x

60 тэрбумынхан, ЖДҮ бүлгийн шуналын золиосонд Төв цэцэрлэгийнхээ амийг таслав

МАН-ын 60 тэрбумынхан, ЖДҮ бүлгийнхний шуналын золиосонд 80 жилийн түүхтэй хотын төв талбайн цэцэрлэгийн амийг таслав. Өнгөрөгч баасан гаригаас цэцэрлэгийг ухаж, мод, бутыг нь сугалан зөөж эхэллээ. 

Хотын удирдлагууд “Моднуудыг устгахгүй, технологийн дагуу ухаж аваад өөр газарт шилжүүлэн суулгана” гэсэн мэдэгдэл хийв. Цэцэрлэгээ ухуулахгүй гэсэн нийслэлчүүдэд ихээ том өршөөл үзүүлж буй хэрэг юм биз дээ.

Талбайн цэцэрлэгийн түүхийг сөхвөл 1940 онд нийслэл анх удаа мод тарих ажлыг эрхлэх тусгай комисс байгуулж, хотын албан байгууллагуудаас хүн, хөсөг дайчлан Сонгинын булангаас 60 гаруй мод бургас авчирч суулгаснаар өнөөдрийн энэ цэцэрлэг бий болсон байна.

Дайны жилүүдэд Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажил удааширсан ч дайны дараа дахин сэргэж, олон нийтийн субботникоор 1948 онд 4000 гаруй, 1949 онд залуусын хүчээр 2000 гаруй мод тарьжээ. Анх байгуулснаас өнөөг хүртэл мод, бут, сөөг тарьж ургуулж арчилж байгаа нийслэлийн төв дэх цөөхөн ногоон байгууламжийн нэг. Нийслэлийн ногоон байгууламжийг тордоход нийслэлийн төсвөөс жил бүр хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг. /2017 онд 5.8 тэрбум, 2018, 2019 онд 7.5 тэрбум/ Төв цэцэрлэгт  2016-2017 онд 586 ширхэг гацуур, 349 ширхэг нарс модыг шинээр тарьсан байна.

Улаанбаатар хотын музейн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Зүүн цэцэрлэг байгаа газар бол Их хүрээ 1778 онд ирж суурьшиж тэмдэг тавьсан түүхэн газар. Энд хэд хэдэн хүн чулуу байснаас эдүгээ цор ганц үлдсэн нь Улаанбаатар хотын музейд хадгалагдаж байна. Уг түүхэн газарт 1994 онд дурсгалын мэлхий суурьтай пайлуур хөшөө босгож, хүндэтгэн дурссан” хэмээн бичжээ. Харин одоо тэр дурсгал ч байхгүй болов.

Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2019 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайн өмнө хэсэгт 2,5 га газар эзэмшиж байсан “ЮБ констракшн” компанийн газар эзэмших зөвшөөрлийг цуцалснаа зарласан. Тэр үед ч талбайн цэцэрлэгийг устгаж, усан оргилуур барина гэдгээ олон нийтэд хэлээгүй.

"ЮБ констракшн"-ы зөвшөөрлийг цуцалснаас ердөө дараа сарын дотор төсөл сонгоон шалгаруулалт зарлаад дороо авто зогсоолтой хөгжимт усан оргилуурын төсөл шалгарсан тухай зарласан байдаг. 

Өмнөх төсөл шалгаруулалт нь мэдээж нууцаар хийгдсэн. 2006 онд дээрээ усан оргилуур бүхий газар доогуурх байгууламж барихаар төсөл сонгон шалгаруулалтаар тус компани газар эзэмших зөвшөөрөл авсан гэх ч төсөл сонгон шалгаруулсан материал нь байхгүй. /Тухайн үед хотын даргаар ажиллаж байсан М.Энхболд, Ц.Батбаяр нарын ХХБ-ны эзэдтэй хийсэн газрын наймаа биз/ Э.Бат-Үүл хотын дарга болонгуутаа анх энэ тухай нийтэд зарлаж, газрыг нийслэлийн өмчид буцаан авахаар оролдсон ч шүүх дээр унаж, арга буюу үйл ажиллагааны чиглэлийг нь өөрчилж, “цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар” эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийг нь сунгасан байдаг. Ингээд ч болтугай цэцэрлэгээ авч үлдсэн.

