x

Х.Тэмүүжин: Эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог ийм нийгэм үлдээмээргүй байна

/Өөрийн хөрөг/

Би Зуунмодын унаган хүүхэд. 1971 оны 3 дугаар сарын 20-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн. Дороо хоёр дүүтэй. Аав минь Хишигдэмбэрэл, ээж минь Даариймаа. Хоёулаа эмч, эмнэлгийн мэргэжилтэй хүмүүс.

Аавын минь аав Мөнх-Очир Төв аймгийн Лүн сумын харьяат, насаараа хуулийн байгууллагад ажилласан прокурор хүн байв. Аавын ээж Лэгзмаа бас л эмнэлгийн мэргэжилтэй, эх баригч эмч байсан. Лэгзмаа эмээгийн аав Дагдан ардын хувьсгалын партизан хүн байлаа. 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдаанд орсон 400 морьт цэргийн нэг.

Ээжийн аав Адьяа нь нутаг орондоо “Дууч Адьяа” гэж алдартай, бид өвөөгөө Ажаа гэж дууддаг байлаа. Ээжийн ээж Тогоочимэд. Ээжийн тал буюу Ажаагийнхан Ар Ар Өнжүүл, Улхын булангаар нутаглана. Бүрэн, Баян-Өнжүүл Алтанбулаг, Сэргэлэн гээд Туулын голыг өгсөж уруудаж амьдарцгаасан. Одоо ч гэсэн ах дүүс, хамаатан садангууд маань Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг, Сэргэлэн сумдаар аж төрж, амьдарцгааж байна.

УЛСЫН НААДАМД УРАЛДСАН МИНЬ

Би хүн болж төрөөд ухаан орж, хорвоогийн амьдралыг таньж амжаагүй байхдаа аавыгаа алдсан хүн. Ээж минь бид гурвыг өсгөхийн тулд амьдралын хатуу хөтүүг туулсан жирийн нэг эмэгтэй. Ааваасаа өнчирсөн биднийг зун сургууль амрангуут Ажаа дээр маань аваачиж өгнө. Сэргэлэн сумандаа Эрдэнэ уулын ар өвөр, Долоон, Гүнбүрд хавиар нутаглаж, адуу малын захад зуныг өнгөрөөж хүн болсон доо.

Ажаа маань нутагтаа адуу сайтай, морь сайхан эдэлнэ. Хөх буурал зүсмийн андар сайхан морьдтой. Дүү дөрөвтэй, би тавтайдаа анх морины нуруун дээр гарч, долоотойдоо хурдан морь унаж эхэлсэн юм байна. Манай Сэргэлэнгийнхэн сумаараа адуунд дуртай, айл болгон морь уяна. Морьдоо Долооны хашаанд сунгаж аваад наадмын өмнөх өдөр Яармагийн дэнжид ирнэ дээ.

Аймгаас хот руу явах замд , Тахилтын даваа өнгөрөөд одоогийн Кувейтийн ам руу эргэдэг замын урдхан талд торон хашаатай ногооны талбай байсан. Ажаа бид хэд хашааны дэргэд майхнаа зоож хоноод өглөө нь Яаррмагийн дэнж рүү очино. Хээрийн хоол идэх нь хачин сайхан байдаг байж билээ. Тэр үед Төв аймаг наадмаа тусдаа хийдэггүй, хотод улсын наадамтай хамт нааддаг байв. Миний улсад морь унаж уралдаад хамгийн урдуур давхисан нь 20 дотор, ихэнхдээ л 60 гаргаж ирдэг байсан санагдана.

ХУУЛЬЧААС УЛСТӨРЧ РҮҮ ХАЛТИРСАН НЬ

Би Монгол Улсын Их Сургуульд 20 гаруй жил багшилж, мөн төдий хугацаанд хууль судалж байна. Хичээл дээрээ хууль, хүний эрх, шударга ёсны тухай яриа өрнүүлж байхад оюутнууд маань хэрсүү, хатуу асуултууд цөөнгүй тавина. Нэг удаа “Багш аа, таны ярьж байгаа зүйл сайхан сонсогдож байна. Хууль яг л ийм байх ёстой байх. Шударга ёс гэж таны хэлж байгааг л хэлэх байх. Гэхдээ цонхны цаана, гудамжинд амьдрал өөр байна. Тэнд хууль сахисан нь хохирч, хууль зөрчсөн нь хожиж байна. Номон дээр байгаа хууль, гудамжинд байгаа амьдрал огт өөр байна! Таны ярьж байгаа шударга ёс бидний амьдралд яагаад байхгүй байна вэ?” гэж асуусан.

Энэ үг надад их хүнд туссан. Бидний байгаа байдал нь энэ гээд, хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг, мөнгөтэй нь бүхнийг худалдаж авдаг, эрх мэдэлтэй нь хуулиас дээгүүр оршдог ийм нийгмийг хүүхдүүддээ үлдээвэл тун мунхаг, ухвар мөчид үйлдэл болно. Одоо байгаа байдлыг өөрчилж, дарга хамгаалдаг биш иргэнээ хамгаалдаг хуультай, улс орон хөгжиж урагшлахад тээг, дарамт биш дэмжлэг болдог бодлоготой болохсон гэх бодол улс төрд хөл тавихад хүргэж дээ

ХАЛИРЧ НУГАРАХ ЭРХГҮЙ

Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил ярьсан, хийж хэрэгжүүлсэн зүйл маань нүдэн дээр нурж байна. Урагшаа алхсан маш олон алхмуудыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд буцаалаа, ухраалаа. Үхэхэд үр харам гэдэг биз дээ. Хийсэн ажил маань нүдэн дээр нь нурж байхад парламентын гадна байгаа юм чинь гээд дуугүй өнгөрч чадахгүй. Яагаад гэвэл энэ нийгэмд надаас гадна үр хүүхдүүд минь үлдэнэ. Үүрэх ачаагаа үүрэлгүй, шийдэх асуудлаа шийдэлгүй ардаа үлдээгээд явбал дараа үе маань хэтэрхий их асуудалтай тулна. Үе хоорондын шударга ёс гэж юм байна. Өмнөх үе нь асуудлаа зөв, сайн шийдсэн газар дараа үе нь илүү ахисан хөгжлийн тухай ярьж байна. Өмнөх үе нь асуудлаа шийдэж чадаагүй газар үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ шийдэж чадаагүй асуудалтай зууралдсаар хөгжил дэвшлээс хоцорч байна. Үе дамжсан ядуу буурай, мунхаг улс баймааргүй байна шүү дээ.

Хишигдэмбэрэлийн ТЭМҮҮЖИН

УИХ-ын сонгуулийн 14-р тойрог. Нэр дэвшигчийн сэтгүүлээс...

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • R. Altantsetseg (66.181.161.15)
    Mergejliin Uls turch hun. ATG-t duudagddaggui tsuuuuhun Uls turchdiin neg.
    2020 оны 06 сарын 07 | Хариулах
  • Нэргүй (64.119.26.29)
    Мундаг мэдлэгтэй шударга хуульч. Дэмжиж байна.
    2020 оны 06 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 45 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 52 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top