Коронавируст цар тахлын улмаас "The HU" хамтлаг Австрали улсад хөл хорионд ороод байсан билээ. Энэ үеэрээ тус хамтлагийнхан удаа дараа УОК-т эх орондоо ирэх хүсэлтээ өгч байсан юм.
Харин Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос тус хамтлагийн гаргасан хүсэлтийг хүлээн авсан учир тавдугаар сарын 3-ны өдрийн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо иржээ. Хамтлагийн залуус бүрэн бүрэлдэхүүнээрээ ирсэн бөгөөд “Энх саран” сувилалд тусгаарлагдаж байгаа юм.
Харин тэд талархлаа илэрхийлж тусгаарлалтын хугацааг дуусгаад Улсын онцгой комисст дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын тоглолт хийх зөвшөөрлийг гэрээт компаниасаа авчээ. Хандивын тоглолтыг онлайнаар зохион байгуулахаар албаны хүмүүстэй ярилцаж байгаа аж.
Сэтгэгдэл (4)