x

"Муу нь муудаа, муна гадсандаа" эрэлхүү Монгол

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш тав хоног өнгөрөв. Ялалт байгуулсан нэр дэвшигчид өнөөдөр өглөө СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авчээ.

Баасан гаригийн орой УИХ-д бие даагчид болон улс төрийн жижиг намууд /”Та бидний эвсэл”-д багтсан МАХН, МУНН, ИЗНН/ Төрийн ордны гадна цуглаж, “эрх баригч нам саналын луйвар хийв” хэмээн буруутгаснаар зарим тойрог, сонгуулийн хэсгийн хороод дээр хяналтын тооллого хийлээ. Харамсалтай нь саналын хайрцгаас гарсан дүн, сонгуулийн шөнө гарсан дүнтэй бараг л мөргөж байгаа бололтой.

Гэсэн ч СЕХ-ноос танилцуулсан дүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэн тооноос яагаад зөрсөн тухай /нэг тойрогт 2-3 нэр дэвшигч өрсөлдөж, нэг сонгогч мөн тооны санал өгч байж саналын хуудас хүчинтэйд тооцогдож байгаа/ хэн ч ямар ч хариу өгсөнгүй. Гагцхүү СЕХ-ны 24-ний шөнө танилцуулсан дүн хяналтын тооллоготой бараг л тохирсон буюу сонгуулийн дүнд нөлөөлөхөөргүй байгаа тухай л мэдээлэгдэж байна.

Нөгөө талаас  өнгөрсөн тав хоногийн турш соошл хэрэглэгчид буюу олон нийтийн сүлжээгээр ялсан намыг өмөөрөх, ялагдсан намуудыг доромжлох, доош хийх ажиллагаа маш хүчтэй явлаа. Тэр дундаа манай хэвлэл мэдээллийнхэн, мэргэжил нэгт нөхөд маань энэ ажилд оройлсон оролцсон явдал хамгийн их гайхал төрүүлэв. Муу муудаа, муна гадсандаа эрэлхүү гэдэг л болж байна.

Дүгнэхэд энэ удаагийн сонгуулиар МАН хэвлэл мэдээллийнхнийг маш өргөн фронтоор ажиллуулсан юм байна. Төлсөн мөнгө нь сонгууль дуустал төдийгүй сонгуулиас хойш ч гэсэн хангалттай байсан бололтой. Тэгвэл ирэх дөрвөн жил манай сэтгүүлчид юу ярьж, юу бичих болж байна даа?

Баасан гаригийн орой TV9 телевизээр “Хамаг олны сонголт уу, хар машины луйвар уу?” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт МАХН-ын дарга Н.Энхбаяр, ШИНЭ намын дарга Ж.Батзандан, АН-аас Хэнтай аймагт нэр дэвшсэн Э.Бат-Үүл, бие даагч С.Мөнхчулуун нар оролцжээ. Нэвтрүүлгийн төгсгөлд нөхөд СЕХ болон МАН-ын даргад телевизийн эфирээр дамжуулан шаардлагаа хэлэх болов.

Тэгсэн ШИНЭ намын дарга Ж.Батзандан “У.Хүрэлсүхтэй бид олон зүйл дээр хамтарч ажилласан. Шударга хүн гэж боддог. Энэ удаагийн сонгуулийн луйврыг У.Хүрэлсүх хийгээгүй байх аа. СЕХ, хар машины серверийг хариуцаж байгаа нэг нөхөр л хийчихлээ. Тэр нөхөртөө яаралтай хариуцлага тооцож, арга хэмжээ аваарай” хэмээн У.Хүрэлсүхэд дамжуулав. Саналын луйвар болсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн авч үүнийг У.Хүрэлсүхтэй холбоогүй гэж үзэв. Залбирахад, мань хүний ээлжит “долоолт” МАН-ын дарга У.Хүрэлсүхэд хүрсэн л байгаасай.

Харамсалтай нь энэ өдөр улс төрийн намууд болон бие даагчдын СЕХ, эрх баригч намд хүргүүлсэн шаардлагын талаар нэг ч телевиз мэдээлсэнгүй, мэдээж TV9-өөс бусад нь. 25-р суваг телевизээр “УИХ-ын шинэ гишүүдийг хурдан тангаргийг нь өргүүлж, ажилд нь оруулмаар байна” гэсэн үгийг өдөржин гудамжаар явж иргэдээр хэлүүлсэн бол, МҮОНТВ СЕХ-наас зарласан дүнг л дахин давтан үзүүлж өнжив. Манай нийгэм жинхэнээсээ “манкүүрт боол” болжээ.

Тордайн Ганболд гэдэг нөхрийг би лав УИХ-д заавал суух ёстой хүн, зөв шударга бизнесмэн гэж хэлэхгүй. Гэхдээ тэглээ гээд тэр хүний төлөө өгсөн сонгогчдын саналыг луйвардаж болохгүй. Н.Энхбаяр гэдэг хүний улс төрийн карьер хэзээ хэдэн онд дууссан нь хамаагүй ч "Санал хураалт хуудуутай боллоо, дахин сонгууль явуулья" гэснийх нь төлөө "Үхээсэй, хатаасай" гэж ерөөгөөд байж болохгүй.

Яагаад гэвэл тэр хүмүүсийн хийж буй тэмцэл нь тэдний төлөө саналаа өгсөн жирийн иргэд, сонгогчдын ч гэсэн эрх ашиг учраас тэр. Хэн ярьж байна вэ? гэдгээс илүү юу ярьж байгааг нь сонсох учиртай юм. Гэтэл манайхан хийсэн хэргийг нь биш хүнийг нь ялладаг ард түмэн аж. Тиймээс л ЖДҮ идсэн нам ямар аргаар 62 суудал авч чадав? гэж эргэлзэхийн оронд "Н.Энхбаяр үхээсэй", "Э.Бат-Үүл зайлаасай". Ийм сонгогчтой байхад эрүүл саруул өрсөлдөөн, шударга сонгуулийн тухай мөрөөдөөд ч яах юм...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 47 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 9 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 50 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 1 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 8 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 36 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 48 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 2 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 9 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 15 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 36 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top