x

Хууль зүйн сайдаар Л.Мөнхбаатарыг томилуулъя

Өчигдөр УИХ Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилов. МАН-ын Бага хурлаас 100 хувийн саналаар гарсан У.Хүрэлсүхийг УИХ 98,5 хувийн саналаар томилжээ. Санал хураалтад оролцсон 71 гишүүнээс 70 нь дэмжиж, Б.Пүрэвдорж гишүүн ганцаар эсрэг санал өгсөн байна. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд Засгийн газрыг толгойлохдоо Монгол Улсыг хар, саарал жагсаалтад оруулсны сануулга болгож...

Ерөнхий сайдыг томилох асуудал дуусахтай зэрэгцээд түүний кабинетийн гишүүдийн нэрс ч бас цацагдаж эхэллээ. Ерөнхий чиг үүргийн яам буюу Сангийн сайд, Хууль зүйн сайд нарыг, мөн Тэргүүн Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ дотроос томилохоор болсон тухайн хэвлэлүүд мэдээлсэн байна. ҮХНӨ-өөр зөвшөөрсний дагуу дээрх дөрвөн сайд “давхар дээл” нөмөрнө гэсэн үг. Үлдсэн сайд нарыг парламентын гаднаас томилно гэсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сангийн сайдаараа Ч.Хүрэлбаатарыг, ЗГХЭГ-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг авч үлдэхээр болсон гэх бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатарыг хэвлэлүүд цохсон байна. Уг мэдээлэл хэдийгээр баталгаатай биш ч бас үгүйсгэх аргагүй. Ялангуяа Х.Нямбаатарын хувьд өөрийнхөө улс төрийн карьерыг харж байгаа дараагийн цэг нь яах аргагүй Хууль зүйн сайдын суудал мөн. Харин тэр суудалдаа таарч тэнцэх үү гэдэг огт өөр асуудал.

Л.Оюун-Эрдэнийн хувьд ЗГХЭГ-ын даргад таарч тэнцэх тухай ойлголт угаасаа бодит байдлаас хэтийдсэн зүйл болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд түүний Монголын төрд учруулсан гай барцад тоолж тоймлошгүй хэдий ч У.Хүрэлсүхэд тэр бүхэн ямар хамаатай. Хажууд нь баталгаатай дэрвэж байх дарцаг л хэрэгтэй. Ерөнхий сайдынхаа боловсролгүй байдлыг ХЭГ-ын даргынх нь Харвардын диплом залруулах учиртай бололтой.

Өчигдөр болсон чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүд “Хуулийн салбарт эхлүүлсэн У.Хүрэлсүхийн шинэчлэл” гэх хоосон магтаалаар харамгүй булж байдаг. Ирэх дөрвөн жилд хийх юм байгаа биз л гэхээс. Хэрэв тийм бол түүнд Х.Нямбаатараас арай дөнгүүр хуульч хэрэгтэй болно. Ц.Мөнх-Оргил шиг Харвард төгссөн биш гэхэд ядаж Монголдоо тэргүүлэх зэргийн сургуульд хууль зүйн боловсрол олсон, мэргэжлээрээ ажилласан байх хэрэгтэй.

Дээр нь өнгөрсөн дөрвөн жилд парламентад суухдаа Х.Нямбаатарын хольсон, бантагнуулсан том том хуулиудыг яах вэ? Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд бичсэн хөөн хэлэлцэх хугацааг дампууруулж, албан тушаалтнуудын авилгын хэргийг ял, хариуцлагаас чөлөөлсөн хүн бол Х.Нямбаатар. Үүнийг би биш, нэг танхимд суусан гишүүд нь хэлж байгаа. Тийм хүнд ирэх дөрвөн жилд хууль зүйн бодлогоо даатгана гэвэл У.Хүрэлсүх лав тавьсан зорилгынхоо талд нь хүрч чадахгүй. Эрх биш үүн дээр сөрөг хүчний намууд У.Хүрэлсүхийн эсрэг зогсох байх.

Ц.Мөнх-Оргил нь гэтэл Монгол Улсыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсүүлэх У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын санаачилгыг улайран эсэргүүцсэн МАН-ын ганц хүн. Өнгөрсөн хугацаанд парламентад суухдаа ганц удаа зөв харагдуулсан харагдуулсан зүйл тэр байж ч магадгүй. Арай ч энэ удаа нэг танхимд гүйгээд орчихгүй байх.  

