x

Эрх чөлөөний мэдрэмж: Долдугаар сарын 1

“Улаан бал”-чууд өчигдөр орой цацагдсан шинэ дугаартаа ШӨХТГ-ын дарга асан О.Магнайг урьж оролцуулжээ. О.Магнай 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээ илэрхийлж, ажлаа хүлээлгэн өгөөд байгаа. Одоогоор хаана, хэддүгээрт тойрогт нэр дэвших нь тодорхой болоогүй ч нэр дэвшихийн хувьд дэвших юм л байна.

Гэхдээ асуудлын гол үүнд биш. Энэ удаа “Улаан бал”-аар монголчуудын бараг мартаад байсан “долдугаар сарын 1”-ний хэргийг сөхсөнөөрөө өмнөх дугааруудаас онцлог байв. Хувь хүн тойрсон байцаалт биш, бүтэл бүтэн түүх, эмгэнэл, бас сургамжийг сөхсөн гэхүү дээ. Төлөөлөгч нь мэдээж О.Магнай. Хэрвээ мань хүн нэвтрүүлгийн төгсгөлд нэг үе хамтран зүтгэгч, журмын анд асан Ж.Батзандангийн дугаар луу залгахаас татгалзаагүй бол илүү “төгс” болох байлаа. Гэвч тэдний зам ингэж салсан нь ч бас л нэг ёсны “түүх” юм даа.

О.Магнай бол долддугаар сарын 1-ний жагсаалыг “өдөөн хатгагч”, “турхирагч”-дын /сайнаар биш, саараар хэлэхэд шүү дээ/ нэг бол яах аргагүй мөн. Сүхбаатарын талбайд сонгуулийн дүнг эсэргүүцсэн хэдэн мянган залуус түрхрэн цуглаж, санал хураалтыг дахин тоолохыг шаардаж, СЕХ-г буулгахыг шаардаж, тэргүүн магнайд нь Ц.Элбэгдорж, О.Магнай, Ж.Батзандан нар явсан нь үнэн.

Өглөө нарнаар Сүхбаатарын талбайд цугласан жагсагчид үд өнгөрөхөд эрх баригч МАХН-ын байр луу очиж, намын дарга С.Баяр нарыг гарч ирж, сонгогчидтой уулзахыг шаардсанаар бүх зүйл эхэлсэн билээ. Өмнө олон удаагийн сонгууль болж, олон сонгуулийг гараар тоолж, тэр тоолонд саналын ийм луйвар болдог байсан ч 2008 оных шиг туйлдаа хүрсэн нь байгаагүй юм.

Сануулахад, 2016 оны сонгууль болохоос өмнө УИХ дахь МАН-ын гишүүд Сүхийн талбайд /тэр үед Чингисийн талбай нэртэй байв/ нөмгөн дээлтэй жагсаж, сонгуулийн хар хайрцгийг “саналын луйвар хийсэн” хэрэгт яллан шатаасан авч удалгүй болсон сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан юм.   

МАХН-ын байр шатаж, таван хүний амь эрсэдсэний дараа жагсаалд оролцсон 700 гаруй залуусыг баривчлан саатуулж, хаалттай шүүх хурлаар /10 хүний дунд насанд хүрээгүй нэг хүүхэд оруулаад шүүх хурлыг хаалттай явуулж байсан/ бөөнөөр нь яллан шорон луу ачуулсан. Төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдсан залуучуудыг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байсан тухай хожим УИХ-ын Нээлттэй сонсгол дээр хүний эрхийн төлөө ТББ-уудын төлөөлөгч нар уйлаад ярьж байсныг санаж байна.   

Магадгүй тэр үеэс монголчуудын эрх чөлөөний мэдрэмж бага багаар унаж эхэлсэн байх. Цаазын ялтай зүйл ангиар яллагдаад байсан Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намын нөмөрт орж, МАХН-ын байр луу чулуу шидсэнийхээ төлөө хоригдол болсон залуус жил 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаярын уучлалаар суллагдсан билээ.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 7 цаг 31 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 7 цаг 53 мин 1924 оны Үндсэн хууль 9 цаг 34 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 9 цаг 44 мин Энгийнийг ухаалгаар 9 цаг 51 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 11 цаг 20 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12 цаг 32 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 12 цаг 46 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 12 цаг 53 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 59 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 14 цаг 20 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top