x

Эрх баригчдын харалган байдал коронагаас илүү аюул заналхийлж байна

Өчигдөр Монгол Улсын хувьд бараг л “хар мягмар гариг” боллоо. Сүүлийн хоёр сарын турш бүртгэгдсэн коронавирусын тохиолдол хоногийн дотор хоёр дахин нэмэгдэж, 32 болов. Өнөөдөр ХӨСҮТ дахиад хэдийг зарлахыг таахад бэрх.

Шинээр бүртгэгдсэн 15 тохиолдлын 13 нь ОХУ-аас орж ирсэн, хоёр нь Монголд гарсан болж таарав. “Сонгдо” эмнэлэгт удаан хугацаанд хэвтэж эмчлүүлсэн хоёр өвчтөнөөс авсан тандалтын хариу эерэг буюу “халдвартай” гарчээ. Яаралтай оношлуураар хийсэн учраас шинжилгээний хариу баталгаатай биш, PCR-аар дахиж оношлоно гэж байгаа боловч энэ ч гэсэн аврал биш юм.

Өчигдөр орой лабораторийн шинжилгээний хариу гарч, “сөрөг” хэмээн зарласан авч хоёр дахь, гурав дахь удаагийн шинжилгээгээр эерэг гарсан өмнөх тохиолдлууд бий.  Тиймээс иргэдийг үргэлжлүүлэн тусгаарлаж, давтан шинжилгээ авах ёстой.

Товчхондоо манай улс халдварын тархалтыг хяналтаасаа алдчихлаа. Өмнө нь нэг сарын турш “Монгол Улс коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж ярьж, бичиж байсан. Сүүлийн хоёр сар “Монгол Улс эх дотооддоо коронавирус илрээгүй цөөхөн орны нэг” гэж бас л цээж түхгэр байв. Харин өнөөдөр аль аль нь үгүй болж, халдвар голомтолсон орнуудын жагсаалт руу гулсахад бэлэн болов. Эмч нар мөн ч олон хэлсэн дээ. Халдвар нэгэнт ороод ирсэн тохиолдолд манайх барьж дийлэхгүй шүү гэж. Бүтэн дөрвөн сар ээлжгүй жижүүрлэсэн эмч нар ч туйлдах шат руугаа орж байна. Хүссэн юм хүзүүгээр татав.

Өчигдөр ОБЕГ-ын дарга П.Бадрал “Одоогоор гадаадаас эх орондоо эргэж ирэх хүсэлтээ гаргасан иргэдийн тоо 8000 шахаад байна. Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийг ашиглалтад оруулбал монголчуудаа олноор нь авчирах боломжтой. УОК эхний ээлжинд тус эмнэлгийг коронавирусын тусгаарлалтад ашиглахаар шийдвэрлэсэн” гэв.

Гэтэл баригдаж буй эмнэлэг нь 300 ор, 800-гаад өрөө тасалгаатай. Дээр нь ирэх зургадугаар сарын 1-нээс өмнө ашиглалтад оруулахын тулд дахиад 8.000.000.000 /найман тэрбум/ төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэнэ. Аюулын харанга дэлдсээр дөрвөн сар өнгөрөхөд байхад Засгийн газраас бодож бодож авсан арга хэмжээ нь энэ.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “тусгаарлах байрууд хүрэлцэхгүй байгаа учраас одоогоор тусгай үүргийн нислэг хийх боломжгүй. Тусгаарлах өрөө тасалгаа суларчны дараа иргэдээ авчирах асуудлыг эргэж ярина” гэв. Одоо тусгаарлалтад байгаа хүмүүсийн ор сулрахыг л хүлээж буй хэрэг шүү дээ.

Ийм байтал Засгийн газар, УИХ “2020 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтуудаа бүгдийг хийнэ. Төсөвт нэг ч төгрөгийн тодолгол хийхгүй” гэж гүрийгээд байгаа. /Тэр төсөв төлөвлөгөөнд нь коронавирус байхгүй гэдгийг санах хэрэгтэй/ Өчигдөр “Улаан бал”-д орсон Х.Нямбаатар хүртэл “Тэнд чинь 150 мянган ажлын байр байгаа” гээд нүүрээ минчийлгээд зүтгээд байна лээ. Үнэн хэрэгтээ “Энэ оны төсөв бол сонгуульд зориулсан төсөв юм аа. Тийм учраас эрх баригчид хөрөнгө оруулалын бүх зардлаа оны эхний зургаан сард хуваагаад тавьчихсан байна. Тэндээсээ компаниудаа санхүүжүүлээд, мөнгөө хувааж аваад сонгуульдаа орох юм байна” гэдгийг эдийн засагчид хангалттай хэлж, сануулж байгаа.

Хэрвээ тийм биш бол аль хэдийн төсөвтөө тодотгол хийгээд, тэвчиж болох зардлуудаа танаад эхэлчихсэн байх учиртай. Сая чуулган эхэлсний дараа УИХ баахан татваруудыг тэглэсэн, хөнгөлсөн, чөлөөлсөн. Татварын орлого тасалдсанаас үүсэх төсвийн алдагдлыг юугаар нөхөх вэ гэдэг нь Төсвийн хуулиар зохицуулагдах ёстой. Гэтэл “Засгийн газарт эрхийг нь өгөөд ажлыг нь хийлгэх ёстой” гэдэг яриаг УИХ-ын гишүүд өөрсдөө яриад явж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй зүйл. Засгийн газрын дур зоргыг өөгшүүлж, өөрсдөө хариуцлагаас зугтаж буй бас нэг хэлбэр.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 7 цаг 28 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 7 цаг 50 мин 1924 оны Үндсэн хууль 9 цаг 31 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 9 цаг 42 мин Энгийнийг ухаалгаар 9 цаг 48 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 11 цаг 17 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12 цаг 29 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 12 цаг 43 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 12 цаг 50 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 56 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 14 цаг 17 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top