x

Нүүрсээ хүрзээр, усан оргилуураа хувингаар зөөнө...

Залуучууд “Унах дарга” гээд нэг хачин юм яриад байсан. Хэн нь хаанаас унаж үхэх юм бол гээд хүлээгээд байсан чинь манай хотын дарга унаад хагарчихдаг байна шүү. Нөгөө  усан оргилуураасаа болоод. Гурван тэрбум гаруй төгрөгөөр барьсан усан оргилуурынхаа нээлтийг хийх гэсэн чинь ус байсангүй. Тэгээд гал командын машинуудыг авчирч шланкаар усаа юүлсэн байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл зарим нэг тооцоо хийж үзжээ. Усан оргилуурыг ажиллуулахын тулд дор хаяж 1000 тонн ус зөөнө, зардал нь 700 мянган төгрөг болно. 1000 тонн усаа бохирдонгуут нь соруулахад 8000.000 төгрөгийн зардал гарна. Уурших бүрт нь ус нэмнэ, өдөрт 50 мянган төгрөг... гэх мэтчилэн тооцсон байна. За тэр зардал зэрэг бага хэрэг. Хэрвээ бохироо зөөж дийлэхгүй бол саарал усан дотор нь бактер, вирус үржээд гаргасан зардлаасаа илүү аюул болно шүү хэмээн сэрэмжлүүлсэн байна.

Уг нь бол хотын дарга С.Амарсайхан анх нийслэлийн төв цэцэрлэгийг буулгаж, авто зогсоол, хөгжимт усан оргилуур энэ тэр барина гэж уралдаан зарлаж, төсөл сонгон шалгаруулахдаа л өмнөх Засаг даргаа баахан баалж, “Ус байхгүй газар нийтийн бие засах газар барилаа” хэмээн эргүү, мангараар нь дуудаж байсан. Тэгсэн өөрөө усаа таталгүй усан оргилуун барьчихсан байх ч шиг. Тэр гадна үзэмж, хотын өнгө төрх энэ тэр бол бүр өнгөрсөн хорвоо...

Уг нь ердөө 100-хан метрийн цаана, замын цаад талд MCS-ийн барьсан усан оргилуур бий л дээ. Ядахдаа тэднээс асууж болно доо, “хөгшөөн таанууд усаа яаж зохицуулаад байна” гэж. Ямар худаг ухав л гэж дээ.

Бүр Улаанбаатараас 2000 км-ын тэртээ Ховд аймаг хүртэл аймгийнхаа төв талбайд усан оргилууртай байна. Хамгийн гол нь тэндээс нь ус гарч байна.  Нүүрсээ хүрзээр, усан оргилуураа хувингаар зөөнө. Энэ одоо хэдэн он бэ?

20 тоннын цистернээр 1000 тонн ус гэдэг чинь багадаа 50 машин ус орох нь. Гашуунсухайтаар урагшаа гарч байгаа нүүрсний цуваанаас дутахааргүй юм болох нээ дээ.

Ер нь тэгээд зүв зүгээр байсан Төв цэцэрлэгийг устгаад, усан оргилуур бариад өг гэж хэн ч энэ хүнээс гуйсан юм байгаа юм. Устгуулахгүй гэж харин өмөөрч хамгаалсан, жагсч цугласан нийслэлийн иргэд харин олон байдаг. Ердөө арван алхмын наана, цаана, MCS-ийн барьсан усан оргилуур, хотын даргын бариулсан усан оргилуур хоёрын ялгааг нэг харчих. Нэгийг нь төсвийн мөнгөөр, нөгөөг нь хувийн компани өөрийн хөрөнгөөр барьсан.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (64.119.27.196)
    адууны хомоол нурууны өвчинд сайн. Шашны дэлгүүрт адууны хомоол аргаль зардаг арцнаас илүү ариутгах шидтэй
    2020 оны 06 сарын 21 | Хариулах
  • Зочин (96.51.169.163)
    Зургийг харахад бараг усан бассёйн байна ш дээ.Том хүн зогсоогоороо дотор нь бүтэн багтсан харагдах юм.Жижиг хүүхдүүд унавал аюултай л юм байна.Усаа зөөнө гэдгийг би ёрөөсөө ойлгосонгүй.Доогуураа шугам сүлжээгүй юм уу?? Би энэ цэцэрлэгийг буулгахад маш их харамсаж байсан.Тэгээд бас талбай цэцэрлэг хоёрын дунд машины зосгоол барьсан, маш авцалдаагүй зураг харагдаж байна лээ.Оргилуурын хажууд бага насны хүүхэдтэй хүмүүс тайван сууж чадахгүй л юм байна.Хүүхдүүд эсвэл ус руу орчих гээд, үгүй бол машин зам руу гүйчих гээд байх юм байна даа.
    2020 оны 06 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 42 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 4 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 45 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 56 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 3 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 31 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 43 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 57 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 4 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 10 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 31 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top