x

Үндсэн хуулийн өөрчлөлт: Цэцийг ч гэсэн сэгсрээд үзье

Өнөөдрөөс /2020.05.25/ эхлэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт өөрчлөлтөд бичигдсэн, өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөх олон заалтын нэг нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал. Бүр тодорхой хэлбэл, Засгийн газрын нийт гишүүдийн 4-өөс бусад нь УИХ-ын гишүүн байж болохгүй тухай “давхар дээлний” хязгаарлалт.

Тиймээс МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдөр танхимынхаа сайд нарын дөрвөөс бусдыг нь шинээр томилох, эсвэл тэд нь УИХ-ын гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх ёстой. Ингэж байж Үндсэн хуулийн хүчин чадал оршино.

Гэвч харамсалтай нь тийм зүйл болсонгүй. Шалтгаан нь ердөө гүйцэтгэх засаглалын тэргүүний тав тух, дур зорго юм байна. МАН-ын дарга зүгээр л “сонгууль болохоос ганцхан сарын өмнө сайд нараа солиод яах юм бэ?” гэнгүүт УИХ түүнд нь зориулаад хууль батлаад өгчихсөн. Одоо тэгээд “Хэрвээ сая Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулаагүй бол яах аргагүй дээр хэлсэн нөхцөл байдал үүсэх байлаа. Гэхдээ бид хуулиа өөрчилчихлөө, та нар яах юм” гэж хэлээ гаргачихаад тараад явчихлаа.  

Уг нь бүр Цагаан сарын өмнө, хаврын чуулган эхэлсэн цагаас л хуульч, судлаачид “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт тавдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр болно шүү. Хууль энэ тэрээ гаргаарай” гэж өдөр өнжихгүй сануулж, шавхуурдсан. Зөвхөн тэд тэгж үзсэн ч юм биш. Оны өмнө УИХ өөрөө ҮХНӨ-ийг батлахдаа “энэ зүйл заалтыг 2020 оны тавдугаар сарын 25-наас дагаж мөрдөнө” гээд биччихсэн юм. Тэр дагуугаа холбогдох хуулиудад нь өөрчлөлт оруулж, Үндсэн хуульдаа /Үндсэн хуулийн нөмөлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэг адил хүчин чадалтай/ нийцүүлэх л асуудал байлаа. Гэтэл манай нөхөд “Сонгуулийн дараа гарч ирсэн шинэ засаг нь хуулиа мөрдөнө биз” гээд тараад явчихсан.

Гэхдээ нөгөө талаас улс төрийн хүрээнд болон хуульчдын зүгээс энэ нөхцөл байдалд ч гэсэн бэлэн байсан. “Хэрвээ Ерөнхий сайд Засгийн газрынхаа бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй бол тавдугаар сарын 25-наас хойш танай Засгийн газар Үндсэн хуулийн бус болно шүү” гэж сануулсаар байсан шүү дээ. Үндсэн хуулийн бус болно гэдэг нь Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүснэ ээ л гэсэн үг.

Тэгээд ч ингэж хэлж, сануулж байсан маш олон хуульч өнөөдөр УИХ-ын сонгуульд нэр дэвшээд явж байгаа. Тэд одоо л жинхэнэ “улс төрөө” хийдэг газар. Үндсэн хуулийн бус гэж нэрлэсэн Засгийн газартайгаа эвлэрээд, тэндээс гаргасан тогтоол, шийдвэрийг нь хэрэгжүүлээд явах нь хуульч хүний мөн чанар мөн үү? Эсвэл нэгэнт Үндсэн хуулийн бус буюу эрх зүйн чадамжгүй болсон Засгийн газрын шийдвэрийг иргэд ч гэсэн дагаж мөрдөхгүй байж болох уу?

Ядаж л энэ удаа Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаачаар үлдэж чадах эсэхийг, Үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар Үндсэн хуулиасаа давсан зохицуулалт хийж болдог эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр нэг удаа шүүлгээд үзье л дээ. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 5 цаг 36 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 5 цаг 58 мин 1924 оны Үндсэн хууль 7 цаг 39 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 7 цаг 49 мин Энгийнийг ухаалгаар 7 цаг 56 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 9 цаг 25 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 10 цаг 37 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 10 цаг 51 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 10 цаг 58 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 цаг 4 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 12 цаг 25 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top