x

Хий үзэгдэл Монголоор тэнэж явна

УИХ-ын сонгууль ид өрнөж, нэгнээ харлуулах компанит ажил эрч хүчээ авч байна. Сонгуульд нэр дэвшигчид ямар нэгэн бузар булай гэмт хэрэг хийсэн талаар үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл энэ долоо хоногийн турш сонгогчдыг төөрөгдүүлж таарна. Өрсөлдөгчөө харлуулж, гутаах замаар өөрийгөө товойлгодог ийм аргыг улс төрчид “хар пиар” хэмээн нэрлэх юм билээ. Ардчилсан нийгэмд хөл тавьсны дараах сонгуулиудад ийм башир арга үр дүнтэй байсан талаар олон жишээ яригддаг. Харин ийм пиар олон (Энэ удаагийн УИХ сонгууль найм дахь удаагийнх) сонгуулийн “хиншүү үнэрлэсэн” хашир сонгогчдод огт нөлөөлдөггүй гэж үздэг нэг хэсэг бий. Гэвч тэд аль хэдийн молигодуулчихсан яваагаа мэддэггүй аж. Мэдээж, тэдэнд  бурууг тохох нь учир дутагдалтай.

Татвар төлөгч хувь хүн болон аж ахуй нэгжийн “хуруу хумсаа хугалан” тушаасан татварын мөнгөөр цалинжиж, тансаг унаа хөлөглөн яваа төрийн өндөр дээд албан тушаалтан тэдэнд худал мэдээлэл өгч, хууран мэхлэх нь байж боломгүй явдал. Ийм үйлдлийг эрүүгийн гэмт хэргээр зүйлчлэн шалгах шаардлага аль хэдийн бий болсон. Ард иргэд өдөр тутмын худалдан авалтын төгрөг тутмаасаа тодорхой хувийг улсын төсөвт татвар болгон өгч байгаа. Тиймээс молигодуулж, хуурагдах биш үнэн зөв бодитой мэдээллийг авах эрхтэй. Гэвч сүүлийн жилүүдэд төрийн өндөр албан тушаалтнууд иргэд сонгогчдоо төөрөгдүүлж хуурах нь жирийн үзэгдэл болжээ.

Өнөөгөөс бараг хоёр зуун жилийн тэртээ К. Маркс, Ф. Энгельс нар “Коммунист намын тунхаг бичиг” гэх зохиолоо бичжээ. Хүн төрөлхтнийг цусанд живүүлж, олон зуун сая иргэдийн амийг авч одсон коммунист дэглэмийн бэлгэдэл болсон тэрхүү зохиол “ХИЙ ҮЗЭГДЭЛ Европоор тэнэж явна. Коммунизмын хий үзэгдэл” хэмээн даруухан мөртөөр эхэлдэг билээ. Тэгвэл, XXI зуунд Монгол улсын 2020 оны парламентын сонгуулийн  сурталчилгааны өнөө цагт олон зууны тэртээх худал хуурмагийн хуулбар “...хий үзэгдэл ардчилсан Монгол улсад тэнүүчилж” эхэлжээ. Энэ нь ”Бид монголчуудынхаа өрийг төлсөөн” гэх цуурхал.

Монгол улсын ерөнхий сайд У. Хүрэлсүх: "Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өр дарсаар байгаад өнөөдрийг хүрлээ. Засгийн газар өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 8.2 их наяд төгрөгний өрийг төлж барагдууллаа. Харамсалтай нь энэ их мөнгөөр асар их бүтээн байгуулалт хийх ёстой байсан, түүнийгээ өрөндөө өглөө гэдгээ ард түмэндээ ний нуугүй хэлье”  гэж хэллээ. Түүний удирдсан Засгийн газар, бүхэл бүтэн дөрвөн жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийлгүй, их хэмжээний гадаад өрөнд улс орноо живүүлснээ баллуурдах гэсэн явуургүй хуурамч үгс хаа сайгүй тэнэж явна. Сангийн сайд Хүрэлбаатар нь өр төлсөн гэх хавтас дүүрэн бичиг тэвэрчихсэн худал ярьж явна. Тэрээр Хотгор шанагын уурхайтай холбоотой асуудлаа сонгогчдын анхаарлаас хол байлгахыг хичээж яваа бололтой.

Монгол улсын өрийн хэмжээг Ерөнхий сайд, Сангийн сайд зарладаг үе тэртээ ард хоцорсон. 2015 онд батлагдсан “Өрийн удирдлагын тухай” хуулийн 11.1-т: Монголбанк өрийн удирдлагын хүрээнд дараах чиг үүрэгтэй: “Улсын нийт гадаад өрийн үлдэгдлийг улирал тутам санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх” гэж маш тодорхой заажээ.

Тиймээс Монгол Улсын гадаад болон дотоод өрийн хэмжээг хэн нэгэн эрх мэдэлтэн, тэр тусмаа эрх мэдлийн дон шүглэсэн “хий үзэгдэл” зарладаг юм биш. Интернет ашигладаг хэнбугай ч Монголбанк болон Үндэсний статистикийн хорооны сайтаар ороод Монгол улсын гадаад өр нэмэгдсэн үү, эсхүл хасагдсан уу гэдгийг харчих боломжтой болсон юм.

