x

Бонд тойрсон болчимгүй улс төр

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш даруй гучин жил өнгөрчээ. 30 жил гэдэг зах зээлд шилжихэд хангалттай хугацаа мөн үү? Солонгос, Сингапур зэрэг орнууд дэлхийд тэргүүлэх хэмжээний хөгжилд хүрэхэд ийм хугацаа хангалттай байсныг түүх гэрчилдэг. Харин Монгол улсын хувьд хий хоосон улс төржиж, хийрхсэн он жилүүдийг үджээ. Тэр бүү хэл дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засгийн чухал ойлголт, санхүүгийн хэрэгслийг өнөө хүртэл буруугаар ойлгож, тайлбарлаж иржээ. Үүнд гадаад бондын тухай асуудал орно. Бид бондыг өрийн бичиг хэмээн эх хэлнээ буулгасан. Уг нь хөгжиж буй орнуудад хэрэгтэй гадаадын хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм л даа. Өөрөөр хэлбэл, аливаа улсын Засгийн газар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эсхүл компаниуд шинэ бизнес эхлүүлэх, өргөжүүлэх зорилгоор тодорхой хугацаанд, тогтсон хүүтэй мөнгө зээлснийг гэрчлэх үнэт цаас юм.  Бонд нь хүү багатай, хугацаа урттай учраас улс  орны хөгжилд ус агаар мэт хэрэгтэй. Харамсалтай нь бондыг хэтэрхий улс төржүүлж, харлуулж тайлбарласаар манай нийгэмд сөрөг ойлголтыг бий болгочихсон. Арга ч үгүй юм. Сангийн сайд нь Ардчилсан намыхны эрх барьж байх үед босгосон олон төрлийн бонд, улсын хөгжилд гай болж байгаа хийгээд түүнтэй холбоотой өрийг барагдуулах нүсэр ажил ундарч буй талаар ам ангайх бүртээ шогширч ирлээ. Арилжааны зээлийн хүү өндөр, байсхийгээд л эдийн засгийг хямрал нүүрлэдэг, хөгжиж буй манайх шиг улсад гадны хөрөнгөөр ажлын байр олноор бий болгох, бүтээн байгуулалт өрнүүлэх, эдийн засгаа дэмжиж солонгоруулах зэрэг маш олон асуудлыг шийдэж болдог юм.

Монгол улсын Засгийн газрын авсан бондын түүхийг сөхвөл, ганц намд бүгдийг нь нялзаах боломжгүй юм. Харин ч бондоор улс төрждөг улс төрийн хүчний гаргасан шийдвэрүүд бондтой холбогдох нь элбэг. Зах зээлийн нийгмийг сонгосон Ардчилсан хүчин хуучинсаг үзэл баримтлалтай, үзэл сурталжсан зуун жилийн түүхтэй намыг дуурайж гадаад бондын асуудлаар улс төржөөд байдаггүй. Гэвч энэхүү байр суурийг эрх баригчид ашиглаж өрсөлдөгч хүчнээ элдэвлэн харлуулахыг хичээдэг. Энэ нь сонгууль эхлэхтэй зэрэгцэн хэрээсээ хэтэрдэг. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд бондыг өр хэмээн хараан зүхдэг, эсхүл бондын хөрөнгийг ашиглаж байгаагүй нэг ч улс байхгүй.

Ингээд Монгол улсын Засгийн газрын босгосон долоон бондын түүхийг эргэн сөхөж дүгнэлт хийе.

БОНД БОСГОСОН ТҮҮХЭЭС:

Нэг. Евро бонд

Анхны бондын түүх МАН-аас эхлэлтэй. 2012 оны 3 дугаар сард Сү.Батболдын Засгийн газар анхны Евро бондыг “эх барьж” авчээ. Эрх баригчид, эдийн засгийг 17 хувь өсгөсөн гэж “цээжээ дэлддэг” он жилүүдэд 5 жилийн хугацаатай, 5.75 хувийн хүүтэй, 580 сая долларыг олон улсын зах зээл дээрээс босгосон билээ. “Бондоор” байнга улс төрждөг МАН өнөө хүртэл энэ бондын өрийг төлж барагдуулсангүй. Зөвхөн бондын нэр өөрчлөгдөж, хүү, хэмжээ нь өсч ирсэн. Эдийн засаг өсөлттэй үед ямар нэгэн тодорхой төлөвлөлтгүй бонд босгосоноор хожмоо эргэн төлөгдөх хугацаа нь сунжирч манай эдийн засагт дарамт болж эхэлжээ.

