филадельфийн цагдаагийн зургаан офицер хар тамхины наймаачны гэрт дайран орж байшин эд хөрөнгийг чинь хураана хэмээн сүрдүүлж байгаад нэгжлэг хийгээд 20 мянган долларыг нь аваад явсан байх жишээтэй. Өөр бас мансууруулах бодис наймаалагчдыг мөнгөө хаана нууснаа хэл, шидлээ шүү гэж 18 давхрын цонхоор толгойг нь доош харуулан сүрдүүлж байгаад 200 сая ам.долларыг нь аваад арилсан байдаг.

5.Зогсоох, нэгжих

Мексикийн зарим мужид хар тамхичид эрх баригчид, хуулиас дээгүүр байж бусад нутгийн мафийнхныг нутагтаа нэвтрүүлэхгүй бүр зэвсэглэсэн эргүүл гаргах нь ч бий.
Гэтэл Америкийн Нью-Йорк хотын цагдаагийнхан дуртай хүнээ өөрийн үзэмжээр л “зогсоон, нэгждэг” энэ хэрээрээ ч “хувийн эрх чөлөө хамгийн доод түвшинд байдаг” хэмээн нэрлэгдэж. Угтаа бол хэн нэгэн гэмт хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байлаа ч гэсэн баривчлах, нэгжих зөвшөөрөлгүйгээр хүнийг нэгжих нь хориотой байдаг нь аль ч улсын цагдаад мөрдөгддөг зүйл. Манайд ч гэсэн цагдаа нар иргэдийг гудамжинд нэгжиж эд зүйлийг нь завших явдал байсаар л...Тэр бүү хэл эмэгтэй хүнийг ч эрээ цээргүй нэгжсээр л....

 

4.Цэргийн зэвсэг техник

Мексик, Колумбын хар тамхины наймаачид, мафийнхан улам л хүчирхэгжиж, орчин үеийн бүхий л төрлийн зэвсэг техниктэй болсон. Тэдэнд пуужин харвах суурьиас авхуулаад мина гээд бүх юм бий. Энэ хэрээрээ ч олон хүний аминд хүрсээр.
Одоо гэмт хэргийн нөхцөл байдал ийм болж байгаатай ч холбоотой юм уу, цагдаагийнхныг бараг л байнгын арми шиг тоноглож зэвсэг техникээр хангадаг болж. АНУ-ын Конгресс 1990 онд Батлан хамгаалах яамны илүүдэл зэвсэг техникийг хууль сахиулах байгууллагад шилжүүлэх хууль баталсан. Үүний дүнд цагдаа хуягт машин, төрөл бүрийн автомат, гранат шидэгчтэй хүртэл болсон.
Магадгүй энэ нь цагдаагийнхныг юу юуны туханд хүрэлгүй зэвсэг хэрэглэх сонирхлыг нь төрүүлдэг ч байж болох. 2008 оны долудгаар сарын 1-ний үйл явдлаар цагдаагийнхан дөрвөн ч залууг буудан хөнөөж өчнөөнийг шархдуулж тахир дутуу болгосон нь үүнтэй ч бас холбоотой.

3.Зохион байгуулалттай гэмт хэрэг

Зохион байгуулалттай гэмт хэрэг гэдэг бол хуулиар хамгийн хүнд гэмт хэргүүд, хүний наймаа, зэвсэг, хар тамхины худалдаа, дарамтлах гээд.....Мафи гэдэг л чухам энэ. Харамсалтай нь өнөөдөр цагдаагийнхан зохион байгуулалттай гэмт хэрэгт хоёр янзаар татагдан ордог болсон нь нууц биш. Нэгд өөрсдийн хүрээнд зохион байгуулалттайгаар дээрх гэмт үйлдлүүдийг эрхлэх. 1980-аад онд Америкийн Майамап цагдаагийн нийт бүрэлдэхүүний 10 орчим хувийг цагдаагийнхаа бүхийл шатанд авлигажсан сүлжээ байгуулсны нь төлөө халж байсан жишээ бий. Шинэ Орлеанд бас цагдаагийнхны авлигын хэрэгтэй удаан хугацаагаар тэмцэж илрүүлсний дүнд бие бүрэлдхүүний нь 10-15 хувийг халж солиход хүрч байжээ. Хоёр дахь хэлбэр нь цагдаагийнхан гэмт хэргийн бүлэглэлүүдтэй хамтарч тэдэнд үйлчилж, тэдний төлөө ажилладаг.