Сүүлийн дөрвөн жил төсвийн зардлыг дэндүү данхайлгаж, өндөр алдагдалтай төсөв баталж байсны сөрөг үр дагавар нь Засгийн газрын өрийн хэмжээг огцом нэмэгдэж илэрлээ. Засгийн газрын өр 2016 оны 2 улиралд 4 тэрбум 785 сая ам.доллар байсан бол 2020 оны 1 улиралд 7 тэрбум 235 сая ам.долларт хүрч 2.5 тэрбум ам.доллар буюу 7 их наяд төгрөгөөр өсчээ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ӨРИЙН ХЭМЖЭЭ

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улсын нийт өр ба Засгийн газрын өр гэсэн хоёр ойлголтыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Монгол Улсын нийт өр гэдэг нь Засгийн газрын өр, Монголбанк, бусад хадгаламжийн байгууллагууд, салбарууд, компани хоорондын зээлийн нийлбэр ажээ.

Монгол Улсын нийт өр 2016 оны 6 сарын 30-ны өдөр 24 тэрбум 260 сая ам.доллар байснаа 2020 оны 3 сарын 31 байдлаар 30 тэрбум 461 сая ам.долларт хүрч дөрөвхөн жилийн хугацаанд зургаан тэрбум ам.доллар буюу дөрвөн ширхэг “Чингис бонд”-ын хэмжээгээр өссөн байна.

МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАДААД ӨР

Эх сурвалж: Монголбанк

Монгол Улсын өрийн хэмжээ ийнхүү нийтэд ил тодорхой байхад Ерөнхий сайд, Сангийн сайд нар өргүй болчихсон, асар их өр төлчихсөн мэтээр иргэдийн хуурах гэж бэдэрч явна.

Сонгогч бид УИХ-ын гишүүд хууль боловсруулан баталдаг гэж ойлгодог. Гэтэл тэд тусгаар улсын бүтэн жилийн төсвийг баталж, түүнийхээ хэрэгжилтэд хяналт тавих онцгой эрхтэй. Өнгөрсөн дөрвөн жилд, та бидний сонгосон, итгэлээ өгсөн МАН-ын 65 гишүүд ийм төсөв баталжээ.

Төсвийн зарлага данхайх нь төсвийг алдагдалтай батлах үндэс суурь юм. 2017-2020 оны улсын төсөв есөн их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ. Алдагдал гэдэг бол өр! Энэ өрийг хэн төлөх юм, мэдээж ард түмэн, сонгогчид. Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч Засгийн газар үйлдвэрлэж байсангүй. Өрөөр хамгийн их улс төрждөг МАН өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах хэмжээний өрийг ирээдүй хойчдоо өвлүүллээ. Ийм “архаг төсвийн алдагдалтай” улс дэлхийд тун цөөн. Гадаад, дотоодын дайн самуунд олон жил нэрвэгдсэн, эсхүл африкийн ядуу буурай цөөхөн тооны улс ийм архаг төсвийн алдагдалтай байдаг юм билээ.

Эрх баригчдын “8.5 их наядын өр төлсөн” гэх асуудал нь өөрсдийнх нь баталсан өнгөрсөн дөрвөн жилийн төсөвтэй буюу тэдний үйл ажиллагаатай шууд холбоотой, харин тэртээ 2016 оны 6 сард халаагаа өгсөн Ардчилсан намтай огт хамаагүй юм.

Бас нэг нотолгоо үзүүлье. Улсын төсөв хууль болон баталгаажсаныг  legalinfo.mn сайтад албан ёсоор нийтэлдэг. Энэ сайтаас, өнгөрсөн дөрвөн жил  үнэмлэхүй олонхийн баталсан төсвийн хуулинд хэдэн төгрөгийн өр үйлдвэрлэснийг харчихаж бас болно.

Хуультай, ардчилсан Монгол улсад хэнбугай ч ийм бодитой мэдээллийг үгүйсгэж чадахгүй. Ард түмнээ молигоддог цаг ард хоцорсныг Монгол улсын Ерөнхий сайд, Сангийн сайд нарт дахин сануулъя. Уг нь эрх баригчид өнгөрсөн сонгуулийн амлалт, хийсэн бүтээснээ тайлагнаж сонгогчдоор дүн тавиулах учиртай юм л даа. Хийж бүтээсэн зүйлгүй, хулгай нүүрлэсэн хайран дөрвөн жилийг үдсэн тэд  өрсөлдөгчөө харлуулахаас өөрийг сэдсэнгүй. Ямар сайндаа нийтийн нүдэн дээр ил байгаа статистикийг гуйвуулж, сонгогчдоо дахин молигдох гэж зүдэрч байхав. Бид шинэ технологи, мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Тийм болохоор, эрх баригчдын увайгүй үйлдлийг хий үзэгдэлтэй зүйрлэхээс өөр арга олдсонгүй. 

Ийнхүү Монголын тал нутгаар “ХИЙ ҮЗЭГДЭЛ тэнэж эхэллээ. Коммунизмын хий үзэгдэл, тэртээ 200 жилийн өмнө Европт үзэгдсэн...”

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 4 цаг 33 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 4 цаг 55 мин 1924 оны Үндсэн хууль 6 цаг 36 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 6 цаг 46 мин Энгийнийг ухаалгаар 6 цаг 53 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 8 цаг 22 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 9 цаг 34 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 9 цаг 48 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 9 цаг 55 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 1 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 11 цаг 22 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top