Өөр нэг огт нэр дурьдагдаагүй шинэ кандидат байгаа нь Хөвсгөлөөс сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн цагаасаа эхлэн Хууль зүйн яаманд мэргэжилтнээс нь эхэлж ажилласан, газар хэлтсийн даргаас аваад тус яамны харьяа 2-3 агентлагийг дамжаад, удирдаад явсан хүн. Хуулийн төсөл бичдэг мэргэжилтнээс хууль тогтоогчийн байр суурьт шилжиж, хоёр дахиа сонгогдоод байгаа, цэвэр мэргэжлээрээ ажиллаж байгаа цөөхөн боловсон хүчний нэг. Өнгөрсөн дөрвөн жилд парламентад суухдаа ядаж л Х.Нямбаатар шиг ЖДҮ аваагүй, хувьдаа барилга байшин бариулаагүй, элдэв хэл аманд орооцолдоогүй нэр цэвэр эрхмүүдийн нэг. Хөвсгөлийн гэдэг утгаараа Ц.Даш-Ёндон, С.Баяр нартай ойр байсан гэхээс өөрөөр бол өө сэвгүй.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Иргэн (66.181.186.102)
    Өмнөх 4 жилд ийм гишүүн байдаг байсаныг сая нэр дэвшихэд нь л мэдсэн мэдээж билэгт шиг ээрч муурч байхаар чимээгүй байсан нь дээр байх Ер нь шудрага ёс тогтооё хууль нь мөрдөгддөг болъё гэж байгаа бол Гавьяат хуульч Нарангэрэл Эх орны эрх ашиг гэсэн нэгдмэл нэг л зорилго тээж байгаа бол нам гэхгүй томилоно биздээ Хүрэлсүхэд жаахан сэтгэл харагдаад байгаа шүү
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • И (139.5.217.199)
    Аль аль нь жулдана! Нямдорж нь дээр дээ.Түшигтэй. Хэдэн амбиц нь дэндсэн пацаануудыг дарж барьж чадна.
    2020 оны 07 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.212.117.165)
    Нямдорж хамаагүй дээр
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Zochin (64.119.18.202)
    Radnaasedee tabiach ee Baingiin horoigoo sain abch ybsan shuu dee Nayambaatar ni Radnaagaa monch olon uduu murisan daa Eronhii said ooroo medej bgaa bolob uu
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Nayambaatar (64.119.18.202)
    Arai Nayambaatar bish shuu Ymarch bolobsorolgui huulich bn lee Monkhbaatar Radnaased geed tulkhtai tubshin huulichid bn shuu dee
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • Suld (202.126.88.178)
    Munkhbaatar gishuun huuliin medleg bolovsrol undur tuluv daruu hun bnlee Nyambaatar ch medkue bas l neg hulaa pop nuhur
    2020 оны 07 сарын 06 | Хариулах
  • B.Munhbaatar gishuun ih tulhtai medleg bolovsroltoi hun shuu. (202.126.90.90)
    zochin
    2020 оны 07 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.46.9)
    Нэг муу ямар нь ч мэдэгдэхгүй хувийн сургууль төгөссөн Нямбаатар бол цаашаа шүү Хүрэлсүхийн нүд сохорчоогүйл байлтаа
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Иргэн (43.242.243.138)
    Нэр цэвэр гэвэл Мөнхбаатар нь дээр байх. Ядаж 14 настай охин том хүн гэж тэнэгтэхгүй биз
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (64.119.17.201)
    Чадахгүй ээ, шинэ залуучуудаас тавь
    2020 оны 07 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.73.142)
    Яанаа Мөнхбаатар ичээчээ Уосын бүртгэлийн газрын дарга байхдаа яалаа... ИХ ын гишүүн болсон нь их юм
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • kl (66.181.189.177)
    Nyambaatar deeree
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
  • irgen (66.181.189.177)
    Nyambaatar ni deeree
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
    • Хамаагүй дээрээ
      2020 оны 07 сарын 03
  • Й (202.21.108.185)
    Нямбаатар ёстой хэрэггүй,Мөнхбаатар хятадуудын мөнгөөр явдаг гэхийм билээ хуулийнхны яриа
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
    • Новш ш дээ
      2020 оны 07 сарын 03
  • зочин (103.212.116.241)
    Мөнхбаатар гишүүн нэр цэвэр Нямбаатар мэдэхгүй дээ энд тэнд томилсон нөхдүүд нь ч аймаар
    2020 оны 07 сарын 03 | Хариулах
    • Мөнхбаатараа чи чадахгүй мөрөөд
      2020 оны 07 сарын 03
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 40 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 2 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 43 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 53 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 0 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 29 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 41 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 55 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 2 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 8 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 29 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top