Су.Батболдын үед цэцэрлэгийн арын талбайг төлбөртэй авто зогсоол болгосон бөгөөд С.Амарсайхан тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа зогсоолын хоёр талын харуулын постуудыг нурааж эхэлсэн билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд уг цэцэрлэгийг 3,2 тэрбум төгрөгөөр шинэчлэх тухай хэвлэлийн хурал зарлаад, маргааш өглөө нь цэцэрлэгийн хашаа, хүрээг хэмхлэн гадуур нь барилгын төмөр хашаагаар хүрээлж эхлэхэд залуучууд эсэргүүцэн жагссан ч хотын дарга “ЮБ констракшн компанийнхан шүүхээр заргалдаж эхэлсэн. Газрыг буцааж авахын тулд зохион байгуулалттай сүлжээ ажиллаж байна. Нийтийн эдэлбэрийг ногоон байгууламж болгож тохижуулах ажил зогсохгүй" хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч зүв зүгээр байсан цэцэрлэгийг устгаж, ногоон байгууламжийг ногоон байгууламжаар солих /төсвөөс гарах 3,2 тэрбум нь яамай гэхэд/ болсон шалтгаан нь тодорхойгүй.

Дээр нь хэрвээ ЮМ констракшн компани хэрвээ шүүхэд ялаад газар эзэмших эрхээ сэргээлгэхэд хүрвэл хотын дарга хариуцлагаа яаж үүрэх вэ?

Нэг зүйлийг сануулахад хотын даргын гэр бүл өнөөдөр Зайсан толгойн баруун хойд энгэрийг тусгай хамгаалалттай газрыг тэр чигээр нь эзэмшиж байна. Тэдний эзэмшдэг "Собт трэйд" компани У.Барсболдыг Байгаль орчны сайд байхад Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбортой давхардуулан аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших” тусгай зөвшөөрөл авсан байсныг 2010 онд Л.Гансүх сайд болоод цуцалсан.

Гэтэл “Собт трейд” компани УДШ хүртэл заргалдаж, шүүхийн шийдвэр компанийн талд гарснаар яам 800 сая төгрөгийн нөхөн төлбөрт унаж, арга буюу гэрчилгээг нь буцаан өгсөн байдаг. Хэрвээ ЮБ констракшн хохирлоо нэхэмжилбэл хот түүнээс дутахгүй өр төлбөр дээр унах нь гарцаагүй. Харин "ЮБ констракшн"-ын хувьд газрыг нь барьцаанд тавиад ч болтугай цэцэрлэгийг хэвээр үлдээснээрээ хотын даргаас ч илүү "буянтан" боллоо.

Ингэхэд зүв зүгээр байсан цэцэрлэгийг устгаж, усан оргилуур бариад өгөөч ээ гэж хэн хэзээ хотын даргаас гуйсан байх вэ? Ямар шаардлага, шалтгаан байсан юм бол? Хажууханд нь MCS-ийнхний босгосон усан оргилуур, усан сан байж байна. ЮБ констракшнынхан “усар оргилуур барьж өгнө” гэж хулхидах үед бол энэ усан оргилуур байгаа ч үгүй. Харин одоо барих усан оргилуурыг цистернээр ус зөөж ажиллуулах юм гэнэ. Тийм атлаа л гоё гоё ярина.

"Морьтой ч болоосой" кинон дээр цасан шуурганаар нэгдлийн адуутай хөөцөлдөж явсан Дондогийн чонон дахыг Гончиг "Ингэвэл бүр зургаан нүдтэй болчихно" гэж байгаад салхины шилээр солиод авчихдаг даа. Нэг тиймэрхүү л башир юм болчихлоо. Угаасаа цагийн байдал ч нэг тиймэрхүү...

