x

Арван хоёр боть эмхтгэлийн өмнөх үг

Эрх чөлөөтэй бичиж, түүнээ мэдээллийн янз бүрийн хэрэгслэлээр дамжуулан хэнээс ч айж ичихгүй хэвлэн нийтэлж эхэлснээс хойш даруй 30 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ийм их юм бичсэндээ өөрөө ч гайхлаа. 2000 он хүртэлх хугацаанд бичсэнээ олж цуглуулах гэж нэлээд зүдэрлээ. Тэгээд ч бүрэн олж чадсангүй. 2000 оноос хойш Өдрийн сонинтой хамтарч ажилласан учир тэрнээс цааших нь харин гайгүй. Ялангуяа 2007 оноос долоо хоног бүр baabar.mn сайт дээр бичсэн өгүүллүүдээ тогтмол тавьж байсан болохоор сүүлийн 13 жилийн хугацаанд алгасал эндэгдэл бараг гараагүй байх. 

Би далаад оноос хойш маш олон юм бичсэн ч, хэвлэлийн эрх чөлөө хориотой нийгэмд амьдарч байсан болохоор түгээх, нийтлэх бололцоогүй байсан. Бичиж тараасан маань ховчдын гараар дамжин зохих газарт хүрсэнээс болж хэрэгт холбогдон баларч ч байсан. Утга зохиол урлаг, Улаанбаатарын мэдээ, Хөдөлмөр, Шинжлэх ухаан, амьдрал гэх мэтийн ганц нэг сонинд өөр нэрээр бичиж хэвлүүлсэн юм бий, гэхдээ тэр нь орчуулгын богино өгүүллэг, сонирхолтой баримт сэлт л байлаа. 1974 онд “Москва” гэх бичгийн машинтай болоод хортой цаас хэрэглэн 3-4 хувь олшруулаад голдуу найз нөхөддөө тараан уншуулдаг байсан. Өөртөө хадгалах ухаан байсангүй, бушуухан бусдад уншуулахыг хорхойсон үрэн таран хийжээ. Зарим нь олдсон болон танил нөхдийн хадгалж үлдсэнийг хожим ном болгон хэвэлсэн. Орчуулгын "Дараа нь чиний ээлж", "Гаршсан гүйцэтгэгч", "Шувууд юу шулганав" гэх мэт. 

Ерэн оноос сонин хэвлэлд бичсэн зүйлсээ эмхтгэл болгож гаргаач гэж Элбэгдорж надад санал болгосон юм. Нээрэн байз тэгье гэж шийдээд хамаг л авдар сав, компютэр, номын сангаа онгичиж гарсан. Үнэндээ ийм нүсэр юм болно гэж бодсонгүй. Хөөцөлдөн цуглуулж, түүнээ эргэж ангилж арай гэж захыг нь харахад хэдийнээ зургаан сар өнгөрсөн байв. Ном болгохоорөрөхөд 7-8 мянган хуудас юм болжээ. Энд зөвхөн 1990 оноос хойш сонин хэвлэл сайтад тавьсан зүйлээ л цуглуулж эмхтгэсэн болно. Энэ завсар орчуулсан нэлээд өгүүлэл нийтлэл байгаа ч энд оруулсангүй. Харин 1990 оноос өмнө бичсэн цөөн тооний өгүүлэл нийтлэл байгаа, энэ нь 1990 оноос хойш сонин хэвлэлд тавигдсан гэсэн шалтгаанаар энд багтсан болно. Тухайлбал аль 1985 онд бичсэн боловч 1991 онд Цог сэтгүүлд хэвлүүлсэн “Чи хаан шалдан байна гэж хашгирч чадах уу” гэсэн нэлээд том шүүмж байх жишээтэй. Эсвэл 1988 онд бичсэн ч 1990 онд тусгай боршур болон 80 гаруй мянган хувь борлогдсон “Бүү март!” байна. “Хувийн санаачлага”, “Ардчилал”, “Төр” зэрэг 1987, 1988 бичсэн өгүүлэл хожим Үг сонинд, далаад оны үед бичсэн ч 1992 онд Ил товчоо сонинд, тавигдсан богино өгүүллэгүүд гэх мэт.

Олон улсын хурал зөвлөлгөөн болон гадаадын их дээд сургуулиудад уншсан лекц зэргээс Монголдоо хэвлэл сонинд тавигдсаныг нь түүж энэ эмхтгэлд оруулсан болно. Харин гадаадын хэвлэлд гарсан тэр болгон нь олдсонгүй. Нэлээд олон ярилцлага бий. Ихэнх ярилцлага нь миний бичлэгийн зохиомж юм. Асуулт хариулт маягаар зохиомжлон бичих нь бичлэгийн бас нэг хэлбэр мөн билээ. 