Хоёр: Чингис бонд

Хамгийн их шүүмжлэл дагуулдаг бонд. Чингис бондын 1.5 тэрбум доллараар хэр хэмжээний бүтээн байгуулалт хийж болохыг монгол хүн бүр мэддэг болсон. Хэрэв Чингис бондыг 2012 онд босгож “Их бүтээн байгуулалт”-ыг хийгээгүй бол эдийн засаг хямрах байсан талаар тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан хэлж байсан удаатай. Манай улсын эдийн засгийн өсөлт 2011 оны дүнгээр 17.3 хувь хүрч байсан бол 2014 оны эхээр 7 хувь хүртэл буурч, цаашид ч агших нь тодорхой байсан үед Чингис бондын бүтээн байгуулалт эхэлсэн юм. Энэ бондыг авах болсон учир нь эдийн засгийн хямралын жилүүдэд ард иргэдээ ажилтай орлоготой байлгах, үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжээ дэмжих, төсвийн орлогыг тасалдуулахгүй байх зэргээр олон асуудлыг нэг дор шийдвэрлэж чадсан байдаг. Тэр үед манай улсын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгэдэг нүүрсний дэлхийн зах зээлийн ханш бараг 6 дахин, зэсийн үнэ 2 дахин унаж гадаадын хөрөнгө оруулалт зогсож, эдийн засаг агшсан байжээ.  

Ийм хүнд үед бонд босгож бүтээн байгуулалт хийх нь ард иргэдийн ажлын байрыг хадгалах, эдийн засгийн хямралыг зөөлөн газардуулах үр дүнтэй арга хэмжээ байсан юм. Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралын үед дэлхийн олон улсууд бонд босгож, аж ахуй нэгжүүддээ хүүгүй зээл олгох замаар эдийн засгаа дэмжих бодлого хэрэгжүүлж байгааг өдгөө бид харж байна. Хямралын үед үүргээ гүйцэтгэсэн ийм бондын төлбөрийг хожим түүхий эдийн үнэ ханш өсмөгц хуримтлал үүсгэн төлөх ёстой байдаг юм.

Зураг 1. Сангийн яамны сайтад буй сайд нарын зураг 

Эх сурвалж: https://mof.gov.mn

            Гурав: Самурай бонд

Японы зах зээл дээр бусад орны хуулийн этгээд, засгийн газар, олон улсын байгууллагын гаргасан, иенээр уягдсан бондыг ингэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, бусад улс орны засгийн газар болон байгууллага тус улсын зах зээл дээр хөрөнгө татах зориулалтаар гаргасан бонд юм.

Япон улсын Засгийн газар ир­гэдийнхээ хадгаламжийг бусад улс орнууд болон компаниудад хүүтэй зээлэхийг санал болгож байна хэмээн ойлгож болно.  Японд мөнгөө хадгалуулахдаа хүү авдаггүй, шимтгэл төлдөг. Тиймээс эрсдэл багатай, зээлжих зэрэглэл сайтай улсад бага хүүтэй мөнгөн хөрөнгө санал болгож байгаа юм. Тухайлбал,  гурван А зэрэглэлтэй улсад "Самурай" бондын хүү жилийн 0.7-0.8 хувь байдаг аж. Манай улс 2013 оны 12 сарын 30 өдөр нэг тэрбум иений бондыг арван жилийн хугацаатай, 1.52 хувийн хүүтэй хаалттай хэлбэрээр Японы үнэт цаасны зах зээлд арилжаалсан юм. Энэ бондыг гаргахад Японы Засгийн газар батлан даалт гаргасан тул зарцуулалтад нь хатуу хяналт тавьдаг. Тус бондыг босгох үед Хамтарсан Засгийн газрын Сангийн сайдаар Жаргалтулгын Эрдэнэбат ажиллаж байсныг мартаж болохгүй.

Дөрөв: Дим Сам бонд 

2015 онд нэг тэрбум юань буюу 160 сая долларын бондыг олон улсын зах зээлд арилжаалсан юм. Гурван жилийн хугацаатай, 7.5 хувийн хүүтэй тус бондыг Засгийн газрын өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх зорилготой байсан гэж ярьдаг. Тэр үед Хамтарсан Засгийн газрын Сангийн сайдаар ажиллаж байсан Ч. Улаан энэ бондын талаар маш тодорхой хариулт өгөх ёстой хүн. Ер нь гаднаас бонд босгож өндөр хүүтэй дотоодын үнэт цаасыг санхүүжүүлэх нь тийм ч зөв сонголт биш юм.

Тав: Хамгийн өндөр хүүтэй Мазаалай бонд

2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая долларын бондыг 10.875 хувийн хүүтэй гаргасан байдаг. Энэ нь Засгийн газрын, 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байгаа юм. Тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор бондын дийлэнх нь өнөөгийн эрх баригчдад шилжсэн гэсэн товчхон тайлбар өгч байсан. Аливаа бондыг ямар нэгэн төлөвлөгөөгүй босгоно гэдэг туйлын хариуцлагагүй алхам гэдэгтэй олон хүн санал нийлэх биз ээ.

