x

Сэтгүүлчид гомдох эрх МАН-д бий юу?

МАН-ын генсек Д.Амарбаясгалан /хууль эрх зүйн хэлтсээрээ дамжуулан/ “Ардчилал таймс” сонины сэтгүүлчийг “худал мэдээ тараасан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад өгчээ. Энэ тухай сэтгүүлч өчигдөр өөрийн фэйс хуудаст бичсэн байна.

Сэтгүүлч “ЖДҮ зээл, 60 тэрбумын хэргийг шүүх нотолчихлоо. Дээд шүүх МАН-ыг татан буулгах уу?” хэмээн бичсэнийхээ төлөө эрүүгийн хэрэгт тулгагдаад байгаа юм байна. Ардын намын засаглахаар асуулт хүртэл тавьж болохоо байчихдаг юм байна.

Эрүүгийн хуулийн 13-ын 14-т  заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах” хэмээн тодорхойлж, ял хариуцлагыг “450-1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /450.000-1300.000 төгрөг/ торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн байна.

Харин сэтгүүлчийн бичсэн бичвэр, тавьсан асуултад юу нь худал, эсвэл илт худал байсныг хайгаад олсонгүй. 60 тэрбумын сүлжээг зохион байгуулсан нөхөд нь эхнээсээ шүүхээс ял аваад явж байгаа. Энэ хэргийн улмаас МАН-ын дарга М.Энхболд улс төрийн хариуцлага хүлээж, УИХ-ын даргын албан тушаалаа хүлээлгэж өгсөн. Сайд асан Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлж, шүүхэд шилжүүлсэн. Шүүх байтугай парламент МАН-ын гишүүдийн өдүүлсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөөд, улс төрийн хариуцлага тооцоод явж байгаа. Өмнө нь тус сонин “ЖДҮ зээл, 60 тэрбумын сүлжээний талаар МАН-ын генсекээс асууя” хэмээн бичиж байж. Яг өнөөдрийн нөхцөлд бол өгье гэхнээ ч хариулт байхгүй нь үнэн.

Тиймээс үнэнд гүйцэгдсэн нөхөд авираа барж, ааг омгоо сэтгүүлчид гаргаж байгаа юм байна.

Саяхан УИХ-аар баталсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт ч сайхан далим болов. Өмнө нь МАН Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж, сэтгүүлчийг 2-20 сая төгрөгөөр торгодог байснаа өнөөдөр эрүүгийн ял шийтгэлтэй болсон. Торгуулийн хэмжээ багассан ч гэлээ эрүүгийн ял шийтгэл бол ял шийтгэл. Хууль санаачлагч Засгийн газар “сэтгүүлчид хүний нэр төрд халдаад байна, худал мэдээлэл тараагаад байна” гэж гүтгээд, сэтгүүлчдийн байгууллага нь хүртэл хүлээж аваад хуулийг батлуулчихсан байхад өнөөдөр сэтгүүлч хэнтэй заргалдах вэ?

Эрүүгийн хууль руу оруулсны ганц давуу тал нь хэрэг, маргааныг шүүх шийддэг болсон. Сэтгүүлчдийг зөрчлийн хуулиар торгодог байх үед шийтгэлийг цагдаа оногдуулдаг байсан бол өнөөдөр муу ч, сайн ч шүүх нь шийднэ гэдэг юм. Онолын хувьд шүү дээ. Харин бодит байдал дээр бол шүүгч, цагдаа хоёрын хооронд боловсролын хувьд, сэтгэлгээний хувьд нэг их ялгаа байхгүй гэдгийг сэтгүүлчидтэй холбоотой маш олон шүүхийн шийдвэр нотолдог. Яах вэ, хэрэглэж байгаа хууль нь өөр байх. Цагдаагийн шийтгэх хуудсыг даваад хоёр ч шатны шүүхээр явж үзсэний хувьд баталгаатай хэлнэ.

Тэгээд ч хууль санаачлагч болоод хууль тогтоогчдын хувьд юунд л сэтгүүлчийн, иргэний, хэвлэн нийтлэх эрхийн төлөө зогсох билээ, сэтгүүлчдийн байгууллага нь хүртэл түүнээсээ ухарчихаад байхад.

Анх энэ заалтыг /төсөлд ”гүтгэх” гэмт хэрэг нэрээр явж байсан/ Эрүүгийн хууль руу оруулахдаа Хууль зүйн дэд сайд асан Б.Энхбаяр “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан хуулийн энэ заалтаар гомдол гаргахгүй, няцаалт хийх үүрэгтэй” гэдэг тайлбарыг төсөлдөө биччихсэн явж байсан. Гомдолтой байгаа асуудлаараа хариу тайлбар хийнэ л гэсэн үг. Манай сэтгүүлчдийн байгууллагад тэрийг нь “үмхээд” төслийг нь хүлээгээд авчихсан. Санаатай, санамсаргүйг хэн мэдлээ. /Бүх сэтгүүлчдийн дарга нь өөрөө МАН намын хүн шүү дээ. Одоо ч намаасаа нэр дэвших юм гэсэн/ Яг хуулиа батлах болсон чинь өнөөх “зүүлт” нь гээгдээд шууд ял, хариуцлага нь ороод ирсэн байдаг.

Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан гээд онцлоод байгаа шалтгаан нь тэр нөхдийг “гүтгэж болно” гэсэн үг биш. Харин тэндээс ирдэг шахалт дарамт сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, иргэдийн мэдээлэл олж авах эрхэд халдахаас сэргийлж байгаа юм. Манайхан ч зохиочихсон юм биш. Ардчилсан бүх улс оронд тийм байдаг. Харин манай улсын хувьд “ардчилсан” гэдэг тодотгол онохоо болиод удаж байна. Цаашаагаа улам л дордох байх.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 38 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 7 цаг 0 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 41 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 52 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 58 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 27 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 39 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 53 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 12 цаг 0 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 6 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 27 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top