x

Хуйлраан

Их хурлын сэнтийд залрах үер баячуудаас эхлээд ядуусыг хамаад хуйларлаа. Арга ч үгүй. Тэр сэнтийн өгөөж дэндүү. Тендерүүдийг хуу хамна. Хулгай луйвар эрсдэлгүй дархлаатай. Эргүүлэн татах, хариуцлага хүлээх, ял эдлэх өөрсдийнх нь зохиосон хуулиар хориотой. Тийшээ АТГ, цагдаа, прокурор, шүүх нэвтрэх гэвэл хоншоороо тас цохиулна. Халдашгүй байдлын дархан цаазтай. Ийм агуу сэнтийн төлөө уралцахад ичих жижигдэнэ. Амь эрсдэхгүй л бол дээдийн заяа. 

Хойт насандаа бурхан болох гэж залбирч буй мухар сүсэгтэн, УИХ-д сонгогдох гэж өрсөлдөж яваа нэр дэвшигч хоёр харахад ижил. Гэвч бурхан болж төрөх магадлал хоосон чанарт тулаад юу болсон эсэх нь хэзээ ч мэдэгдэхгүйгээр замхардаг бол гишүүн болсон эсэх санал хураалт дуусмагц шөнөөр зарлагдана. Шамбалд мэндлэхээс УИХ-д сонгогдох энэ насанд нүдэнд ил агаад баяжих ирээдүй бодиттой. Сонгуулийг монголчуудын хардаг хэмжээ ердөө энэ.

Бурхан болох уу, гишүүн болох уу гэвэл би л лав “бурхан болох найдваргүй” гээд “гишүүн болъё” гэнэ. Хамгийн гол нь бурхан хулгайлах, луйвардах эрхгүй, гишүүний хажууд жижиг гар. Мохошгүй тэвчээр, цөхөршгүй энэрлээр шамбалд төрөх гэж насан турш гүрийснээс хэдэн саяын өр тавиад гишүүн болохоор азаа шодох амар. Гишүүн болбол зээлээ төсвөөс хулгайлаад төлчихнө. Гачлантай нь буян бус нүгэл үйлдэж байж гишүүн болдог жаахан тийм.

Гэвч буян нүгэл хоёрыг дэнслэх биширлээ өнгөрөгч коммунист зуунд ор тас орхисон монголчууд бурхныг нулимаад гишүүний төлөө алалдах орчин үеийн капиталист аж төрөх ёс иржээ. Сонгуульд өрсөлдөнө гэж арай л нохой хуцсангүй. Хуцсан ч байж магадгүй. Нохойн хэл мэдэх биш. 

Улс гүрнийг жолоодоход уг нь онцгой гавал, өндөр мэдлэг, арвин туршлага, журамлаг ёс зүй хэрэгтэй сэн. Буйдарсан массыг эргүүтүүлж, санал бөөндөхөөс амьдралд яв цав тохирч, биелэгдэх бодит нөхцөл бүрдсэн хууль зохиох ондоон. Энэ нь онцгой гавлын ажил. УИХ-ын сэнтий уг нь галзуу-шизо болон булчинлаг-мангарууд очиж тонгочдог суудал арай биш байлтай.

Би ард түмнээсээ хол түрүүлсэн тул сонгуульд өрсөлдөхөөр шийдлээ гэж зарлах даруу монгол зангаар бол ичмээр үйлдэл. Миний зүрх бусдын зүрхнээс илүү эх оронч гэх нь ярьдаг үг мөн үү? Ард олны оюун ухаан дотроос миний оюун ухаан тасархай. Өрөнд унасан Монголыг зөвхөн би л хөгжүүлж чадна. Өөр хэн ч чадахгүй гэх хоосон бардамнал нь хэнд ч ил. Харин хуулиар тоглож зад баяжсан дархан хулгайч УИХ-д хаалтгүй нь бодит гайхамшиг.