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (202.179.26.123)
    Энэ Аммарсайхан нэг л маньяк царайтай юм. Тэр өндөр төсөвтэй тендергүй ажлыг АН-ын С. Эрдэнийн хүүгийн компани авсан гэх мэдээ байна. Хөөрхий монголчууд бид ийм юмнуудад эрх мэдлээ өгчихсөн. Одоо Коронааг ашиглаад сонгуулийг энэ хэд л хийчихгээд байна даа? Сонгууль өгөхгүй. Хэнд ч саналаа өгсөн хар хайрцгаар эд эдний ард буй харийн ухагчид шийднэ
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (192.82.78.162)
    Оюуны Ундраагийн Отгонбаярынхан юу ч сэдэж магадгүй аюултай улсууд зайсанг авч чадсан юм чинь цэцэрлэгт хүрээлэнг амархан байлгүй Амарсайхан шудрага дүр эсгэсэн царай нь жүжиг шүү дээ
    2020 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.57.93.50)
    Үхлээс айдаггүй эх оронч Хүрэлсүх дарга маань Амарсайханаас айна гэж тоймгүй. Амрааг юу ч хийж байсан дуугарахгүй байгаа биз дээ
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • шүүмж (66.181.161.17)
    энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч нэртэй гөлөг бол Сахал хочтой Эрдэнэбилэгийн гар хөл хууль бусаар нийтийн эзэмшилийн газрыг авсны төлөө үхэлдэн тэмцэж байгаа хөгийн хөлсний бичээч
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
    • Zochin
      юунд бухимдаад бгаа юм. Чи Амарсайханы юун юм. Тэр хэдээний халтарыгаа аваад зайлаарай
      2020 оны 04 сарын 14
  • Niislelchuud (103.57.94.62)
    Hotiin dargiin zovoo, olon jil ulsaas luivardsan ene gazart tohijuulalt hiij ahij hezee ch hen negen luivarchin ene gazarluu bitgii huruugaa dur !!!!
    2020 оны 04 сарын 14 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.121.15)
    ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛИАР МАФИЖСАН МАН - ААС ЛУЙВАРЧДААС САЛЦГААЯ !!!
    2020 оны 04 сарын 13 | Хариулах
    • Zochin
      Hamgiin goln Zaisang awaad jaaj hogjuulsen jm wee baahan shawaaraldsan jmarch zohion baiguulalt bhgui harhad gutmaar
      2020 оны 04 сарын 13
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ц.Баатархүү: Кибер аюулгүй байдлыг хангах техник технологийн ур чадвар, мэргэжлийн хүмүүсийн чадавх дутагдалтай байна 7 цаг 21 мин О.Алтангэрэл: Гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүй 7 цаг 43 мин 1924 оны Үндсэн хууль 9 цаг 24 мин Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоёр цооногийг Хятадаар ухуулсан нь зөв 9 цаг 34 мин Энгийнийг ухаалгаар 9 цаг 41 мин “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр орон даяар хичээл зааж байна 11 цаг 10 мин Олон улсын эрүүгийн шүүх Б.Нетаньяхуг баривчлах зөвшөөрөл өгчээ 12 цаг 22 мин “Болор цом” наадмын сүүлчийн шатанд шалгарсан 21 найрагчийн нэр тодорчээ 12 цаг 36 мин Армийн бөхчүүд ДАШТ-ээс найман медаль хүртэв 12 цаг 43 мин Говь-Алтайчууд сар бүрийн эхний өдөр үндэсний хувцсаа өмсөнө 13 цаг 49 мин Оливер Корфф: Үндсэн хууль нь баримтлах ёстой хуулиас илүү гүн утгыг агуулдаг 14 цаг 10 мин ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна Өчигдөр 18 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа Өчигдөр 13 цаг 04 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав Өчигдөр 12 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой Өчигдөр 12 цаг 05 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал Өчигдөр 11 цаг 55 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Улс төр, бизнесийнхний шахалтыг дааж чадвал Тавантолгойн хоё... Энгийнийг ухаалгаар 1924 оны Үндсэн хууль “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв
Top