Царигийн шийдэл, төмөр зам барих асуудал яваандаа төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг барьж хорихтой хүртэл холбоотой болоод явчихлаа. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сүүлд баригдаж хоригдсоны дараа тэртээх 2013 оны 4-р сард ирсэн захиаг сөхсөн нь сонин. Тэр бол дуулиантай захиа. Ерөнхий сайдад хаяглагдсан хэрнээ эзнийхээ гар дээр очихоосоо өмнө өдөр тутмын сонинд нийтлэгдэж, тухайн үеийн намын бүлгээс эхлээд бүх том хурлуудаар “шүүгдсэн”. Дараа сард нь буюу 2013 оны тавдугаар сарын 12-нд В.Якунин өөрийн биеэр тэр үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Зам тээврийн сайд А.Гансүх нартай уулзаад явсан байдаг. Түүнээс хойш В.Якунин ч, түүний хүмүүс ч Монголд удаа дараа ирж, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалаар ч олонтаа ярьсан. Эцэст нь Монгол Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аар баталсан тогтоолыг зөрчиж төмөр замын царигийг өргөнөөр барьж саяхан түүнтэй холбоотой тогтоолыг хүчингүй болготлоо атгагдчихаад байна.
Ямартай ч хүчинд автсан боловч хөдлөх ёстой төслүүд, бүтээн байгуулалтын ажил гэсэндээ л олон нийт чимээгүйхэн хүлээн авч байгаа биз ээ. Харин асуудал тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, М.Энхсайхан нарт байсан юм уу гэвэл үгүй л болов уу.
В.И.Якунинаас тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод 2011 оны 3 сарын 15 өдөр илгээсэн 4644 тоот захиа, Зам тээврийн сайд байсан Х.Баттулгад 2011 оны 4-р сарын 2-нд ирүүлсэн захианы талаар яагаад хэн ч ярьдаггүй юм бол?
2011 оны 4-р сарын 2-нд Монгол Улсын Зам тээврийн сайд Х.Баттулгад ирүүлсэн захианд “Таны 2011 оны 4 сарын 1 өдөр илгээсэн захидлын хариуд Монгол Улсын төмөр замынсуурь бүтцийг хөгжүүлэх талаар “Оросын төмөр замууд” НХН-ийн байр суурийг дахин тодорхойлохыг хүсч байна. Энэхүү байр сууриа би Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод 2011 оны 3 сарын 15 өдөр илгээсэн 4644 тоот захиандаа тайлбарласан бөгөөд энэ нь Монгол, Оросын дээд түвшинд гаргасан шийдвэрүүдийг дэс дараалан биелүүлэхэд оршино. Та энэ шийдвэрүүдийгсайн мэдэж байгаа, яагаад гэвэл өөрөө түүнийг бэлтгэхэд оролцсон учир.
Тус шийдвэрийн дагуу бол төслийн үндсэн зорилго нь танай улсын боловсруулах үйлдвэрийг нэн тэргүүнд хөгжүүлэх болон гадаад худалдааны нөөц бололцоог Монголд олборлож байгаа байгалийн баялгийн болон бүтээгдхүүний борлуулалтын зах зээлийг олон болгох болон үүний дотор Оросын төмөр замын сүлжээгээр Алс Дорнодын боомтуудад хүрэх тээвэрлэлтийн замналуудыг ашиглахад оршино.
Хамтын ажиллагааны эхний хэсэгт “Оросын төмөр замууд” НХН болон Монголын төр засагтус төслийг хамтарсан “Развитие инфраструктуры” ХКК-аар гүйцэтгэнэ гэж тохирсон гэдгийг Та сайн санаж байгаа бөгөөд бидтөсөл хэрэгжүүлэх эхний шатанд хамтарсан компани байгуулах бүх нөхцлийг биелүүлсэн.
Үүний дараа Монголын УИХ нь Таван толгойн ордыг ашиглах хандлагаа өөрчилсөнч (ашиглах тендер зохион байгуулах) Монголын төмөр замын суурь бүтцийг хөгжүүлэх шийдвэрийг хэвээр нь үлдээсэн.
ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.В.Путин, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нарын 2010 оны 12 сарын 14-нд болсонхамгийн сүүлчийн уулзалтын үеэр хоёр тал “түүхийн эдийн хангамжтай”-гаар Монголын төмөр замыг хөгжүүлэх зарчмыг дэмжиж байгаагаа дахин илэрхийлээд,энэ зарчмын дагуу Таван толгойн уурхайг ашиглах тендерт ялсан талууд ньнүүрсний уурхайд хүрэх төмөр замын бүтээн байгуулалтад оролцохбөгөөд үүгээрээ нүүрсийг Монгол улсын дотоодод болон экспортод гаргахаар шийдвэрлэсэн.
Энэхүү зарчмыг өөрчлөх ямар нэгэн оролдлого нь Монгол улсын Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай тохиролцсон төмөр замын тээврийн салбар дахь Орос-Монголын хамтын ажиллагааны үндсийг тэр чигээр нь өөрчлөхөд хүргэнэ” гэхчлэн хатуу сануулгаар дүүрэн аж.
Хамгийн гол нь “Ийм ч учраас Монгол улсын Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны зүгээс шинэ төмөр замын бүтээн байгуулалтад Солонгосын компаниудаас бүрдүүлсэн консорциумыгтатаж оролцуулах үйлдлүүдийг өмнө нь тохирсон зүйлүүдээс ухарч байна хэмээн бид үзэж байна.
Оросын Холбооны Засгийн газрын даалгавраар болон УБТЗ ХНН-ийн 50 хувийн багц хувьцааны итгэмжлэгдсэн удирдагчийн хувьдбид дээд түвшинд болон санамж, хэлэлцээрүүдийн хэмжээнд гаргасан шийдвэрүүдийг үүний доторМонголын талын тавьсан Оросын боомтруу нүүрс тээвэрлэх тарифын нөхцлүүдийг цаашид шийдвэрлэх асуудлуудыг “Оросын төмөр замууд” НХН ньоросын ашиг сонирхлыг илэрхийлэгч талын хувьдасуудлыг үгчлэн биелүүлж байгаа гэдгийг би олонтаамэдэгдэж байсан болно.Зөвхөн хүлээсэн үүргээ дэс дараатай биелүүлэх нь төмөр замын салбарын харилцааг амжилттай хөгжүүлэх болно. Энэ байр сууриа энэхүү захидлаар би илэрхийлж байна” гэсэн байгаа юм.
Яагаад Монголын тал Солонгосын компанитай хамтрахад ОХУ уурлах, бид айх ёстой гэж. Үүнийг л дарамт гэхгүй бол юуг дарамт гэх вэ? Энэ дарамт хоёр жилийн дараах Н.Алтанхуягт илгээсэн захианд хүрч, өнөөдөр хүртэл УИХ-ын тогтоолыг хүчингүй болгов.
Тусгаар тогтнолынхоо талаар дахиад нэг эргэцүүлээд үзээрэй. Бид хүчирхэг төртэй байж чадах уу? Захианд сөхөрдөг удирдагчийн дарамтаар хөгжих үү?
У.Оргилмаа /baabar.mn/
Сэтгэгдэл (2)