Саналаа мөнгөөр зардгаа тооцохгүй бол бид сонгох бүрэн эрхтэй болсон. Өөрийн үзлээр Төрд төлөөллөө сонгоод зогсохгүй ямар ч галзууд Төр түшилцэхээр сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн. Эрх мэдлийн төлөөх энэхүү өрсөлдөөнд монголчууд бөөндөө өргөн фронтоор давшлаа. Төр түших амархныг Б.Наранхүү мэтийн дуугардаггүй гишүүдээс анзаарч зоригжсон цагаан мангарууд хар тамхинд донтох мэт салхилав. Б.Наранхүү гишүүний мөнгөтэйг тооцох ухаан тэдэнд алга.

Хуйлрах өвчин монголчуудад эртнээс угшилтай. Богд хэмээх тэмбүүтэй төвдийн шээсэн газрын шорооноос авах гэж хуйларч, хөлдөө унасан хөгшдөө гишиглэн гэмтээж асан түүхээ сана. Хуйлрах донтой хүмүүсийн нийтлэг шинж гэвэл тэд ядарсан зовсонд тусалж, буян үйлдэх нинжин сэтгэлгүй цэвдгүүд байдаг. Тиймээс гишүүн болох гэж хуйлрагчдын хүн чанарыг сайтар тунгааж ялгаж салгана буй зээ.

Хуйлраан дунд сайн хүн байгаа. Гагцхүү тэднийг олж сонгох. Сонгох эрх зуун хувь өөрт бий гэдэг чинь хэрэв мөнгөөр зарчихгүй бол чамлах ардчилал биш. Хуйлрагчдын дундаас авилгач, хулгайч, луйварч, харанхуй, мунхаг, солиот нарыг сонголгүй тойрох эрх сонгогч болгонд зуун хувь бий.

Гэхдээ УИХ-ын гишүүн болохыг хорвоо дээрх цор ганц гайхамшиг гэж бүү итгэ. Эх оронд минь авъяас чадвараа нээж сайхан амьдрах боломж дүүрэн байгаа. Хараал зүхлийн бай-УИХ-ын гишүүнд өчүүхэн хүмүүс тэмүүлдэг. Мулгуу хэрнээ хэрүүлд гаажтай, хор найруулахдаа адтай хүмүүс улс төрд хуйлардаг. Хөгийн хөгийн хөөрхийс нэрээ дэвшүүлэн хөөрцөглөөд ялна гэж итгэж буй нь өрөвдөлтэй. Хоолныхоо хэдэн цаасыг хоослох вий дээ.

Өндөр хөгжилтэй орнуудад оюунлаг эрдэмтэд баян бизнес эрхлэгчдэд мэдлэгээ зарж хамгийн их орлоготой амьдардаг. Тийм боломж Монголд ч ирж буй. Шинжлэх ухааны салбарт ухаалаг нээлт сэтгэсэн толгой цойлдог. Шинэ нээлт санал хураалтаар шалгардаггүй. Давуу үзүүлэлтээр бярддаг. Гавлаараа тэргүүлэгч сод ухаант баяждаг. Шинжлэх ухааны зах зээлийн өрсөлдөөн эрдэмтдийг хурцалдаг. Брэнд бүтээж бизнесээ цэцэглүүлэх ч нээлт.

Залуус минь УИХ-ын гишүүн ба ер албан тушаалыг үл тоогоод, эрдэм мэдлэгийг эд баялаг болгон хөрвүүлдэг энтрепренер-сэхээтнүүд болохын төлөө хуйлар. Шинэ нээлтээр хүртдэг патентын тоогоор дэлхийд өрсөлдөхийн тулд хуйлар. “Эх орны хамгийн сайн хамгаалалт бэлтгэгдсэн иргэд” гэх үгийг эргэцүүл.

Ц.Доржготов /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 6 цаг 19 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 6 цаг 41 мин 1924 оны Үндсэн хууль 8 цаг 22 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 8 цаг 33 мин Энгийнийг ухаалгаар 8 цаг 39 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 10 цаг 8 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 11 цаг 20 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 11 цаг 34 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 11 цаг 41 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 12 цаг 47 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 13 цаг 8 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top