x

Ёс зүйн ДЕЛО №1: Банк дампууртал казинодсон нь

Банк дампууртал казино тоглосон УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын болон Засгийн газрын гишүүдээр удирдуултлаа Монголын Төр доройтжээ. Энэ бүхэнд цэг тавихын төлөө “Ёс зүйн ДЕЛО” нээж цуврал нийтлэл бичихээр шийдсэн юм. 

Дахин сөхөх шаардлагатай гэмт хэргүүдийг УИХ-ын сонгуулийн өмнө сануулах шаардлага үүслээ. Учир нь энэ гэмт хэргийн “эзэд” өнөөдөр төрийн эрх барьж буй хамгийн өндөр албан тушаалыг хашиж, УИХ-ын сонгуульд улс төрийн томоохон намыг удирдаж оролцож байна.

Өнөөдөр МАН болон Монгол Улсын Засгийн газар одоогоос 12 жилийн өмнө буюу 2008 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн шүүхийн тогтоолоор өршөөгдсөн, Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.6-г журамлан мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-т заасан гэмт хэрэгт холбогдсон У.Хүрэлсүхээр удирдуулж байгааг олон нийтэд сануулах нь зүйтэй.

"Хадгаламж" банкны 14.2 тэрбум төгрөгөөр казино тоглож онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдож байсан УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нар өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байна. Харин “Хадгаламж” банкны захирал асан ганцаараа ял авсан. Уг хэрэгт холбогдсон нэр бүхий бизнесмэнүүд ч өнөөдөр хуулийн хариуцлага хүлээсэнгүй, зугтсаар, тэднийг зугтаалгасаар байгаа билээ.

Олныг үл нуршин манай улсын ХЗДХЯ-аас БНСУ-ын Хууль зүйн яам, Сөүл хотын төв прокурорын газарт эрүүгийн эрх зүй туслалцаа үзүүлэх хүсэлтийн хариуд ямар баримт ирж байсныг харцгаая. Сөүл хотын төв прокурорын газар, 2007оны тавдугаар сарын 22-ны өдөр. Ц.Чимэдцэрэнгийн тус улсад казино тоглосон болон мөнгө солиулсныг тогтоож өгөхийг хүссэн байдаг. Уг бичигт “Севен рог”-ын байнгын үйлчлүүлэгчийн хэлтсээс Ц.Чимэдцэрэнгийн орсон бүртгэлийг гаргаж өгөх боломжтой боловч мөнгө солиулсан бүртгэлийн талаар байнгын үйлчлүүлэгчийг хамгаалах болон компанийн үйл ажиллагааны нууцлалын хамгаалалт зэрэг шалтгаанаар материалыг гаргаж өгөхөд бэрхшээлтэй байгааг дурдаад холбогдох материалуудыг хавсаргасан байдаг. Үүнд “Севен рог”, “Гренд Кориэ Рэжо”, “Парадайс Йокохил” казиногийн газруудаас албан ёсны мэдээлэл авсан бөгөөд тоглосон бичлэгийг 6-10 хоног хадгалж байгаад устгадаг хэмээн мэдүүлснийг гэрчүүдийн мэдүүлгийн хамт 2007 оны 6 дугаар сарын 8-нд ирүүлжээ. 

Сөүл хотын Төв прокуророос 2007 оны 6 дугаар сарын 12-нд ирүүлсэн бичигт Ц.Чимэдцэрэнгийн хамт казинод орсон гарсан, мөнгө солиулсан байдлыг тогтоох хүсэлтийн үр дүнгийн тайланг ирүүлсэн байна. Үүнд одоо хашиж буй албан тушаалаар нь нэрлэвэл УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, АМГ-ын дарга Х.Хэрлэн нар болон Цогбадрахын Чимэдцэрэн, Гаваагийн Сүхээ, Дамбын Хишигжаргал, Гэлэгжамцын Өсөхбаяр, Цэвээнжавын Мянганбаяр, Түнжингийн Бадамжунай, Хадбаасангийн Батбаасан, Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Галбадрахын Батбаатар, Дашсамбуугийн Лувсанцэрэн, Осоржамцын Баярбилэг нарын 25 хүний материал багтжээ.

Заримаас нь дурдъя. УИХ-ын дарга Г.Занданшатар тэр үед D0000803 тоот дипломат паспорттой, эхлээд 7 824 113 вон, дахин 56 820 660 вон солиулжээ. Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх D0000317 тоот дипломат паспорттой, эхлээд 2005.07.23-нд, дараа нь 2006.08.04-нд ус казинод үйлчлүүлсэн, эхний удаад 66 847 702 ам.доллар, дахин 14 143 614 ам.доллар солиулсаныг Сөүлийн төв прокуророос ирсэн баримт нотолно. Мэдээж хамгийн их хэмжээний мөнгө солиулсан нь Ц.Чимэдцэрэн бөгөөд 2004.2.6-2007.1.23 хүртэл 35 удаа ирсэн тэмдэглэл, эхэлж солиулсан 3 488 023 485, дахин солиулсан 3 683 013 789 /HKD, JPI, USD/ тэмдэгтүүдээр хэмээн тэмдэглэгджээ. 