Манайд ч гэсэн замын цагдаад ажилд орсон хүн “Дээрээс нь бас цалин өгдөг юм уу”, “Ар гэрт амьдрал хүнд байна аа даргаа, намайг зам дээр зогсоогоод өгөөч” гэсэн гээд ярьдаг нь бас тийм ч ташаа зүйл биш. Томцуул нь бол том. Хурандаа Бэхбат гэхэд л 200 ам.метр талбайтай байрандаа нууц казино ажиллуулаад мартчихсан байх жишээний...Гэхдээ цагдаа цагдаадаа хайртай, хэзээ ч нэг их асуудал бололгүй дарагддаг нь хаа газар адилхан.

2.“Гэр бүл”...нийгмийн эрх ашгаас дээгүүр

Мафийнхны нэг гол үндсэн зарчим бол “гэр бүл бүхнээс дээгүүр”. Огт танихгүй, тэс хөндлөнгийн хүний эсрэг бүлэглэл бүхэлдээ босно.
Цагдаад яг ийм зарчим мөрдөгддөг нь нууц биш. Манайхан бол “Цагдаа цагдаадаа хайртай” гэдэг. Фергюсонд цагдаагийн офицер Дарен Уилсон өнгөт арьстан Майкл Брауныг хөнөөсөн хэрэг дуулиан тарьж, Америк даяараа л зэвүүцэн эсэргүүцэж байхад цагдаагийнхан нь бараг бүгдээрээ “Би-Даррен Уилсон” гэсэн бичиг бүхий бугуйвч зүүж хүн алсан цагдаагаа өмөөрч байж.
Чухам яг, улаан цайм хүн алчихснаас өөр ямар нэг гэмт хэрэг хийсэн цагдаагийн ажилтан хуулиар шийтгүүлээд шоронд орж байсан тохиолдол Монголд бий юу.....Бараг л байхгүй дээ......”Цагдаа цагдаадаа хайртай....”

1.Авлигажсан цагдаа нар хуулиас дээгүүр

Өмнө дурдсан Америкийн цагдаа нар зөвшөөрөлгүйгээр айл гэр, хүнийг нэгжсэн, айлган сүрдүүлж, заналхийлсэн. Өмч хөрөнгө, гар утсыг нь хураан авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээсэн үү, бараг л албан үүргээ гүйцэтгэсэн болоод өнгөрсөн. Ер нь цагдаа нар цагдаагаа баривчлаад, гавлаад авч явж байгаа дүр зураг үзсэн хүн тун ховор. Нью-Йоркинй цагдаагийн офицер машинаар хүн дайрчхаад юу ч болоогүй, хохирогчийн гэр бүл иргэний нэхэмжлэлээр мөнгө аваад л өнөгрөсн байх жишээний.
Сүүлийн үест манайд хуулийн “иргэн бүр тэгш эрхтэй” гэдгийг хэвлэлээр, олон нийтийн сүлжээгээр их бичиж, улс төрчдийг ихээр шүүмжилсээр байгаа. Магадгүй хуулийн энэ чухал заалтаас гадуур байдаг хүмүүсийн эгнээнд цагдаагийнхан бас орж мэдэх л юм. Хууль сахиулах байгууллага өнөөдөр чухамдаа бүхэлдээ авлигажаад дүрэмт хувцсан дор нь нуугдан “гар хугаравч ханцуй дотроо” гэдгээр халхавчлагдааср байгаа нь нууц биш. Иймдээ ч цагдаагийн хурандаа, шүүгчдээс тэрбумтнууд төрсөөр л...

Х.Өлзийбаяр /"Ардчилал таймс" сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Robert hernandez (194.59.251.11)
    INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174
    2020 оны 08 сарын 04 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 4 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 41 мин Энгийнийг ухаалгаар 6 цаг 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 17 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 29 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 43 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 9 цаг 50 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 10 цаг 56 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top