x

Ялах нь намуудын зорилго мөн ч ялуулах нь сонгогчийн үүрэг биш

Ц.Доржготов ах Э.Бат-Үүлийн бие дааж нэр дэвшихээр болсныг “хувийн өшөө авалт” гэж нэрлэсэн байна лээ. Миний хувьд харин үүнийг хориглолт, хамгаалалт гэж хэлнэ. Ямар ч байсан түүнд хамгаалах зүйл байна гэсэн үг. Намаас нь З.Энхболд шиг хүмүүс нэр дэвшиж байгаа учраас...

УИХ-ын ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлж, мөрийн хөтөлбөрөө өгсөн 208 нэр дэвшигч бий. Түүхэндээ хамгийн олон бие даагчтай сонгууль болох нь хэмээн уулга алдацгааж байна.

Мэдээж хүн бүрт ийм шийдвэр гаргахад хүрсэн шалтгаан байгаа. Э.Бат-Үүл З.Энхболдыг УИХ-д сонгуулахгүйн төлөө, С.Баярцогт, Н.Алтанхуяг намаасаа хөөгдсөн учраас бие дааж байгаа. АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа гэхэд цагаа тулахад бас л нэг шалтгаан хэлнэ. Адгийн тэнэг биеэ магтана гэдэг шиг “Өэлүн эх” Л.Өнөрчимөг, өөрийгөө “Чингис хаан”-аар өргөмжилсөн залууд ч гэсэн шалтаг, шалтгаан байгаа. Нэг нь үзэл бодол, үнэт зүйлээ хамгаалахын төлөө дэвшиж байхад нөгөө нь хэн нэгний зараалаар явж, бүр зарим нь "од болохын хүслэн"-д автаж, царцаа шиг азаа үзэхээр шийдсэн байхыг ч үгүйсгэхгүй. Тэгсэн ч хориглох аргагүй. 

Урьд урьдын сонгуулиудад “ямар ч сонголтгүй сонгууль байна” гэж гомдоллодог байсан бол энэ жилийн сонгууль хамгийн олон сонголттой сонгууль болно. Харин тэр сонголт нь хэр мэргэн байх вэ гэдэг сонгогчоос өөрөөс нь шалтгаалж таарна. Энэ чинь л ардчилсан ёс, олон урьгалч нийгэм шүү дээ.

Мэдээж үлдэж буй өдрүүдэд улс төрийн том намуудаас бие даагчид руу чиглэсэн хамгийн их дайралтууд явах байх. Гэхдээ энэ удаад нэг онцлог нь хэнийг нь ч мэдэхгүй, хэн ч мэдэхгүй хүмүүс бие даагаагүй байдаг юм.

Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Хуланг гэхэд хүн бүр мэднэ. Уран бүтээлийг нь ч, улс төрийн замналыг нь ч монголчууд мэднэ. МАН-ын Бага хурлын гишүүн байхдаа намынхаа даргыг /М.Энхболд/ “газрын наймаачин” хэмээн буулгаж, С.Баярт залуурыг атгуулахад хүчин зүтгэсэн хүмүүсийн нэг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ч бас намынхаа нэр дэвшигчийн эсрэг ажиллаж, сонгуулийн дараа Ерөнхийлөгч Х.Баттулгын соёлын бодлогын зөвлөхөөр очсон. Одоо ч гэсэн хэний, юуны төлөө дэвшиж байгаа гэдгийг таамаглахад хэцүү биш.

Г.Уянга ч мөн л улс төрийн ээдрээ, маргаантай түүх замналтай нэгэн. УИХ-ын гишүүн байхдаа “эмэгтэйчүүдийн бүлгийн” нэг гишүүнийхээ согтуу бичлэгийг хийж, тэр нь бусдад дамжсанаар Л.Эрдэнэчимэг гэдэг хүний улс төрийн карьерыг дуусгасан байдаг. Бичлэгийг тараасан хүн нь Л.Эрдэнэчимэгээс бусдын нүүр царайг далдалсныг бодоход анхнаасаа л зорилготой байсан болов уу. Цагтаа манай “попуудыг” магнайлж явсан Г.Уянга тэр бичлэгийн дараа “жаахан хүн муутай” харагдах болсон ч Х.Баттулга Ерөнхийлөгч түүнийг дэргэдээ авсан нь учиртай биз.

Гэхдээ яг одоогийн нөхцөлд бие даагчид хэн байх нь биш, байгаа нь чухал юм. Ялангуяа улс төрийн намуудын рейтинг уруудаж яваа энэ үед “Би хэн бэ?” гээд зогсч байгаа бие даагчдыг буруутгах аргагүй. Намуудын “сонголтгүй” болгосон сонгуулийг сонголттой болгож өгч байгаа нь л чухал. Яагаад заавал сонгогч аль нэг намыг ялуулахын төлөө санал өгөх ёстой гэж. Ялах нь намуудын зорилго болохоос биш, ялуулах нь сонгогчийн үүрэг биш.

Мэдээж хэрвээ, УИХ-д баахан бие даагчид ороод ирвэл парламентын олонхи, цөөнхий асуудал, Засгийн газрыг байгуулах гээд олон зүйл дээр бэрхшээл гарна. Гацаанд орж ч магадгүй. Гэхдээ бие даагчаас айдаг бүхэл бүтэн нам байгаад яах юм. Улс төрийн нам гэдэг бодлоготой, багтай, боловсон хүчинтэй байж “том нам” болдог болохоос биш, хэн олон “оли”-той, хэн илүү мөнгөтэй нь том болдоггүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа харуулсан.

Тийм болохоор энэ удаагийн сонгуулиар “Хэн илүү бодлоготойг нь сонго. Бодлого байхгүй бол хүнийг нь сонго” гэсэн зарчим үйлчлэх байх. Тэгсэн ч олон удаагийн сонгуулиар хоосон амлалт, бэлэн мөнгөнд хууртсан сонгогчид энэ удаа арай илүү буурьтай сонголт хийнэ ээ гэж найдаж байна. Ядаж л хэнийх нь мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, ирээдүйгээ харсан бэ гэдгийг үнэлж цэгнэх байх.

Яг намын фонн энэ тэрээ харвал бол хоёр том намын аль аль нь хэцүү болчихлоо. МАН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жилийн уусан идсэн, ЖДҮ, 60 тэрбумынхаа асуудлаар дээшээ харахааргүй болчихсон. АН-ын хувьд “баталгаатай нэг мандаттай” гэсэн намын нөлөө бүхий лидерүүд бие даачихлаа. Тэднийг дагаад АН-ын оюун санаа, уураг тархины нэгээхэн хэсэг нь гараад явчихлаа. Ялгаатай нь АН-аас хөгшчүүл нь, Ардын намаас залуучууд нь явж байна. Тэгэхээр өрсөлдөөн хүндхэн нөхцөлд болох нээ л гэж харагдаж байна. Гэхдээ сонгогчид арай ч нэг бие даагчдаар парламентыг бүдүүлчихгүй байх. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 37 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 59 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 40 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 51 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 57 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 26 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 38 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 52 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 59 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 5 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 26 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top