x

Заавал нэг хулгайчтай байж засаг барьсан болдог

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр танхимынхаа сайд нарыг танилцуулав. Ингэх далимдаа өөрийгөө "үхэхээс бусдыг үзсэн улстөрч" хэмээн өргөмжилж, хулгай худалтай эгнэгт тэмцэхээ мэдэгдлээ. Мөн УИХ-ын гишүүдээс Засгийн газрын гишүүдийн ажилд хөндлөнгөөс нөлөөлөхгүй байх, хууль бус шийдвэр гаргуулахаар шахаж шаардахгүй байхыг намын даргын хувиар анхаарууллаа. Урьдын л адил ийм зүй бус зүйлтэй амь хайргүй тэмцэхээ ч мөн андгайлав.

У.Хүрэлсүхийн энэ мэдэгдэлтэй зэрэгцэн манай хэвлэл мэдээллийнхэн ч гэсэн Ерөнхий сайд танхимаа хэрхэн мэргэжлийн, чадамгай хүмүүсээр бүрдүүлсэн тухай шагшин магтацгаав. Харваас монголчууд буцаад ерэн оноос өмнөх шиг нэг хүний ноёрхол, дэглэм рүү унаж байгаа бололтой. Бие биенээсээ хоцорчих вий гэсэн "долоолт" л их явж байна даа.

Уг нь хүчний харьцаа ийм үед эрх баригч намын даргыг өрсөж "долоохоос" илүү ул үндэстэй шүүмж, ямар ч үед эргэлзэх, нягтлах явдал ажил хэрэгт тус дэмтэй тустай юмсан.

Яг үнэндээ шинэ Засгийн газрын сайд нар дотор тэгтлээ мэргэшээд, салбар салбараа сэвхийтэл өргөөд явчихсан хүн нэг ч алга. Эрүүл мэндийн сайдаар томилогдсон Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг эс тооцвол. Одоохондоо түүнийг ГССҮТ-ийн даргаар ажиллаж байхдаа уг эмнэлгийг дажгүй авч явж байсан, сүүлд нэгдүгээр эмнэлгийн даргаар очоод менежмэнтийг нь сайжруулсан гэдгээс өөр тодорхойлолт алга. Юутай ч эмчийн хувьд, эмнэлгийн даргын хувьд гологдохооргүй байсан гэдэг тодотголтой.

Шинээр томилогдсон бусад сайд нарын хувьд яахав насаараа төрийн алба, яам тамга сахисан, аль ч төрийн үед тал тохой алдаж үзээгүй, тэгсэн хэрнээ ажил үйлсээр ч баатарлаж шалиагүй "номхон томоотой" нөхөд зарим нь байх шиг байна. Тиймэрхүү "дүлий дүмбэ" нөхөд төрийн албаны жинхэнэ гай гамшиг, "намаг балчиг" юм даа.

Салбартаа цоо шинээр тавигдаж буй, тэрний энэний фракци бүлэг гэсэн тодотголтой "цүнх баригч" нар ч бас нэгээр тогтохгүй орж ирсэн бололтой. Лав л тэнд энд ажиллахдаа тэгж ингээд салбараа, байгууллагаа суга дээш нь татчихсан гэх намтар түүхтэй нь алга.

Үлдсэн хэд нь өмнөх Засгийн газарт ажилласан хуучин сайд нар, УИХ-ын зарим нэг гишүүн.

Тухайлбал, Зам тээврийн сайд байгаад эхнэрийнхээ хувийн эмнэлэгт ЖДҮХС-гаас 1,2 тэрбум төгрөгийн хөнгөлөлөлттэй авч өгсөн хэрэгт хариуцлага хүлээж сайдын суудлаасаа буусан, найз Я.Содбаатарыгаа Шадар сайдаар дэвшүүлжээ. ЖДҮ авсан нөхдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гэж овойгоод байсан МАН-ын дарга тэднийгээ дэвшүүлээд зогссонгүй, дэвшүүлэлгүй үлдээсэн ганц нэгийгээ сайдын суудлаар шагнав. Тэгсэн ч алга таших хүн яасан олон бэ. Хүн гэдэг загаснаас ч дор ой санамжтай амьтан аж.