Явуулын сэтгүүлчдэд өгсөн ярилцлага бараг бүгд миний өөрийн засвар нэмэлт хасалттайгаар хэвлэгдсэн. Ийм ийм шалтгаанаар уншсан лекц, өгсөн ярилцлагынхаа асуусан сэтгүүлч, оролцсон, лекц уншсан газар орныхоо нэр усыг тавьсангүйг уучилж ойлгоно бизээ. 

Гэхдээ огноог ихэнхийг яс тавьсан болохоор цаад ориг хэвлэл дээрээс үзвэл энэ бүх хаяг нэрс газар орон тодорхой байгаа. Үнэхээр харилцан ярилцаж (дараа нь өөрөө найруулж бага сага өөрчилсөн) хэд хэдэн ярилцлага бий. Үүнд үнэхээр манайд ярилцлагын мастерууд, авъяаслаг сэтгүүлч Цэнддоо, Ганчимэг, Отгонбаяр, Мөнхбаясгалангийн нэрсийг онцгойлон дурдах нь зүйтэй, гэхдээ тухайн ярилцлагад нэрсийг оноож тавиагүйг ойлгоно гэж найдан хүлцэл өчиж байна.

Эмхэтгэлээ шүүн уншиж янзалж байхад энэхүү бүхий л бичлэгүүд маань манай орны сүүлийн 30 жилд туулсан замын хроник тэмдэглэл бараг болохоор юм байна гэж бодлоо. Олон үйл явдал цагийн эрхээр мартагддаг, удах тусмаа гуйвж, нэг л мэдэхэд шал өөр түүх цадиг домог үлгэр болон хувирдаг. Гэтэл тухайн үйл болсон тэр цаг үед нь бичиж анализ хийж байсан болохоор эргэж санахад хялбар болох болов уу. Гүтгэх, худал зохиох, хаа хамаагүй таамаглах зэргээс миний бие үргэлж тойрдог, энэ бол миний амьдралын баримталдаг зарчим. Мөн хэзээ ч бусдын шахалт шаардлага, шан хөлсөөр нэг ч удаа бичиж байгаагүй, энэ бол бас миний хатуу баримталдаг зарчим. Иймээс алдсан ч оносон ч бичсэн зүйлийнхээ цэг таслалын төлөө ч хариулагаа хүлээнэ гэж боддог. 

Ихэнх өгүүлэл тухайн цаг үедээ бичигдсэн болохоор “санаанаасаа зохиолоо”, “сайхан залж байна” гэх мэтийн хэрүүл шуугиан хэрэг төвөг гарч байсангүй. Мэдээж, зарим анализ дүгнэлттэй санал нийлэхгүйгээ илэрхийлсэн зүйлс бий, Гээд эсэргүүцэл гомдолд тухай бүрд нь няцаалт өгөхгүй бол тэвчишгүй, нэр төрөө хамгаалахаас өөр аргагүй тохиолдолд хариу бичсэн тэмдэглэл нийтлэл энд бас багтсан байгаа. 

Тухайн нийтлэл өгүүлэл, ялангуяа ярилцлагад сонин хэвлэлүүд анхаарал татахын тулд цаад бичвэртэйгээ авцалдаагүй, заримдаа этгээд гажууд гарчиг өгсөн байсныг энд өөрчлөн зассан тохиолдол бий. Тийм элбэг бишээ. Харин дотор талд нь үг үсгийн алдааг зассанаас өөрөөр гар хүрээгүй. Нийт бичлэгээ сэдвээр нь 12 ангилаад дотрох өгүүллэгүүдийг бичсэн огноогоор нь жагсаав.

Эцэст нь ийм эмхтгэл бүтээл хэвлэн гаргах санаа өгөн тусалж дэмжсэн Элбэгээдээ, хуучны элэгдэж гаргахдахаа больсон сонинг сэргээн шинээр цохисон, боломжтой нэгийг нь ксэрокдсон Цэрэндуламд, үг үсгийн алдаа төдийгүй утгын эндэгдлийг илрүүлэн зассан Нэргүй, Уянга нарт, сураг нь тасраад олдохоо больсон бичсэн зүйлийг маань олж илрүүлэн цуглуулалцсан Цэнддоо нарт туйлын ихээр талархаж байна. Бямбацогт номонд минь хачин сайхан хавтас урлажээ.

2000 оноос хойш хэвлэлд гарсан болгоныг минь нямбай гэгч нь цуглуулан хавтаслаж эмх замбараанд оруулан хадгалсан хайрт эхнэртээ бүр их баярлаж байгаа шүү.

Б.Баабар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 42 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 4 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 45 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 55 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 2 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top