Чухам хэн хэн, хэрхэн амтшиж дэндүү ойр ойрхон очиж болсон, ямар хэмжээний мөнгө солиулсныг баримтаас харна биз ээ. Хамгийн харамсалтай нь тэд төрд алба хашдаг байсан цаг үе. Яагаад тэд бүгд дипломат болон албан паспорттой байна вэ?

 Жишээ нь Дамбын Хишигжаргал, Ц.Мянганбаяр, Г.Өсөхбаяр, ах дүү Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Батбаасан нар, одоо л Гадаад харилцааны дэд сайд болохоос тэр үед бол "тодроогүй улстөрч" Б.Батцэцэг нар яаж албан паспорттой болов? Тэр үеийн Б.Бат-Эрдэнэ аварга, Ц.Бат-Энх, Я.Содбаатар, Т.Бадамжунай нар яагаад дипломат паспорттой байв? Яг ийм аргаар дипломат болон албан паспортыг замбараагүй олгож байсны үр дагавар нь өнөөгийн хар тамхи зөөдөг "дипломатчид" мөн. 

Тэр үед Гадаад хэргийн сайдаар хэн ажиллаж байсныг сайтар ажаарай. Н.Туяа, Л.Эрдэнэчулуун...Эдний ихэнх нь Гадаад хэргийн дэд сайдаар Сү.Батболд, улмаар Гадаад хэргийн сайдаар Ц.Мөнх-Оргил ажилласан он жилүүдэд дипломат болон албан паспорт авсан байдаг.  Хэнд, хэзээ, ямар ангиллын паспорт өгснийх нь үр дагавар казиногоос хар тамхины тээвэрлэгч болтлоо өргөжихөд хүргэв. Энэ бүхэн өнөөдөр Д.Даваасүрэн гэдэг залууг Төрийн нарийн бичгийн даргаас чөлөөлснөөр шийдэгдэх хэрэг биш. Хорь гаруй жил үргэлжилж буй хориотой үйлдэл бүхнийг нэвтрэх боломж нь дипломат ба албан паспорт олгох эрх мэдэл, эмх замбараагүй хавтгайруулж олгосон салбарын дампууралтай холбоотойг зөвхөн энэ жишээ харуулна. 

Гэтэл энэ хугацаанд тэдний тоглох мөнгийг даадаг байсныхаа төлөө Ц.Чимэдцэрэн ганцаараа ял эдэлсэн. Бусад нь төрийн алба хашиж, “ЖДҮХС-ийн зээл”, “60 тэрбум” зэрэг Монголын нийгмийг сүйрүүлэх “тоглоомоор” эрээ цээргүй тоглосоор өнөөдрийн сонгуультай золгож байна. 

Энд нэр дурдагдсан хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх бүрэн үндэстэй. Заавал хариуцлага тооцох шаардлагатай. Тэдний өршөөж уучилж, ял хэлтрүүлснээр цэвэр ариун ёс суртахуун, шударга төрийн тухай ярих ч боломжгүй. Тиймээс энэ талаар үргэлжлүүлэн нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн сонгогчдод хүргэх болно. Дашрамд Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудад анхаарлаа хандуулна уу! 

1.8 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг хугацаа

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.

3.Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна.

1.9 дүгээр зүйл.Хууль буцаан хэрэглэх

1.Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.

SOS: Тэд казино тоглосоор. Монголд ч, дэлхийн хаана ч...Бүр эх орондоо нууц казино байгуулан зугаацсаар байна.