Ердөө жилийн өмнө Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шиг салбараасаа хол хөндий хүн байсангүй. Атал оны өмнө дэлхий нийтээр дэгдсэн коронавирусийн аюул, ХӨСҮТ-ийн хэдэн эмч нар халдварын голомтыг Монголдоо тархаалгүй барьж чадсаны хүчинд Д.Сарангэрэл шиг мундаг сайд Монголд байхгүй болов. Эрүүл мэндийн сайдтан Хан-Уул дүүргээс нэгээр гараад зогсохгүй хамт нэр дэвшсэн намынхаа хоёрыг хүртэл чирээд гараад ирдэг "буян" юм даа. Шагналд нь БОАЖ-ын сайдын суудал "дан" гээд ороод ирлээ. Эрхбиш эрүүл мэндийн салбараас зайлсан нь яамай л гэхээс. Ядаж л эмч хүн арыг нь залгалаа.

Гурав дахь нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Нямбаатар. "Ашгүй Нямдорж зайллаа" гэж баярласан чинь У.Хүрэлсүх өөрийнхөө хуулийн бодлогын зөвлөхөөр авч гонсойлгох жишээтэй. Монголын төр энэ хүнд үнэхээрийн төлж баршгүй их өртэй ажээ.

Х.Нямбаатарын хувьд хувийн сургууль төгссөн, тэндээ багшилж байсан, иргэний эрх зүй заасан гэдэг байх аа. Харамсалтай нь мань хүнээс хуульч хүнд байх наад захын соёл, суртахуун харагдлаггүй. Зүгээр л "жижхэн" Нямдорж гэх үү дээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж түүнийг "төлгөн коммунист" гэж загнасан нь ихээ оносон нэр шиг харагддаг.

Өмнөх парламентын үед ЖДҮ зээлтэй холбогдож "нэр баастсан" олон гишүүдийн нэг. Өөрийнхөө, дүүгийнхээ, эхнэрийнхээ баахан байрны ордероор баталгаа гаргаж байгаад "Өгөөдэй Ази" компанийн нэр дээр авсан 950 сая төгрөгийн ЖДҮ зээл нь Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд бариулсан орон сууцны барилга руу нь орсон байх талтай. Барилгын газрыг тус дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан дүүгийнхээ нэр дээр шилжүүлсэн байдаг.

Дээр нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдож буй хүнээс хамгийн түрүүнд асуух ёстой асуулт бол Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад бичсэн "хөөн хэлэлцэх хугацааг" хассан явдал.

Авилга, албан тушаалын хэрэгтнүүд хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшиж буй хэрэг сөхөгдөнгүүт мань хүн "ХЗБХ дээр Ш.Раднаасэд гишүүн ийм санал гаргасан" /2017 оны явдал/ гэж хэлээд нэг удаа өнгөрөөсөн ч хожим хуульд дахин өөрчлөлт оруулах үед Ш.Раднаасэд гишүүн "Х.Нямбаатар гишүүн өөрөө энэ саналыг оруулсан" гэдгийг залруулсан билээ. Хөөн хэлэлцэх хугацааг хасах үед Х.Нямбаатар ажлын хэсгийг ахалж байсан. Ахалсан шалтгаан нь ч удалгүй тодорхой болсон.

Ийм нэг "хуулийн хулгайч" тухайлбал У.Хүрэлсүхийн Засгийн газар, кабинетэд нь багтчихсан байна. Заавал нэг хулгайчтай байж засагласан болдог бололтой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Mn (95.153.134.45)
    Naad tologon komunistiin jdu-giin mongo 2shirheg shine 570 bolood zavshiad ongorson shuudee yum uzuugui golog shuud 570 tegeed buur 2-g shuu odoo tegeed huuliin said aan! Ene uls dampuurchee ! Odoo yaaya gehev dee yamar ard tumen bn tiim l tor bn gedeg! Hurdhan hugatsaand baga l horloosoi gej zalbirahaasdaa
    2020 оны 07 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 0 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 7 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top