Зургаа: Хуралдай болон Гэрэгэ бондууд

2017 онд МАН-ын эрх баригчид Евро бондыг төлөх зорилгоор Хуралдай, 2017 оны 10 сард Чингис болон Дим Сам бондын төлбөрийг барагдуулах зорилгоор Гэрэгэ бондыг тус тус арилжаалжээ. “Өрийг өрөөр төлөх нь архиар шар тайлахтай ижил” хэмээн дөвчигнөж явсан улс төрчид ийнхүү өөрсдийн шүүмжлэлээ умартан өрийг өрөөр хаасан билээ.

Эдийн засгийн хямралын үед босгосон бондын төлбөрийг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш өсч, эдийн засаг сэргэсэн сүүлийн дөрвөн жилд дор хаяад гадаадын нэг бондын төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан юм. Харамсалтай нь энэ боломжийг У. Хүрэлсүхийн Засгийн газар ашиглаж чадсангүй. Бондтой холбоотой яриа гармагц нүд нь сэргэж, нүүр нь гэрэлтэн “Ардчилсан намын төр барих үед босгосон элдвийн бондууд” гэж хошуу амаа билүүдэхээ урьтал болгох Сангийн сайд өөртэйгээ тохой залган суугаа Ч.Улаан сайд, Ж.Эрдэнэбат гишүүнээс Самурай болон Дим сан бондын хөрөнгийг ямар зориулалтаар босгож хэрхэн зарцуулсан талаарх мэдээлэл авах бүрэн боломжтой. Гэвч тэрээр “8.5 их наяд төгрөгийн өр төлсөн” гэсэн мессежийг нийгэмд цацаж иргэдийг хоёр талцуулж сууна. Энэ өр дарсан гэх асуудал бондын төлбөртэй огт хамаагүй. 2016 оны УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонхи болсон МАН-ын парламент өнгөрсөн 4 жилд, нийт 9 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг баталжээ. Төсвийн алдагдал бол өр. Тиймээс төсвийг батлахдаа тухайн жил авах өрийн дээд хэмжээг ч мөн хуульчлан баталдаг юм. Түүнийг  дараах хүснэгтээс харвал:

Тэгэхээр Сангийн сайдын сайрхаад байгаа өр төлсөн гэх асуудал тун ойлгомжтой. Тэд засаглаж байсан он жилүүддээ асар их алдагдалтай төсөв баталсан. Төсвийн зардлаа ч урд өмнө байгаагүй хэмжээнд данхайлгасан байна. 2012-2016 онуудад 6-7 ихнаяд төгрөгт хэлбэлзэж байсан төсвийн зардал 2020 онд 13.8 ихнаяд төгрөгт хүрч хоёр дахин нэмэгджээ. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд өрийн хэмжээгээ нэмэгдүүлж, өнгөрсөн дөрвөн жилд 11.5 их наяд төгрөгт хүргэсэн аж. Ийнхүү төсвийн алдагдал, төсвийн зардал, өр болон өрийн баталгааны хэмжээг замбараагүй тэлсэнтэй холбоотойгоор үүссэн өрөө барагдуулах зорилгоор 8.5 их наяд төгрөг зарцуулжээ. Харин дээр дурдсан Засгийн газрын босгосон долоон бондоос ганц ч цент төлөөгүй өнөөг хүрлээ.

Удахгүй УИХ-ын сонгуулийн үр дүнд бүрэлдэх шинэхэн Засгийн газар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын үед бий болсон төсвийн үрэлгэн бодлогыг засах ажилд  ханцуй шамлан орж таарна. Төлөх өр ч чамгүй өсчээ. Гадаад бондын эргэн төлөлт 2021 оноос эхэлж, 2024 хүртэл үргэлжлэх бөгөөд нийт төлбөр хийх дүн нь 2.9 тэрбум ам.доллар.

 2018 онд Хөгжлийн банк 500 сая ам.долларын бонд, Монголын Ипотекийн Корпораци ОССК 300 сая ам.долларын бонд босгосныг мэддэг хүн цөөн юм билээ. Эрх баригчдын “улс төр” ороогүй учраас Монгол улсын нийт өрийн хэмжээ ийнхүү өсч байгааг хэн ч мэдсэнгүй. Саяхан Сангийн сайдын мэдэлд Хөгжлийн банк шилжиж очсон. Гадны бондод дургүй тэрээр “бүлх залгисан” мэт дуугүй байна. Гэвч Хөгжлийн банкны бондын зарцуулалт гэж гамшгийн асуудал нэмэгдэж байгаа талаар чих дэлсэж эхэллээ.

Эдийн засагч Р.Даваадорж /2020.06.01/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 22 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 44 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 25 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 36 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 42 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 11 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 23 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 37 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 44 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 11 цаг 50 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 11 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top