У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • ЗОЧИН (103.26.195.108)
    МАН,ХҮРЭЛСҮХ,ТӨР ЗАСАГТ БҮГСЭН МАН-ЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧ НАРТ: "МУУ МУУХАЙ,АДГИЙН ХҮМҮҮС ӨӨРСДИЙНХ НЬ ТОЛГОЙ ДЭЭР ГАРААД, ӨТГӨН ШИНГЭНЭЭ ХҮРТЭЛ АСГАЖ БАЙХАД ТООХГҮЙ СУУДАГ АРД ТҮМЭНД ЯРИХ ЮМ НАДАД БАЙХГҮЙ" Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Л.ТҮДЭВ, "ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН АДГИЙН ЗҮЙЛ БОЛ ЭХ ОРОН,АРД ТҮМНЭЭ ТОНОН ДЭЭРЭМДЭХ ЯВДАЛ" Гүн ухаантан Г.В.ГЕГЕЛЬ,”МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН ХЯМРАЛЫН ҮНДЭС НЬ МОНГОЛ УЛС ЯДУУС,АРД ИРГЭДЭЭ ТЭЖЭЭЖ ДИЙЛЭХГҮЙД БАЙГАА ЮМ БИШ,ТӨР ЗАСГИЙГ ЭЗЭГНЭСЭН ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИД ИДЭЖ ЦАДАЖ ХАНАХГҮЙД БАЙГАА ЮМ” МУ-н ерөнхий сайд асан БЯМБАСҮРЭН, “ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫГ ШОРОНД ХИЙ,ХӨРӨНГИЙГ НЬ ХУРАА” ОХУ-ын ерөнхийлөгч В.ПУТИН, “ИХ ШУНАСАН ХҮНД ТӨРИЙН ЖОЛОО БҮҮ АТГУУЛ,УДАМ МУУТАЙ ХҮНИЙГ ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ” гэж ухаант мэргэд, өвөг дээдэс захьжээ, НЭЭРЭЭН МОНГОЛЫН АРД ТҮМЭН,СОНГОГЧИД БИД МУ-ЫН ЭДҮГЭЭГИЙН ХҮРЭЛСҮХ ГЭХ МУ-ЫН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН АДГИЙН, ХАМГИЙН МУУ ЕС АСАН, МУ-ын №1 ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ,ЛУЙВАРЧИН,АВИЛГАЧИН,КОНЦЕССЧИН,КАЗИНОЧИН,ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН,ОЛИГАРХ,ХУДАЛЧ,ХУЛИГААН,ПОПРОГЧ, ШОУЧИН ТЭРГҮҮТЭЙ,МАН-ЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ХУЛГАЙЧ,АДГИЙН ШААРУУДЫГ ТҮҮЖ ТӨР ЗАСАГТАА СОНГОЖ,ТОЛГОЙ ДЭЭРЭЭ ЗАЛСАН БАЙХ ЮМ. ЕР-ИЙН ЭНЭ СОНГУУЛИАР ,ҮХ, ЕР-Н СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИЖ, УИХ,ҮХЦ,УДШ,СЕХ,УБЕГ-т ХҮЧ ТҮРЭН ХУУЛЬ,ЛАВЛАГАА ГАРГУУЛЖ,ӨРСӨЛДӨГЧ НАРАА ЗАМААСАА ЗАЙЛУУЛСАН,ЭНЭ БҮХ ХУЛГАЙ,ЛУЙВАР,АВИЛГЫН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ,ХҮНИЙ АДАГ,ЭНЭ ХОРВООГИЙН ХОГИЙН ТАНТАН ХҮРЭЛСҮХ ГЭХ ХУЛГАЙЧ, МАН-ЫН ДАРАНГУЙЛЛААС ЭГНЭГТ САЛЖ,ЭРХ ЗҮЙТ ТӨР, ХУУЛИЙН ЗАСАГЛАЛ ТОГТООЖ,МОНГОЛЫН АРД ТҮМЭН СҮҮМХИЙ Ч БОЛОВ ХОНГИЛЫН ГЭРЭЛ ХАРАХ АЛТАН БОЛОМЖ ИРЛЭЭ,АРД ТҮМЭН МЭДТҮГЭЙ, ТЭМЦДЭГГҮЙ АРД ТҮМЭНТЭЙ УЛС ГҮРЭН МӨХДӨГИЙГ САНАГТУН !!!!!!
    2021 оны 05 сарын 10 | Хариулах
  • Зочин (73.203.115.233)
    iim l adgiin shaar odoo yeek bolno geel yavaad baina da
    2021 оны 05 сарын 06 | Хариулах
  • Иргэн (202.126.89.217)
    Бид иймэрхүү хүмүүсийг сонгочихоод ямар сайн сайхан зүйл хийнэ гээд хүлээн сууна вэ?
    2020 оны 05 сарын 15 | Хариулах
  • DR. ADITYA (105.112.99.55)
    Та бөөрийг эзэмшихэд тусалдаг уу? Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй дахин уулзах аялалд оролцохыг санал болгож байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд бүрэн хамрагдах боломжтой. DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $ 780,000 ам. Хөдөлмөрийн хөлсөөр зорчих, хөл нийлүүлэн явахад анхаарлаа хандуулах явдал юм уу? Эцэст нь бидэнтэй харилцаа холбоо тогтоох арга хэмжээний талаархи DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд үнэ цэнэтэй зүйл болохгүй. Мэргэжлийн эмчилгээ хийлгэх эмнэлгийн тусламжийн дутагдал, 91424323800802. เว็บไซต์: www.drpradhanurologist.com
    2020 оны 05 сарын 14 | Хариулах
    • H
      2020 оны 05 сарын 14
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 36 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 58 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 39 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 49 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 56 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 25 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 37 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 51 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 58 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 4 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 25 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top